2011 оны 12-р сарын 15, Пүрэв гариг, 08:13    PDF Хэвлэх И-мэйл
Шинэ ондоо шивнэх хүслээ бэлдсэн үү?

Хүн бүрт ямар нэгэн хүсэл мөрөөдөл байдаг билээ. Өдөр бүр л бид ямар нэгэн юманд найдаж байдаг агаад өчнөөн хүсэл толгойд эргэлдэн өнгөрдөг. Харин хүсэл мөрөөдлөө шивнэвэл биелэх ганц л мөч жилд байдаг гэдэгт дотроо итгэдэг. Үгүй байсан бол юунд ингэж их цаг, мөнгө зарцуулан шинэ жилийн шөнийг угтахаар бэлддэг байх вэ? Хэрэв танд он солигдох мөчид шивнэн дээд тэнгэр рүү илгээх мөрөөдөл байгаа бол мөрөөдөл илгээх дүрмийг мэдэж авах хэрэгтэй. Мөрөөдлөө зөв хэлбэржүүлэхгүй бол биелэхгүй, эсвэл биелсэнд нь та баярлахгүй, харин ч харамсаж магадгүй юм болно. Тиймээс дараахь хэдэн дүрмийн дагуу “ажиллаарай”.

 
2011 оны 8-р сарын 26, Баасан гариг, 13:26    PDF Хэвлэх И-мэйл
"Онц сурлагатны дарамт" гэж юу вэ?

Есөн сарын нэгний өдөр. Нэгдүгээр ангид орж байгаа бяцхан жаалуудад хүн бүхэн баяр хүргэх. Ингэхдээ “онц сураарай” гэж хэлэхгүй, захихгүй хүн нэг ч үгүй! Эцэг эх бүр үр хүүхдээ онц сурлагатан байгаасай гэж хүсдэг, сургуульд онц сурна гэдэг ирээдүйн ажил амьдралынх нь баталгаа гэдэгт бат итгэдэг учраас тэр! Тэгээд ч, “онц сурлагатан” гэдэг үгсийн цаана хүмүүжилтэй, ухаантай, цэвэр цэмцгэр хүүхэд төсөөлөгддөг болохоор арга ч үгүй биз.

Харин, онц сурлагын араас хөөцөлдсөн эцэг эх ба хүүхэд нэгэн цагт харамсаад барахгүй байдалд хүрэх нь цөөнгүй. Энэ тухай эцэг эхчүүдэд сэрэмжлүүлж байх нь бас зүйтэй юм.

Хэдийгээр онц сурлагатангууд харилцан адилгүй ч, ихэнхид нь ерөнхий нэгэн сэтгэл санааны байдал ноёрхож байдаг бөгөөд үүнийг “онц сурлагатны дарамт” гэж нэрлэдэг.

 
2011 оны 8-р сарын 01, Даваа гариг, 16:01    PDF Хэвлэх И-мэйл
Хятад сарнайгаа сайхан цэцэглүүлмээр байна уу?

Манай улсад айл өрх, албан газраар нэлээд тархалттай байдаг цэцэгний нэг бол – хятад сарнай билээ (Hibiscus rosa-sinensis). Хятад сарнай маш хурдан томорч модны хэмжээнд хүрдэг ч бид зөв нөхцлийг нь бүрдүүлж арчилж мэддэггүйгээс цэцэглэхгүй байх нь элбэг. Уул нь хятад сарнай нэг их “маяггүй” цэцэг: нар дутагддаггүй, сүүдэрт тэсвэртэй. Гэхдээ хангалттай гэрэлтэй боловч нарны туяа шууд тусахааргүй газар байрлуулсан нь дээр – энэ бол цэцэглэлтийн нэг нөхцөл. Зуны улиралд гадаа, нар салхинаас хамгаалалттай байдлаар тавьбал тун ч дуртай байдаг. Ер нь 18-22 хэмийн дулаантай орчин - хятад сарнайн “диаваажин” л даа.

Цэцэглэлтийн үе нь ихэнхидээ хавар, зун, намар тохиодог бөгөөд мөчир бүрийнхээ үзүүрийг 10 см орчим диаметр бүхий үзэсгэлэн төгөлдөр цэцгээр чимдэг. Энэ үед сарнайн услалтыг нэмэгдүүлэх шаардлагатай, хэрхэвч шороог нь хатааж болохгүй: ус дутагдвал цэцэг, бундуу, навчаа ч хаячихдаг!  Шороог байнга хангалттай чийгтэй байлгахаас гадна усалсныхаа дараа  сийрүүлж өгч байх хэрэгтэй /үндэс рүү нь агаар оруулахын тулд/.  Харин өвлийн улиралд услалтыг багасгана.

 
2011 оны 7-р сарын 25, Даваа гариг, 12:27    PDF Хэвлэх И-мэйл
Хадам эхдээ таалагдах гэж хичээх хэрэгтэй юу?

Ихэнхи хүүхнүүд ирээдүйн хадам эхдээ анхнаасаа л таалагдахыг хүсч үүний төлөө бараг л яахаас ч буцдаггүй. Тэгээд таалагдаагүй бол гуньж гутрах. Яагаад ч юм, ирээдүйн хадам эхтэйгээ танилцах явдлын гол утга учир бол - түүнд таалагдах гэж үзэх. Тиймээс, хадамтайгаа танилцахаар очихдоо ямар хувцас өмсөх вэ, будаг шунх ямар байх вэ, биеэ хэрхэн авч явах вэ гэх мэтийг л анхаарч, харин гол зүйл болох – ажиглах ба байдлыг эрүүлээр дүгнэх – энэ чухал юмсаа ор тас орхидог.

 
2011 оны 7-р сарын 18, Даваа гариг, 13:47    PDF Хэвлэх И-мэйл
Турах хүсэлтэй эрчүүдэд...

Монгол залуучууд тарган болжээ. Гуч ч хүрээгүй байж хэт таргалалттай болчихоор чинь... тун удахгүй даралт нь ихсэнэ, чихрийн шижин, зүрх судасны өвчин гээд л цуваад ирнэ биз дээ? Анзаараад байхад тарган эрчүүд тарган байгаадаа нэг их дуртай байдаггүй л юм билээ. Харин буруу зуршлаасаа салж биеэ гоё болгохоос залхуураад амьдралын дэглэмээ өөрчилдөггүй. Би ч бас 2 жилийн өмнө нэлээд зузаараад ирсэн юм. “Би чинь ингэхэд хаашаа явж байна аа?” гэж бодон ухаараад арга хэмжээ авч эхэлсэн. Хоолоо багасган дасгал хөдөлгөөн хийдэг болсноор цулцгар өөх маань булчингаар солигдож байгааг хараад үнэн кайф авч байлаа. Байлаа ч гэж дээ, одоо ч сэтгэл өндөр байдаг. Дасгалаа хийгээд дасчихсан учраас хийхгүй бол юм дутагдаад эвгүй оргиод байдаг. Ингээд эрчүүдтэйгээ өөрийн олж мэдсэн туршлагаасаа хуваалцаж турах хүсэлтэй хүмүүст тусалмаар санагдсан юм.

 
Бусад мэдээллүүд...


Хуудас 43-с 1

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.