|
Дэлхийд жил бүр эвдэрсэн юмуу хуучирсан 40 мянган тонн гар утас, түүний зай хог дээр хаягддаг байна.
Одоо дэлхийд 580 сая хүн Интернэт хэрэглэж байгаа бөгөөд тэдний тоо жил бүр 4 хувиар нэмэгддэг ажээ.
- Антарктидын олон улсын телефон утасны код нь 672.
- Нэг шинжээч радиолокаторын хоолойны хажуугаар өнгөрөхөд, түүний халаасанд байсан хавтгай шоколад хайлсны дараа бичил долгионы цахилгаан зуух бүтээжээ.
- Леонардо да Винчи унтаж байгаа хүний хөлийг үрдэг сэрүүлэгтэй цаг бүтээсэн байна.
- Хеопсын пирамидын хавтангуудын завсраар сахлыг хутга ч орох аргагүй гэнэ.
- Араб тоонууд нь үнэндээ арабынх биш, харин Энэтхэгт зохиожээ.
- Хэрвээ 1-ээс 100 хүртэл тоог дараалан нэмвэл, нийлбэр нь 5050 гэсэн тоо гарна.
- 21978 гэсэн тоог 4-өөр үржүүлвэл, эхний тооны эсрэг дараалалтай тоо гардаг. 21978 х 4= 87912
- Нэг тэрбум секунд нь – барагцаалвал 37 жил.
- Алмаз нь хүчилд уусдаггүй. Түүнийг эвдэж чадах цорын ганц зүйл нь маш өндөр температур.
|