Үзэсгэлэнт зүлэгтэй болох уу?

gazon

Зуслангийн болон хувийн байшинтай олон хүн хашаандаа сайхан зүлэгтэй байхыг хүсдэг. Зүлэг гэхээр номин ногоон, хамба хилэн мэт өвсөн хивс санаанд бууна. Зүлэг нь гоо сайхны зориулалтаас гадна маш олон практикийн үйл ажиллагаатай юм. Агаарыг тоосжилтоос цэвэрлэнэ, чимээ шуугиан дарна, амралт спортын нөхцлийг бий болгоно.

Зүлэг байгуулж, ашиглах үедээ алдаа гаргахгүйн тулд ямар үр сонгох, зүлэг тарих хөрсийг хэрхэн зөв бэлдэх, хэрхэн зөв тарих, таны зүлэгт талбайн анхан болон дараагийн үе шатанд ямар арчилгаа шаардагдах зэрэг хэд хэдэн үндсэн зүйлийг бодолцох шаардлагатай.

Өвсний холимогийг сонгохдоо таны талбайн “боломж” болон тавьсан зорилгодоо (практик хэрэглээний үүднээс) тулгуурлах хэрэгтэй. Хуурай задгай талбай, сүүдэртэй буюу хагас сүүдэртэй чийглэг хэсэг мөн ойн шилмүүст, навчит болон холимог бүсүүд байдаг. Зүлгийн холимогийг (алаг өвс) цаг агаарын нөхцөлд үндэслэнэ. Гоёл чимэглэлийн шинж чанар ч мөн чухал. Түүнчлэн нөхөн төлжих чадвар. Өвсний холимогууд нь задгай хуурай бүсийн, сүүдэрхэг хэсгийн, үзэсгэлэнгийн, амралт тоглоомын, спортын зэрэг төрөл бүрийн зориулалттай байна.

Зүлэг тарихаас өмнө хөрсийг сайтар боловсруулан хог, үндэснээс чөлөөлж, тэгшлэх шаардлагатай. Механик бүрэлдэхүүн болон үржил шимийг сайжруулах шаардлагатай бол бордож, хогийн ургамлын эсрэг гербицид хийнэ. Тэгсний дараагаар үр суулгаж болно.

Зүлэг нь нарийн бөгөөд зөв арчилгаа шаарддаг. Зөвхөн тэгсэн нөхцөлд зүлэг нь засвар, өөрчлөлт шаардалгүйгээр олон жилийн турш таныг баярлуулах болно. Арчилгааны ажил нь олон тооны цогц арга хэмжээнээс бүрдэнэ. Зарим ажлыг тогтмол гүйцэтгэдэг бол нөгөө заримыг цаг агаарын байдал, жилийн дөрвөн улирал болон өвсөн бүрхэвчний нөхцөл байдлаас шалтгаалан гүйцэтгэнэ. Тэгшлэн хадах болон эрдэс бордоогоор бордох ажлыг тогтмол гүйцэтгэх бол усалгааг цаг агаарын байдлаас шалтгаалан хийнэ. Хөрсийг хагалж, агаараар баяжуулах, ширэгийг зүсч, үндэс, найлзуур үүсэлтийг өдөөх, цагийн урсгалд гарч ирэх хогийн ургамал, өвчлөлтийн эсрэг гербицид, фунгицид хэрэглэх зэрэг зүлгийг эвдрэлээс сэргийлэх ажил онцгой байрыг эзэлнэ.

Зүлгийн төрлүүд, мөн түүнчлэн тэдгээрийг байгуулах, арчлах технологийн талаар манай ажилтнуудаас асууж болно.

Хэрэв танд зүлэг байгуулах талаар асуудал гарсан бол манай компанийн мэргэжилтнүүд тэдгээрт хариулахад бэлэн. www.landart.mn

Орчин үед зүлэг нь, ялангуяа орчин тойрны тааламжгүй нөхцөлд янз бүрийн үүрэг гүйцэтгэж байна. Тэдгээр нь дуу чимээ дарах, агаарыг хортой хий, утаа, тоос болон хүнд металлаас цэвэрлэхийн сацуу амрах, төрөл бүрийн спортоор хичээллэх орон зайг бий болгоно. Шигүү ногоон байгууламж нь сэтгэл санаа, эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх бөгөөд гоо сайхны мэдрэмжийг хөгжүүлнэ. Зүлэг ногоо архитектурын байгууламжийг төгс төгөлдөр болгож, байгаль орчинтой нь зохицуулна.

ЗҮЛЭГНҮҮДИЙН ТӨРӨЛ  

Зүлгийг хэрэглэх арга, зориулалтаар нь хэд хэдэн төрөлд ангилна:

  • Гоёл чимэглэлийн зүлэг – хивсэн, цэцэрлэг паркийн, нугын
  • Амралтын зүлэг
  • Газрын налуу, далан, автозамын зааглах зурвас, гуу, суваг, автомашины зогсоол бэхжүүлэх зүлэг
  • Хүний үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг бэхжүүлэх зүлэг (уурхайгаас гарсан шороон овоо, хогийн цэг, аж үйлдвэрийн хаягдал )
 

ГОЁЛ ЧИМЭГЛЭЛИЙН ЗҮЛЭГ

Ихэнхдээ зугаалга, амралтын зориулалттай газар том талбайд байгуулагдана. Тэдгээр нь эхний ээлжинд гоёл чимэглэлийн шинж чанар, шигүү бөгөөд өнгө сайтай ширэг, хадсаны дараа жигд ургах чадвар зэргээр тодорхойлогдох бөгөөд дунд зэргийн ачааллыг даах чадвартай. Эдгээр зүлгийн өвсний холимог нь (алаг зүлэг) ганд тэсвэртэйгээрээ онцлог бөгөөд энэ нь том талбайн усалгааны хүндрэлтэй холбоотой.

Партерын буюу хивсэн зүлэг

 zuleg

Дээд зэргийн гоёл чимэглэлийн шинж чанартай. Тэдгээрийг “нүд хужирлах зүлэг” гэж нэрлэх нь их. Партерын зүлэг нь эрчимтэй ашиглахад зориулагдаагүй бөгөөд их хэмжээний механик ачааллыг даахгүй. Тэдгээр нь цэцгийн мандал болон бусад ногоон суулгацын дэвсгэр болж өгөх бөгөөд архитектурын үзэмжийг онцолно. Эдгээр зүлгийн хувьд нарийн арчилгаа маш чухал бөгөөд тэгснээр шигүү өтгөн, жигд ургаж, жилийн турш ногооноор байна. Тэдгээр зүлгийг 7-10 хоногт нэгээс доошгүй удаа 3-4 см хүртэл өндөртэйгээр хадаж, гантай хуурай үед байнга услах хэрэгтэй. Тийм зүлэг бүрдүүлэхийн тулд ерөнхийдээ нэг буюу хоёр төрлийн өвс хэрэглэнэ (овсяница длиннолистная, полевица обыкновенная).

Паркын болон нугын зүлэг

gazon13

Зугаалга, амралтын зориулалттай олон нийтийн том талбайд байгуулна. Гол үүрэг нь – парк, архитектурын цогцолборын ногоон дэвсгэрийг бүрдүүлэх. Байнга хадах шаардлагагүй. Ургалтынх нь үед хэд удаа хадна. Тийм зүлгийн холимог суулгац нь хуурайшилд нилээд тэсвэртэй ба цаг агаарын өөрчлөлтөд төдийлэн өртөхгүй (овсяница красная, овсяница овечья, овсяница тростниковая, полевица тонкая, полевица побегоносная).

АМРАЛТЫН ЗҮЛЭГ

Ерөнхийдээ гэр бүлийн амралт, тоглоом, соёл, спортын арга хэмжээнд зориулагдсан гоёлын ногоон талбай байгуулахаар коттежийн барилгад хэрэглэнэ. Тэдгээр нь өөртөө гоёл чимэглэлийн өндөр чанарыг механик ачаалалд тэсвэр сайтай болон гэмтлээ түргэн нөхөн сэргээх чадвартай хослуулсан зүлэг юм. Тэдгээр зүлгийн бүрэлдэхүүнд хэд хэдэн төрлийн өвсний холимог орно (жишээ нь: овсянница красная, овечья, тростниковая, полевица тонкая, побегоносная, мятлик луговой, райграс пастбищный).

СПОРТЫН ЗҮЛЭГ

Өвсөн суурь үндэс бүхий спортын талбай байгуулахад хэрэглэнэ. Спортын зүлэг нь механик гэмтэлд маш өндөр тэсвэртэйгээрээ ялгарна. Тэдгээр нь гишгэлт, урагдалтанд тэсвэртэй намхан, шигүү, уян хатан ширэг бий болгоно. Стадионы өвс нь цаг агаарын нөхцлөөс үл хамааран чөлөөт хөдөлгөөний аюулгүй байдал болон бөмбөг ойх, өнхрөх тааламжтай нөхцлийг хангана. Спортын зүлэг байгуулахад өвсөн бүрхүүлийн хөрсөн суурийг гойд анхаарах бөгөөд тэр нь сайн ширэгжсэн, чийг тогтоодоггүй, нилээд хатуу бөгөөд үржил шимтэй байх ёстой. Спортын зүлгийн өвсний холимогийн гол бүрэлдэхүүнд овсяница красная, мятлик луговой, райграс патбищный орно. Стадионы зориулалтаас хамааран өвсийг долоо хоногт нэгээс хоёр удаа, шаардлагатай бол түүнээс ч олон удаа хадна.

Гольфын зүлэг

Гольф тоглоход хэрэглэгдэх, 20-80 га өргөн уудам талбай дахь тусгай ногоон цогцолбор юм. Гольфын ногоон цогцолбор нь техникийн тусгай шаардлага бүхий хэд хэдэн бүсэд хуваагдана (green, tees, fairway, rough). Эдгээр ногоон орон зай тус бүрт янз бүрийн өвсний орцтой холимог суулгана.

Green – тэгш өвсний бүс. Энэ бүсийн холимогийн орцод орох өвснүүдэд маш өндөр шаардлага тавигдана. Өвс маш намхнаар хадагдаж, маш шигүү байх ёстой. Мөн байнгын гишгэлтийн нөхөн төлжилт өндөртэй, бөмбөгний саадгүй өнхрөлтийг баталгаажуулсан байх ёстой. Сонгодог холимогийг овсяница красная – 70% болон полевица тонкая – 30% бүрдүүлнэ.

Tees – байнга бөмбөг цохидог учраас тоглоомын үед ихээр гишгэгддэг бүс. Энэ бүсэд гэмтээд түргэн ургах чадвартай, өтгөн шигүү өвс, тогтвортой ширэг үүсгэдэг өвснүүдийг хэрэглэнэ. Холимогийн орц нь өвчинд тэсвэр сайтайгаараа ялгарна. Tees-ийн холимог дараах өвснүүдээс бүрдэнэ:  

  • 10% - овсяница красная буюу красная измененная
  • 30% - райграс пастбищный
  • 60% - мятлик луговой

Fairway – гольфын талбайд орох замууд байрласан ногоон талбайн нэлээд хэсгийг нэгтгэнэ. Эдгээр газрууд тоглоомын үед green буюу tees-тэй адил өндөр ачаалалгүй учраас тэдгээрт тавигдах шаардлага өөр. Өвс шигүү байх ёстой ч гэсэн эсгий мэт ширэлдсэн байх ёсгүй. Ургалт удаантай бол сайн. Учир нь өвс хадалттай холбоотой гарах талбайн зардлыг нэлээд хэмжээгээр бууруулна. Ботаник орцонд нь овсянница красная болон мятлик луговой-г илүүд үзнэ. Өвсний холимогийн сонгодог бүрэлдэхүүн:

  • 20% - овсяница красная
  • 30% - овсяница красная буюу измененная
  • 20% - райграс пастбищный
  • 30% - мятлик луговой

Rough – энэ нь гольфын талбайг эмжиж байдаг доворхог бага гишгэгддэг бүс юм. Энэ бүсэд тарих өвснүүд нь хамгийн бага арчилгаа шаардах өвсөн бүрхүүлийг бий болгоно. Тэдгээр нь суулгасны дараа түргэн өтгөрөх бөгөөд хадсаны дараа удаан ургана. Ботаник орцонд нь овсяница красная ба овечья давамгайлах ба түүнчлэн бусад төрлийн өвсний соёололтыг хамгаалдаг учраас бага хэмжээний райграс пастбищный-г оруулна.

Холимогийн ердийн орц:

  • 30% - овсяница овечья
  • 30% - овсяница красная измененная
  • 20% - овсяница красная
  • 10% - мятлик луговой
  • 5% - полевица побегоносная
  • 5% - райграс пастбищный

ЭКСТРЕМАЛ БҮСИЙН ӨВСӨН БҮРХҮҮЛ

Энэ нь голдуу хэт налуу, эсвэл ургах нөхцөл муутай газрын (машины зогсоол, автозамын зааглах зурвас) өвсөн бүрхэвч юм. Тийм зүлэгний гол үүрэг хөрсийг эвдрэлээс хамгаалахад оршино. Замын хажуу налуугаар үндэс сайтай, намхан өвс (мятлик луговой, пырей, овсяница красная), мөн өндөр өвсний зарим нэг төрлөөс (ежа сборная, овсяница тростниковая) тарина. Машины зогсоолд мятлик луговой, овсяница красная ба овечья агуулсан холимогийг хэрэглэнэ. Эдгээр нь нарийн арчилгаа шаардахгүй, жилд нэг бую хоёр удаа хадахад хангалттай, бордоо бага шаардана эсвэл огт бордохгүй.

Муудаж доройтсон гадаргууг ширэгжүүлэх

Сүүлийн хэдэн арван жилийн аж үйлдвэрийн давшилт нь экологийн хүндрэл дагуулсан билээ. Олон улс оронд аж үйлдвэрийн үйл ажиллагааг байгальд учруулах хор хөнөөл, экологийг нөхөн сэргээх боломжоор нь үнэлж байна. Тиймээс уурхайн шороон овоо, аж үйлдвэрийн хаягдал болон хогийн цэгүүдийг заавал нөхөн төлжүүлж сэргээх шаардлагатай. Тэдгээрт тарих өвснүүд нь хүчтэй бохирдол, хөрсөнд хуримтлагдсан хүнд металлуудад дасах чадвартай, тэжээлийн шаардлага багатай, ган гачиг болон хүйтэнд өндөр тэсвэртэй байх ёстой. Өвсний холимог нь байнгын хадалт шаардахгүй шигүү, намхан ургах ёстой. Холимогийн орцонд ежа сборная, овсяница длиннолистная, полевица тонкая, овсянница тростниковая болон овсянница красная орно.

Зүлэгжүүлэхэд яагаад заавал нэг төрлийн үр биш, олон төрлөөс бүрдсэн холимог үр тарих ёстой байдаг вэ?

Энэ нь, юун түрүүнд суурь хөрс олон төрөл байдагтай холбоотой. Мөн цаг агаарын нөхцөл байдал янз бүр байдгаас гадна зүлгийг тэр бүр зөв зохимжтойгоор арчилж чаддаггүйтэй ч холбоотой. Тиймээс зүлэгний холимогт өөр өөр байгалийн нөхцөл байдал шаарддаг, ургалт хөгжлийн явц өөртэй, цочир байдлыг тэсвэрлэх чадвараараа ялгаатай өвс ургамлууд ордог. Ийм өөр өөр шинж чанартай өвсний холимогийг тарихад цаг агаарын өгөгдсөн нөхцөлд зохицон ургах шанс их байдаг.  Холимогийн ихэнхийг цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулж сонгодог. Холимогт 8 хүртэл төрлийн өвс ч орох нь бий, гэхдээ ихэнхидээ 3 – 5 төрлийн өвсний үрийг хольдог. Универсал холимог, эсвэл хэтэрхий энгийн холимогийг тарихад ургасан зүлгэнд буруу сонголтын өвс давамгайлан ургасан байх аюул байдаг гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Мөн холимогийг буруу пропорцоор бэлдсэн тохиолдолд ч ийм зүйл болж болно. Зөвхөн ганц төрлийн үрийг шаардлагатай хэсгээр л тарьдаг: жишээ нь талбайн захаар зөвхөн ийм л өвс ургасан байх ёстой гэж төлөвлөсөн байж болох.

  • үржил шимгүй хөрстэй, цаг агаарын хуурай нөхцөлтэй бүсэд – овсяница овечья, булавоносец седоватый тарих нь зохимжтой.
  • ихээхэн сүүдэртэй газар – мятлик лесной
  • эргийн дагуух ов товгоруудад – пырейник песчаный
  • чийглэг ихтэй газар – полевица гигантская.

Заримдаа зүлгийн төрлийг барилгын архитектуртай зохицуулж төлөвлөдөг. Мөн цэцгийн мандлын суурь зүлэг байдлаар ч тарьдаг. Ийм тохиолдлуудад тодорхой нэг төрлийн үр тарьдаг: полевица обыкновенная, эсвэл овсяница тонколистная.

Зүлэгний зориулалт, ашиглах арга – хадалт хяргалтын давтамж, бордооны хэмжээ, өвсний урт зэргээс хамааруулж холимогт орох өвсний төрлүүд болон тэдгээрийн пропорцийг сонгодог. Өвс хивс мэт шигүү, сайн салаалж удаан ургаж байвал сайхан зүлэг бий болно. Зүлэгний өвс дараахь шаардлагуудыг хангаж байх ёстой:

  • тарьсны дараа үндсээ хурдан хугацаанд хөөж хөрстэй барьцалддаг, зэрлэг хогын ургамалтай өрсөлдөх чадвар сайн
  • ширэг үүсгэх чадвартай
  • хадсаны дараа удаан ургадаг
  • хадсаны дараа шүүслэг, тод ногоон өвс болж харагддаг
  • гоёмсог навчтай
  • өвчинд тэсвэрлэх чадвар өндөр.

Голланд улсын Barenbrug компани бараг 100 жилийн турш судалгаа туршилт хийж янз бүрийн өвснүүдийн төрлүүдийг гаргаж авсны үндсэн дээр дээрх шаардлагуудыг хангасан, ямар ч цаг агаарын бүсэд амьдардаг хэрэглэгчийн хэрэгцээг хангаж чадах зүлэгний үрийг үйлдвэрлэдэг болсон байна.

www.orosshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
gest
+1 #1 gest 2010-06-21 06:50
canada green gej uriig 2005 ond avsanaa 2010 ond tarisan chin urgaj bh yumaa. Zarim gazraa garaagui bh yum. uutand olon jil hadgalsan uriig tarihad urgasan yum chin usalgaa dutagdaad bgaan bolov u
Quote
 
 
Administrator
0 #2 Administrator 2010-06-21 07:16
canada green бол хамгийн муу зүлэг юм билээ. Зүгээр л мал хооллох зориулалтын өвс ч байдаг. Уутан дээр нь ямар ямар ургамлын үрний холимог гэдгээ ч бичээгүй байдгаас харахад - чанаргүй эд гэдэг нь ойлгогддог. Соёолох бол нэг асуудал. Цаашаа үндсээ аваад ургах - өөр асуудал. Үндсээ аваад ургаж нутагшлаа гэхэд ямар царайтай зүлэг болж ирэх вэ гэдэг нь гол асуудал... :-)
манайд зүлэгний үнэ тэнгэрт хадсан үнэтэй байх юм. Москвад кг нь зориулалтаасаа хамаарч 3-8 доллар,спортынх нь 10 доллар байдаг Barenbrug компанийн зүлэгний үр манайд кг нь 40 000 гэж байна гээд бод. "Соелжид" DLF-TRIFOLIUM үр байна лээ, 19800₮. энэ нь бодвол кг нь Москвад 5 доллар бйдаг үр биз. Гэтэл Москвв бол аливаа зүйлийг хэд нугалж зардаг үнэтэй хот гэж байгаа. Манайхан Москвагийнхнаас илүү худалдан авах чадвартай байх л даа, бодвол...
Quote
 
 
_хХх_
0 #3 _хХх_ 2010-06-22 13:00
ямар гоё зүлэгнүүд вэ?хэрэгтэй мэдээлэл ба,ер нь дандаа амьдралд ойр бөгөөд ашигтай мэдээлэл оруулдагт баяралдаг шүү,тэгээд бас чи шүү ;uraa
Quote
 
 
hhhh
0 #4 hhhh 2010-06-28 12:25
ямар гоё зүлэгнүүд вэ?хэрэгтэй мэдээлэл ба,ер нь дандаа амьдралд ойр бөгөөд ашигтай мэдээлэл оруулдагт баяралдаг шүү,тэгээд бас чи шүү ;uraa
Quote
 
 
Goe zuler
0 #5 Goe zuler 2011-03-30 03:20
Havar bolj hun bur zuleg nogoo tsetseg sonirhoj baigaa ene ued tanii medeelel uneheer chuhal sanagdlaa holimog ur chuhal gej medej avlaa Ih bayrlalaa
Quote
 
 
zaya
0 #6 zaya 2011-04-25 09:39
adminaa chi ooriinhoo ymiig surtalchilj bolno busdiig ingej miyalah erh bhgui shuu dee
medlegtei hun busadtai ingej orsolddoggui bmaar daa
canada green muu chgui minii eh ornii joohon ch gsn talbaig nogooruulsan bailtai tanai ene heden zulegnii iluu
Quote
 
 
Administrator
0 #7 Administrator 2011-04-25 13:17
Хехе, би Монголд зүлэгний үрний асуудал ямар байгаа талаар л бичсэн болохоос мяалах гэж бичээгүй л дээ. Сайн үр авчраад боломжийн үнээр зарж байхад нь худлаа муулсан бол өөр хэрэг, тийм биз дээ...
Quote
 
 
DOSHBAT
0 #8 DOSHBAT 2012-03-24 03:17
БАЯРЛАЛАА ХӨ САЙХАН ЗӨВЛӨГӨӨ БАЙНА. ЯГ Л ЭНЭ СЭДВИЙГ ХАЙЖ БАЙСАН ЮМ . ГОВЬД ЗҮЛЭГ ТАРИХ ГЭЭД ХӨРСНИЙ АСУУДАЛАА МЭДЭХГҮЙ БАЙСАН ЮМ. ХАРИН ХААНААС АВЧ БОЛОХ ВЭ?
Quote
 

Сэтгэгдэл нэмэх