|
||||
| Өөрөө засагддаг бетон |
|
Бидний мэдэх уламжлалт бетон асфальтан зам ашиглалтын явцад болон газар хөдлөхөд эвдэрч хэмхэрэн зам биш там болдог билээ. Мичиганы Их Сургуулийн мэргэжилтнүүд тийм амар эвдэрч хэмхэрдэггүй, цав цуурга гарсан ч буцаад хэвэндээ ордог бетон хийх аргыг олж туршсан байна. ![]() Энэ бетоныг хотойлгоход гарсан цав цуурга бага зэрэг норгоход хэд хоногын дараа алга болдог гэнэ. Үүнтэй төстэй үзүүлэлттэй бетоныг Японы Осака хотод барьсан 60 давхар орон сууцны барилгад хэрэглэж байсан юм байна. Мөн Мичиганд гүүр барихад бас хэрэглэж байжээ. Өөрөө өөрийгөө засдаг бетоноор зам тавихад уламжлалт бетоноос 3 дахин илүү үнэтэй тусах боловч эцсийн дүндээ бол ашигтай тусна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
National Geographic |





Сэтгэгдлүүд