Шавьжнууд нь 400 сая гаруй жилийн өмнө Дэлхийд бий болсон анхны амьтад юм. Түүнээс хойш эдгээр амьтан олныг хамарсан таван гамшигийн нүүр үзэж, тираннозавраас илүү амь бөхтэй ажээ.
Бусад олон шавьжны адил эрвээхэй нь хойд хөлүүдээрээ хоолоо амталдаг гэнэ.
Нэг зөгий 500 грамм бал гаргахын тулд үүрнээсээ цэцэг хүртэл, буцаад 10 сая удаа нисдэг байна.
- Шавьжнуудын барагцаалвал гуравны нэг нь махчин бөгөөд олонхи нь хоолны хойноос ангуулчилж, гэхдээ сэг зэм, хаягдлаар хооллодоггүй ажээ.
- Дэлхийд нэг жилд бүх аалзны иддэг шавьжнуудын жин нь манай гаригийн оршин суугчдын нийт жингээс илүү гардаг байна.
- “Amarobia” төрлийн аалзны хүүхдүүд төрснийхөө дараа эхийгээ иддэг гэнэ. Үүний сацуу зарим эм нь нийлүүлгийнхээ үеэр эрийгээ идэж эхлэдэг ажээ.
- Аалзны нэхсэн торонд заримдаа жижиг шувууд ордог байна. Зарим төрлийн аалз жижиг шувуудын сэг зэм дүүжлэгдсэн тусгай “хогийн зам” тавьдаг байна.
- Шавьжууд нь уураг, нүүрс ус, амин дэм, эрдэсээр баялаг хүнс юм. “Витчетти” шавьжны арван авгалдай нь насанд хүрсэн хүнд шаардагдах уураг, нүүрс ус, өөх тосыг агуулдаг байна.
- Цөлийн царцааны үүр нь 50 тэрбум шавьжтай байдаг байна. Нэг царцаа нь өдөрт өөрийн жинтэй тэнцэх хэмжээний хоол иддэг ажээ.
|