2009 оны 12-р сарын 02, Лхагва гариг, 11:18    PDF Хэвлэх И-мэйл
Дэлхийн хамгийн жижигхэн машин

Их Британий Пери Уаткинс дэлхийн хамгийн жижигхэн машиныг бүтээжээ. Тэрээр тоглоомон машиныг өөрчлөн жинхэнэ тээврийн хэрэгсэл болгож чадсан байна.

car

 

Хамгийн сонирхолтой нь, энэ машиныг тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгэж авсан бөгөөд замын хөдөлгөөнд оролцох бүрэн эрхийг олгожээ.

Энэ “нялх амьтны” хэмжээ нь өхөөрдөм жижиг: өндөр нь 1 метр хүрэхтэй үгүйтэй, өргөн нь ердөө л 66 см юм байна. Хөдөлгүүрийнх нь багтаамж 150 см/куб. Толь, шил арчигч, их гэрэл, дохионы гэрэл гээд “томчуудад” байдаг бүхий л юмаар бас тоноглоджээ. Дэлхийн рекорд амжилтыг бүртгэдэг академи энэ The Wind-Up хэмээх нэртэй машинд “Дэлхийн хамгийн жижигхэн машин” гэсэн цолыг олгоод байна. Зохион бүтээгч маань урьд нь гурван удаа, хамгийн намхан машиныг бүтээсэн гэдгээр дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан юм.

car

Daily Mail.

 

Сэтгэгдэл нэмэх