2009 оны 12-р сарын 18, Баасан гариг, 14:46    PDF Хэвлэх И-мэйл
Шинэ жилээр юу уух вэ?

sham

 

Шинэ жил тэмдэглэж уухдаа оргилуун дарс - шампанскийг бус харин архийг сонгохыг эмч нар зөвлөж байна.

Оргилуун дарс нь сэтгэл санааг өөд нь татдаг гэж бид итгэдэг. Гэвч энэ нь үнэн хэрэгтээ тийм бус ажээ.

Их Британийн наркологич, химич нар хамтран төрөл бүрийн согтууруулах ундааны тэжээллэг чанар, бие организмд нөлөөлөх нөлөөлөл, тэдгээрт агуулагдах хортой бодисын хэмжээ зэргийг судлан шартуулалтын зэрэглэлийг нь тогтоожээ. Үүний заримаас товч танилцуулъя. 

Архи

vodka

Архийг үйлдвэрлэхэд нэг их нарийн хэцүү технологи шаардагддаггүй. Үр жимс, эсвэл буудайг жирийн дрожжоор исгээд, исэлтийн бүтээгдхүүнийг олон шатлалаар цэвэрлэж шүүдэг. Төгсгөлд нь гарсан шингэнийг бид бүхний мэдэх лонхонд савладаг.

Тэжээллэг чанар: Архи нь сахар болон аливаа нүүрсус агуулдаггүй тул түүний илчлэг нь спиртийн илчлэгээр л тодорхойлогдоно. (ойролцоогоор 7 ккал/г). Архи гэдэг ундаа муу нэртэй хэдий ч тэрээр хамгийн таргалуулдаггүй сайхан ундааны нэг ажээ. Мэдээж түүнийг та цэврээр нь бус коктейль маягаар уувал дээрх ойлголт маань эсрэгээр эргэдэг.

Эерэг тал: Архийг үйлдвэрлэх технологид ямар нэгэн будагч, амт оруулагч хэрэглэдэггүйгээс гадна бусад согтууруулах ундаануудтай харьцуулахад маш хатуухан цэвэршүүлэлтийг давж гардаг. Иймээс Британийн эрүүл мэндийн холбооны наркологичид баярын ширээнд сууж уусан архины дараах шарталтын синдромын хэмжээ нь виски, ром тэр байтугай жимсний дарсныхаас хамаагүй хөнгөн тусдаг гэж баталж байна.

Сөрөг тал: Дээр дурдагдсан цэвэрлэг чанартай хэдий ч согтууруулах ундаагаар хордох хордолтын ихээхэн хувийнх нь буруутан. Түүний харьцангуй хямд үнэ, тодорхой онцгойлох амтгүй, мөн сок болон бусад хөнгөн чанарын согтууруулах ундаатай хольж уухад харьцангуй хялбар уугддаг учраас хүн өөрөө ч мэдэхгүй хэтрүүлэн уух магадлал өндөр байдаг.

Шарталтын зэрэглэл: 3 балл (10 баллын зэрэглэлээр)

Шар айраг

beerШар айргийг арвай соёолж дээр амт оруулах зориулалтаар зөрөг цэцгийн үр нэмж исэлтийг хурдасгах зориулалтаар дрожж бас хийдэг.

Тэжээллэг чанар: Шар айраг согтууруулах ундаануудын дотроос хамгийн тэжээллэг согтууруулах ундаа биш боловч, жишээ нь вискитэй харьцуулахад маш хөнгөхөн уугддаг онцлогтой. Иймээс хэдэн аяга шар айраг уухад овоохон хэмжээний илчлэг зооглочихсон байдаг.

Эерэг тал: Энэ ундаан дахь алкоголийн хэмжээ маш бага (3 - 8%) тул түүнийг уухад согтох нь маш удаан байдаг. Үүнээс гадна хагас литр шар айраг В төрлийн витамины өдрийн хэрэгцээний дөрөвний нэгийг агуулдаг. Мөн зүрхний ажиллагаанд амин чухал ач холбогдолтой фолийн хүчлийн давснуудыг агуулдаг.

Сөрөг тал: Шар айрагт агуулагддаг пурин хэмээх бодис цусан дахь шээсний хүчлийн хэмжээг нэмэгдүүлдэгээс үе мөчинд давс тогтож шохойжих, цаашдаа тулай өвчин үүсэх нөхцлийг бүрдүүлдэг.

Шарталтын зэрэглэл: 4 балл

Цагаан дарс

bvinoЦагаан дарсыг яс, хальсыг нь цэвэрлэсэн усан үзмээр хийдэг.

Тэжээллэг чанар: Нэг дарсны хундага буюу 175 мл цагаан дарс 130 ккал илчлэг агуулдаг. Ер нь цагаан дарс чихэрлэг байх тусам түүний тэжээллэг чанар өндөр байна.

Эерэг тал: Эрдэмтэд цагаан дарс нь цусан дахь холестерины агуулгыг бууруулах онцгой химийн нэгдлийг агуулдаг хэмээн баталж байна.

Сөрөг тал: Цагаан дарсыг хадгалах явцад сульфитүүд үүсдэг, мөн үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдэхүүний анхны өнгийг хадгалахын тулд тэдгээрийг нэмэх тал байдаг. Ямар ч байлаа гэсэн эрдэмтэд энэхүү бодис нь цагаан дарсны хорхойтнуудыг хүнд хэлбэрээр шартуулдаг гол хорлогч нь гэж үзэж байна. Түүнчлэн сульфитүүд нь ямар нэгэн харшил үүсгэх, багтраа болон толгойны өвчин хөдөлгөх үйлчилгээтэйгээс гадна шүдний пааланг нимгэрүүлдэг нь шүд цоорох нөхцөл бүрдүүлнэ гэсэн үг.

Шарталтын зэрэглэл: 6 балл

Улаан дарс

uvinoУлаан дарсыг мөн л усан үзмийг исгэж хийдэг. Харин яс, хальстай нь ашиглана. Тус дарсыг хийхэд эхлээд голдуу цагаан өнгөтэй байх боловч заавал хадгалах 2-3 жилийн хугацаанд түүний өнгө өөрийн жамаар өөрчлөгдөж улаанаас хүрэн улаан, өнгөтэй болж ирдэг.

Тэжээллэг чанар: Нэг дарсны хундага нь ойролцоогоор 120 ккал. илчлэг агуулдаг. Ер нь улаан дарс нь цагаан дарснаас бага чихэртэй байдаг.

Эерэг тал: Энэ ундаанд цагаан дарсанд бараг байдаггүй резерватрол буюу байгалийн антиоксидант (хөгшрилтыг сааруулдаг) ихээхэн хэмжээгээр агуулагддаг. Улаан дарс бага багаар хэрэглэх нь цусанд тромб үүсэхийн эсрэг, мөн аливаа үрэвслийн процессийг дарах, цусан дахь холестерины хэмжээг бууруулах үйлчилгээ үзүүлдэг учраас зүрх судасны системийн ажиллагааг сайжруулж, эмчилдэг байна.

Сөрөг тал: Үйлдвэрлэлийн онцлогоос хамааран улаан дарс нь этанол, метанол гэх 2 төрлийн спирт агуулдаг. Үүнийг бидний элэг ээлж дараалалтай боловсруулдаг. Метанол хамгийн сүүлд боловсруулагддаг тул энэхүү метанол “оочироо хүлээж” байх хугацаанд таны организмыг нэлээд хордуулж шарталт өгдөг гэнэ.

Шарталтын зэрэглэл: 7 балл

Шампанск - Оргилуун дарс

shamОргилуун дарс үйлдвэрлэх технологи нь дээр дурдсан дарс хийхтэй төстэй, гэхдээ хийн бөмбөлөг үүсгэх зорилгоор ихээхэн хэмжээний дрожж нэмдэг байна.

Тэжээллэг чанар: Нэг дарсны хундага оргилуун дарс - 130 ккал. Ер нь үйлдвэрлэгчид оргилуун дарсанд бага хэмжээний сиропыг амтыг нь сайжруулах зорилгоор нэмдэгээс энэ ундаа дарснаас илүү илчлэгтэй байдаг.

Эерэг тал: Оргилуун дарсанд агуулагдах антиоксидант мэдрэлийн эд эсийг устгах процессыг зогсоодог тул Паркинсон болон Альцгеймерийн өвчин тусахаас сэргийлдэг. Ридингийн их сургуулийн эрдэмтэд оргилуун дарсанд тирозол болон кофены хүчил зэрэг ашигтай бодис өндөр хэмжээгээр агуулагдаж байгааг олсноор энэ дүгнэлтэд хүрчээ.

Сөрөг тал: Оргилуун дарсны нэг онцлог болох хөөсрөлтөөс болж алкоголь цусанд маш амархан шимэгдэн шингэдэг тул оргилуун дарс уухад амархан согтдог. Дээр нь нэмж хэлэхэд шампанск –оргилуун дарс уух нь сэтгэл санаа хөөрүүлдэг гэж бидний бодож заншсан зүйл маань буруу ажээ. Алкоголь нь түүний хэлбэр, эх үүсвэр ямар байснаас үл шалтгаалан таны тархинд яг ижилхэн нөлөөлөх бөгөөд энэ нөлөө нь цэвэр дарангуйллын л шинжтэй байдаг. Спиртлэг ундаа хэрэглэснээр таны тархины идэвхи буурдаг тул эрүүл ухаан мохож, харин сэтгэлийн хөдлөл тань л таныг жолоодож эхэлдэг байна. Ингэснээр бид их яриа, сэтгэлийн хөөрөлтэй, илүү мэдрэмжтэй юм шиг болдог боловч гэхдээ энэ нь яав ч бидний аз жаргалыг нэмэгдүүлдэг гэсэн үг биш.

Шарталтын зэрэглэл: 7 балл

Виски

viskiВиски бол арвай юмуу буудайн исэлтийн бүтээгдхүүнийг урьдчилан цэвэрлээд, дараа нь хэдэн жил тусгай модон торхонд дарж бэлдсэн бүтээгдэхүүн юм.

Тэжээллэг чанар: 35 мл. нь ойролцоогоор 80 ккал илчлэг агуулдаг.

Эерэг тал: Британийн химичид нэг төрлийн соёолжоор хийсэн вискинд эрүүл мэндэд маш их тустай эллагийн хүчил ихээхэн хэмжээгээр байдаг гэдгийг баталж байна. Энэ хүчил нь тодорхой төрлийн хорт хавдрын өсөлтийг сааруулах, хорт эд эсийг эрүүлээс ялгаварлан устгах чадвартай гэнэ.

Сөрөг тал: Хэрэв энэ төрлийн ундаанд хэт дурлаваас цагаан солионд хүрдэггүй юмаа гэхэд огцом ууртай, хэт зэрлэг авир гэв гэнэт гаргадаг болох бололцоо нээлттэй ажээ. Вискины алкоголийн хэмжээ өндөр агаад, түүнийг шингэлэхгүй, араас нь даруулга идэхгүй уудаг заншилтай болохоор виски таныг маш хурдан согтоох бөгөөд, таны ааш авир ямар нэгэн удирдлагагүй болох нь энүүхэнд. Эрдэмтдийн үзэж байгаагаар вискид агуулагдаж буй этилийн спирт цусанд хамгийн хурдан шимэгдэн ордог онцлогтой юм байна. Эхний хундага өргөснөөс хойш 1 цагийн дараа гэхэд таны цусан дахь алкоголийн хэмжээ дээд цэгтээ хүрдэг байна. Үүгээр энэ ундааны үйлчилгээ тайлбарлагддаг.

Үүнээс гадна вискиг удаан хугацаагаар хадгалах үед зүсэн бүрийн хольц үүсдэгээс вискины шарталт ижил хэмжээний архитай харьцуулахад 2 дахин хүндээр тусдаг байна.

Шарталтын зэрэглэл: 8 балл

Бренди |конъяк|

brendyБрендиг улаан дарсны спиртыг нэрэх замаар гаргаж авдаг. Үнэтэй сортын брендиг модон торхонд олон жил хадгалах аргаар тансаг амт үнэртэй болгодог.

Тэжээллэг чанар: 35 мл ойролцоогоор 80 ккал

Эерэг тал: Бренди нь улаан дарснаас гаргаж авдаг бүтээгдхүүн тул антиоксидантаар ихээхэн баялаг. Эрдэмтэд нэг хундага буюу 35 мл энэ ундаанд хүний нэг өдрийн хэрэгцээт витамин С агуулагдаж байгааг тогтоожээ.

Сөрөг тал: Брендид хэт дурлагсад хамгийн хүнд хэлбэрийн шарталтыг амсдаг. Энэ ундааг хэдий чинээ удаан хадгална –төдий чинээ хортой бодисын агуулга нь нэмэгддэг. Энэ нь нэг талаар тухайн ундааны тансаг амт, үнэрийг тодорхойлдог боловч нөгөө талаасаа хүндхэн хордолт өгдөг. Удаан хадгалалтын уршиг нь ром, джин, улаан дарс, вискид бас хамаарна.

Шарталтын зэрэглэл: 9 балл

www.orosshkolton.mn, Ё.Одончимэг

 

Сэтгэгдлүүд  

 
otgon
0 #1 otgon 2009-12-18 17:36
хм ганц уух дуртай оргилуун дарсыг маань болохгүй гэнэ үү архийг ч баршгүйбаршгүй хэ хэ
Quote
 
 
Administrator
0 #2 Administrator 2009-12-18 20:23
Болохгүй гээгүй шүү дээ, архинаас илүү шартуулдаг л гэж байна. Заавал шартталаа их уухгүй байхгү юу. Жинхэнэ гоё шампанск ууж үзэх юмсан, 3000 долларын үнэтэйг :-) Яадгийн шартана л биз гээд би бүгдийг нь ууна оо :lol:
Quote
 
 
Ider
0 #3 Ider 2009-12-19 00:56
arhi zadaldag enzyme alcohol dehydrogenase 2 gedeg enzyme (isgeg) asian hunii 50%d ni baidaggui yum. tegheer arhi manai mongolchuudad tun zohimj muutai idee. zohistoi hereglegeend bol Odnoo giin orchuulsan daraalal esregeeree shuu. Shar airagiig hasaad...bi huvidaa shar airgiig sogtuuruulah undaand oruuldaggui,
Quote
 
 
Ider
0 #4 Ider 2009-12-19 01:10
shar airgand nugasgui l dee, hehehe.
Quote
 
 
Administrator
0 #5 Administrator 2009-12-19 06:56
Шар айрагны алгоголизм гэдэг чинь архинаас дутахгүй дон гээд л яриад байх юм байна шүү. Оросын хүүхдүүд их донтож байна. Таван кружк уухад 250 гр архитай тэнцдэг гэлүү дээ...
Quote
 
 
Ider
0 #6 Ider 2009-12-19 17:22
orosuud shar airag baihguitei adil, ug ni shar airag chini C gees busad amin demiig aguuldag, shingen talh ch gej nerlegddeg, haramsaltai ni suuliin uyed haa haagui muudaad l baih yum, shar airagnii chanariig huusniih baidlaar tanij boldog. huus ni nyagt, udaan togtoj baih yum bol sainii shinj, tegeed goojuuriinh ni bol unen iluu, laaz,lonhtoig ni bol sonirhoj amshaas bish, suuj uudag yum bish, sain shar airag uuh tusam saihan bolood baidag, muu shar airag uuh tusam sogtood baidag yum. hehehe . tohiruulj hereglehgui bol shar airgand sogtonoo sogtono, shartah bol huvi huneesee l boldog yum shig sanagddag.Harin shartalt dotroos orgiluun darsniih ni tun hetsuu gej sonsson...unen bolov uu???
Quote
 
 
Administrator
0 #7 Administrator 2009-12-19 18:23
Германд гэлүү дээ, дээр үед шар айргаа нэрээд ингэж шинжилдэг байсан гэж уншиж байсан: модон сандал дээр асгаад дээрээс нь суудаг, тэгээд хэсэг сууж байгаад босоход сандал нь өмдөнд нь наалдаад хамт босоод ирвэл сайн пиво болсон байна гэж :lol:
Quote
 
 
Ider
0 #8 Ider 2009-12-19 19:38
hehehe, czech uud manai huuchnii tavin mungu shig ovor jintei 5 kron ii zooson mungu huusen deer ni tavichihad jivdeggui, tiim sain shar airag baidag bailaa gedegsen.. :lol:
Quote
 
 
бат
0 #9 бат 2009-12-20 10:07
:-) м...да
архи ... орос улсын ундаа энэ бүхэл бүтэн агуй орос улс эх орны дайны үед хэрэг болсон зүйл
агуй орос улс архигуй байж чадахгүй
өнөөдрийг хүртэл орос улс хөгжөхгүй зүйл нь архи юм
Quote
 
 
Shonkhor
0 #10 Shonkhor 2009-12-20 18:22
Quoting бат:
:-) м...да
архи ... орос улсын ундаа энэ бүхэл бүтэн агуй орос улс эх орны дайны үед хэрэг болсон зүйл
агуй орос улс архигуй байж чадахгүй
өнөөдрийг хүртэл орос улс хөгжөхгүй зүйл нь архи юм

Может быть...!!! Маагадгуй...!!!
Quote
 
 
gest
+2 #11 gest 2009-12-21 06:48
manai omog ihtei mongolchuud ene undaanuudiig baga l hereglemeer bgaa yum. eruuldee negiigee alchih geed bdag uls, neg uuhaaraa erooliig n harj bj amardag, tegeed :-x :naizlii
Quote
 
 
batushka
0 #12 batushka 2009-12-21 12:37
Arhi gedeg burhanii rashaan.
Quote
 
 
уншигч
0 #13 уншигч 2009-12-30 05:34
Шартахгүйгээ бодохоор архи уумаар.
Зөөлхөнийг нь бодвол вино уумаар.
Ёслолыг нь бодвол шампанск уумаар.
Үнэтэйг бодвол виски коньяк уумаар.
Хямдыг нь бодвол дарс уумаар.
Ямар хяслантай хорвоо вэ? бүгдийг нь хамтруулан уугаад хуучин хэвээрээ л байхийм уу?
Quote
 
 
Bolor
0 #14 Bolor 2010-02-06 10:04
arhi eruul mended hamgiin baga hor hunuultei gedeg bol unen. ugaasaa arhi uuh n deer sh dee, changa uchraas hun baga ch uuna, shar airag bol minii hamgiin durgui undaa, ylanguyaa huuhnuud shar airag uuval unjsan gujeetei, buduuleg, emegteileg bus haragddag. yaj ch bodson 0.5 l ym barichihaad hed hed uuna geed l bodohod sanaand bagtamgui.
Quote
 
 
ariuka
0 #15 ariuka 2012-03-02 09:26
сайн байна уу ? юуны өмнө хэрэгтэй мэдээлэл хүргэж байгаад талархал илэрхийлье. сиропны хадгалах үеийн хортой бичил биетнүүдийн тухай мэдээлэл өгч болох уу?
Quote
 

Сэтгэгдэл нэмэх