2010 оны 6-р сарын 01, Мягмар гариг, 10:54    PDF Хэвлэх И-мэйл
Steam master - өндөр даралтын ууран генератор

Угаалга цэвэрлэгээний уламжлалт аргаар үйлдвэрлэлийн шугам тоног төхөөрөмжийг цэвэрлэх тохиромжгүй байдаг. Тиймээс хуурай ханасан уураар цэвэрлэдэг тоног төхөөрөмж үйлдвэрийн цэвэрлэгээнд улам ихээр нэвтэрч байна. Steam master парогенератор нь усыг маш өндөр температур болон даралт бүхий уур болгон гаргадаг учраас нэмэлт угаалгын болон химийн бодис хэрэглэхгүйгээр ямар ч дагтарсан бохирдлыг нэг үйлдлээр цэвэрлэн ариутгал хийж чаддаг нь ялангуяа хүнсний үйлдвэрийн шугам, тоног төхөөрөмжийг цэвэрлэхэд нэн тохиромжтой. Тус төхөөрөмж нь маш бага ус зарцуулахаас гадна гадаргууг дахин дахин арчиж ариутгах шаардлагагүй, мөн хүрэхэд төвөгтэй нүх сүв, зай завсраас ч бүх төрлийн бохирдлыг амархан цэвэрлэж чаддагаараа онцлог.


Хунсний үйлдвэрлэл

 

 

 

 

 

 

 

 

Машины үгаалаг

 


Техникийн үзүүлэлтүүд Steam master Steam master plus Steam master extra
Хүчдэл (В - Герц) 400 - 50
Максимум хүчин чадал (Ватт) 10 000 19 500 30 500
Тогооны багтаамж (литр) 6,6 16 16
Уур гаргах бүтээмж (г/мин) 230 416 667
Уурыг тохируулах боломж тийм
Ажлын даралт (Бар) 10
Тогоон дахь уурын температур (°C) 180
Зөөвөрлөн хэрэглэх боломж тийм
Резервуар (Материал) цистерн PET (полиэтилентерефталат)
Багтаамж (литр) 11 25 25
Угаалгын бодисыг орлох функц тийм
Овор хэмжээ (cm) 105х50х97
Үйлдвэрлэсэн улс Итали
 

Сэтгэгдлүүд  

 
уншигч
0 #1 уншигч 2010-06-02 00:51
Хятад гуанз рестораны ар талыг телевизээр үзүүлэхэд хир тос буртаг авах юмгүй харагддаг. Эдэнд заавал авч хэрэглэ гэж зааварлах стандарт тогтоож өгөх нь зүйтэй санагдав. Тэгвэл бидэнд л өлзийтэй
Quote
 
 
Мичид
0 #2 Мичид 2010-06-02 05:19
Жижиг оврын маш сайн уурын генератор байна. Хүнсний жижиг цех ажиллуулдаг хүмүүст маш хэрэгтэй эд байна даа. Харин аюулгүй ажиллагааны зааврыг маш сайн мөрдөж ажиллах хэрэгтэй юм.
Quote
 

Сэтгэгдэл нэмэх