|
||||
| Алга чинь таныг хуурахгүй |
|
Хирологи гэдэг нь гарны алгаар уг хүний зан арншин, хувь заяаг унших шинжлэх ухаан юм. Хүний эрхэм чанарын үнэлэмжийн коэффициентыг гаргаж ирэхийн тулд долоовор хурууныхаа уртын хэмжээг алганыхаа хэмжээнд хуваана. Гарсан дүнг доор заасантай харьцуулж үзээрэй:
0,346 аас бага байвал - дэндүү бага үнэлэмжтэй хүн. Уг хүн өөрийгөө огт хүндэлдэггүй гэсэн үг. 0,346-0,376 – доогуур үзүүлэлт. Өөрийгөө тааруу үнэлдэгээс болж ажлаараа өөрийгөө зөв илэрхийлэх, бусдад өөрийгөө илтгэж харуулж чаддаггүй. 0,377-0,396- ердийн үзүүлэлт. Өөрийгөө болон бусдыг зөв үнэлж чаддаг гэсэн үг. 0,397-0,426- өндөрссөн үзүүлэлт. Та дэндүү бардам , их зангаараа бусдаас ялгардаг. Амьдралынхаа хэм хэмжээг байнга дээшлүүлэх эрмэлзэлтэй байдаг. 0,426с дээш - хэт өндөр үзүүлэлт. Та баяжихын төлөө зүтгэдэг, эд хөрөнгө, эрх мэдэлд дэндүү шунадаг, бусдыг үл тоомсорлодог хүн.
Бэлтгэсэн Ж. Сугармаа |




Сэтгэгдлүүд