PDF Хэвлэх И-мэйл
Хайр дурлалыг татах аргууд
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 

Танай унтлагын чинь өрөө хаана байралдагаас үл хамааран  /хайрын харьцааны орчин/ Фэн шуй ашиглан хайр дурлалыг өөр рүүгээ татаж болох гайхалтай аргууд байдаг.

Гаргаж хаях шаардлагатай зүйлүүд:

  • Өнгөрсөн харьцаатай холбоотой бүх л эд зүйлс: дурлалын захидлууд, бэлэг сэлт зэрэг
  • Хэрвээ та хань ижилтэй болохыг хүсч буй ганц бие бүсгүй бол гэртээ байгаа ганц бие хүний энэргийг гэр рүү чинь татаж байдаг  дан ганц эмэгтэй хүний дүрс бүхий зураг /хананд чинь өлгөөтэй жаазалсан зураг/ байвал гарга.
  • Хосоороо биш эд: унтлагын чинь өрөөг ганцхан чийдэн гэрэлтүүлж байдаг бол та ганцаараа байхтайгаа эвлэрсний шинж
  • Хурц, үзүүртэй эд зүйлс: хайр дурлалын орчинд хурц үзүүртэй зүйлс байх нь танд таалагддаг хүмүүсийг амьдрал руу чинь оруулахгүй байх нигууртай. Жишээ нь, кактус байлгах хэрэггүй.
  • Эмэгтэй хүний энерги шингэсэн эд зүйлс: үнэртний олон шил сав, оёдол, хатгамал, нэхмэлүүд. Өрөөндөө зарим нэг, эр хүний энерги татах зүйлс оруулж тавь
  • Энерги төөрөлдүүлэх зүйлс: телевизор, дасгалын аппаратууд, ажилтай холбоотой зүйлс
  • Хүүхдийн энерги татах зүйлс: амьтны баримлууд, хүүхэлдэй зэрэг нь эр хүний энерги татахгүй.

Нэмж байрлуулбал зохих зүйлс:

  • Өрөөндөө хайр дурлалд шаардлагатай зай гаргаж өг: шүүгээ саваа зайчилж, хэрэггүй зүлсээ тарааж өгч, эм тан  их байвал онц чухал бишийг нь хая
  • Ганцаар байдаг зүйлсийг хос болго – гэрэл чийдэн, хос лааны суурь, хос зүрх г.м
  • Хайр дурлал ирж буйг мэдэрч, шинэ харьцаанд бэлэн байгаа бол: унтлагын орны цагаан хэрэглэл, лаа, цэвэрхэн ванны өрөө, халат, массажны тос г.м. зүйлүүдээ шинэ болго.
  • Фэн шуйд ягаан өнгө хайр сэтгэлийг илэрхийлдэг тул ийм өнгийн эд зүйлс өрөөндөө тавь.
  • Дугуй, бөөрөнхий хэлбэртэй зүйлс - цаг, зургийн жааз, бусад эд зүйлс

 

Бэлтгэсэн Ж. Сугармаа

 

Сэтгэгдэл нэмэх