2010 оны 5-р сарын 27, Пүрэв гариг, 14:15    PDF Хэвлэх И-мэйл
OLED технологийн үе ирлээ

oledLCD технологи гараад удаагүй байтал бас нэгэн шинэ - OLED гэдэг технологи гарч ирээд байна. OLED гэдэг нь Organic Light Emitting Diode гэж байгаа бөгөөд орчуулбал органик гэрлэн диод юм. LCD - гээс ялгарах гол онцлог нь шингэн кристаллын оронд цахилгаан импульс дундуур нь гүйх үед гэрэлтдэг органик нэгдлүүдийг хэрэглэдэг гэсэн үг. Органик нэгдлийн төрлөөс нь хамаараад энэхүү ялгарах гэрлийн өнгө нь шалтгаалдаг юм байна. Харин шингэн кристалл бол тэр чигээрээ органик бус бодис билээ.

ОLED – ийн бас нэгэн чухал онцлог нь дүрсийг гаргах процесс нь. LCD монитор дотор бүх дэлгэцээр жигд тардаг гэрэлтүүлэг байдаг. Дүрсний пиксель бүр нь цахилгаан импульс дундуур нь гүйхэд гэрэл дамжуулалтаа өөрчилж байдаг кристалл юм ( хүчдэл хамгийн их байх үед гэрэлтүүлгийн гэрэл кристаллын дундуур огт гарч чаддаггүй.) Кристаллын яг цаана нь тухайн пикселийн өнгийг хариуцаж байдаг гэрлийн шүүлтүүр байрлаж байдаг. Харин ОLED технологийн мониторонд органик бодис өөрөөсөө гэрэл ялгаруулах тул гэрэлтүүлэг огт байхгүй, энэ нь LCD – гийн гаргаж чаддаггүй гүн хар өнгийг ч гаргаж чадна гэсэн үг. Гэрэлтүүлгийн шаардлага байхгүй учраас цахилгаан бага зарцуулагдана. Мөн, гэрэлтүүлэггүй гэдэг нь дисплейны зузааныг нимгэлэх боломж олгож байгаа учраас ийм дисплей ердөө л 1,4 мм болжээ. Үүний үр дүнд дэлгэцийн жин нь ч буурсан нь ойлгомжтой.

Дараагийн давуу тал нь ОLED дэлгэцийг аль ч өнцгөөс нь харсан – өнгө дүрс ямар ч өөрчлөлтгүйгээр харагддаг.

Энэхүү шинэ технологи нь ирээдүйд тув тунгалаг, гэрлийг нэвт нэвтрүүлдэг, өвөр ба ар хоёр талаас нь дүрс ижилхэн харагддаг монитор  бий болгох бололцоог олгож байгаа гэнэ. Мөн цааш шиг хуйлаад аваад явж болдог монитор ч хийх боломжтой боллоо.

ОLED технологийг зөвхөн монитор, дэлгэцэнд хэрэглээд зогсохгүй өөр олон газар зүгээр л гэрэлтүүлэг болгон хэрэглэж болно. Гэрэлтүүлгийн хэрэгсэл үйлдвэрлэгчид энэ технологийг ихэд сонирхож байна. Тэдний бодлоор органик гэрлэн диодыг ашиглан шинэ бүтээгдхүүн -шаардлагатай өнгөөр гэрэлтэх хана, тавцан зэргийг  үйлдвэрлэх боломжтой аж. Мөн автомашин үйлдвэрлэгчдийн сонирхлыг ч цахилгаан бага зарцуулдаг энэ технологи татаж байна: машины гэрэл болон дотор салоныг гэрэлтүүлэхэд хэрэглэх гэнэ.

Ойрын ирээдүйд ОLED технологи хүний хэрэгцээний олон салбарт нэвтрэн орох нь дамжиггүй гэдэг нь ийнхүү ойлгомжтой болоод байна. Магадгүй бидний хүүхдүүд бидэн шиг таазандаа чийдэн байрлуулдаггүй, харин ханандаа гэрэлтдэг обой наадаг болох биз.

 Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
zaya
0 #1 zaya 2010-05-27 16:34
Gaihamshigtai saihan medeelel baina. Bayarlalaa.
Quote
 
 
уншигч
0 #2 уншигч 2010-05-28 00:37
wow
Quote
 
 
aagii
0 #3 aagii 2010-06-03 09:17
manaid ene tehnolog hezee nevtreh bol?
Ontsgoi medeelel ugsund talarhaya.
Quote
 
 
mendee
0 #4 mendee 2010-06-03 09:21
Urgelj shineleg hysen hyleej bdg medeellig ogdog admindaa bayarlalaa!!!
Quote
 
 
Boloro
0 #5 Boloro 2010-06-04 20:17
wow, hunii horvoo hugjuud l neegeed l buteegeed l bh ym. Mongol min haana n yvah ym bol doo aih ym
Quote
 
 
orsoo
0 #6 orsoo 2011-11-28 07:48
LED , LCD ni hunii eruul mended yamar nuluu uzuuldeg talaar medeelel baival huvaaltsana uu?
Quote
 

Сэтгэгдэл нэмэх