|
||||
| Аюулгүй сэнс |
|
Урьд нь тоосны уут хэрэглэдэггүй тоос сорогч бүтээсэн Сэр Жеймс Дайсон энэ удаад аюулгүй сэнс бүтээснээ толилуулж байна.
Dyson Air Multiplier хэмээн нэрлэгдэж байгаа уг сэнс нь, харахад ердөө л хуванцар цагираг мэт эд. Харин тэр цагираганд ердөө л 1,3 мм завсар зай байгаа аж. Сэнсэнд суурилуулсан 40 Вт – ын хүчин чадалтай мотор ажиллахад сэнсний бие рүү сорогдон орсон агаар энэхүү нарийхан завсраар 88 км/цагийн хурдтай буцаж гарахдаа таныг үлээн сэрүүцүүлэх аж.
Үүний үр дүнд цагирагны төвийн эсрэг талд сийрэгжилтийн бүс үүссэнээр эргэн тойрны агаар сорогдоно. Агаарын ерөнхий урсгалын хурд нь 35 км/цаг. Энгийн сэнснээс давуу тал нь агаарын урсгал жигд байх агаад хамгийн гол нь хүүхдэд ямар ч аюулгүй. Мөн хүүхэд элдэв мод саваа шургуулж эвдэж чадахгүй. Үнэ нь 213 евро.
Daily Mail сониноос орчуулав. |






