|
||||
| Шидэт саваа – алсын удирдлага |
|
Их Британий хоёр зохион бүтээгч Харри Поттерын шидэт саваа шиг алсын удирдлага хийжээ. Телевизорынхаа сувгийг, дууг, ДВД тоглуулагчийг саваагаа гартаа барьж дохин удирдах гэнэ.
Kymera Wand хэмээх нэртэй уг саваагаар инфра - улаан порттой бүх техникийг 13 төрлийн хөдөлгөөнийг гараараа хийж удирдаж болох аж. Энэ 35 см – ийн урттай савааны ажиллах зарчим нь Nintendo Wii тоглоомын удирдлагатай ижил юм байна. Үнэ нь 50 евро. Зохион бүтээгчид маань, 2010 он дуустал 200 000 ш. “шидэт саваа” алсын удирдлага борлогдоно гэж тооцоолж байгаа гэнэ. Daily Mail |




