2010 оны 8-р сарын 06, Баасан гариг, 14:12    PDF Хэвлэх И-мэйл
Хятадад замын түгжрэлийн эсрэг “нисдэг” автобус явж эхлэх нь

bus4,5 метрийн өндөртэй энэ тээврийн хэрэгсэл замаар явж буй автомашинуудын дээгүүр “ниснэ”.

Хятад улс авто замын ачааллыг багасгахын тулд энэ оны эцэс гэхэд шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг ашиглаж эхлэхээр зэхэж байна.


Хятадад худалдаалагдаж буй автомашины тоо жил бүр огцом өсч зөвхөн 2009 онд 10 сая машин тус улсын нутаг дэвсгэрт борлуулагдсан байна. Энэ нь өнөөгийн байдлаар дэлхийн автомашины зах зээлийг тэргүүлж байгаа юм.Үүнээс болж томоохон хотуудад хэдийгээр метро хөгжиж байгаа ч авто замын ачаалал улам нэмэгдэж замын түгжрэл ихэссээр байна.

Хөдөлгөөнийг сийрүүлэхийн тулд Shenzhen Hashi Future Parking Equipment Co үйлдвэр нийтийн тээврийн нэгэн өвөрмөц шийдлийг олжээ. Энэ нь «нисдэг» автобус бөгөөд эхний танилцуулгыг өнгөрсөн 5 дугаар сард Бээжинд зохиогдсон High-Tech үзэсгэлэнд толилуулсан байна.

Замын хажуугийн хүрээг дагаж суурилуулсан тусгай төмөр зам дээгүүр нэгэн төрлдийн трамвай мэт хөдөлгүүрт энэхүү автобус зорчино. Энэхүү автобусны доогуур хангалттай зай байх бөгөөд үүгээр замаар зорчих бусад тээврийн хэрэгслүүд саадгүй явна гэсэн үг.Тиймээс энэ автобус хөдөлгөөнд оролцож байхдаа ч автобусны зогсоол дээр зогсож байхдаа ч, ер нь аль ч үед замын хөдөлгөөнд огт саад болохгүй. Автобусны буудлууд ч мөн адил өндөрт байрлана.3D bus

4,5 метр өндөртэй энэхүү автобус 60 kм/цаг хүртэл хурдтайгаар 1200 - 1400 зорчигч нэг зэрэг тээвэрлэх чадалтай. Үүнийг ашиглалтанд оруулснаар замын ачааллыг 20 - 30% багасгана гэж үйлдвэрлэгч нь үзэж байгаа юм байна. Өртгийн хувьд 40 километр зам тавихад 500 сая юань (56 сая евро), буюу ийм хэмжээний метро байгуулах нийт өртгийн 10% болно. Мөн энэхүү тээврийн хэрэгслийг нарны зайгаар ашиглаж болох давхар нөөцтэйгээр үйлдвэрлэжээ.

Энэ оны эцэс гэхэд Бээжинд нисдэг автобусыг туршихаар зам аль хэдийнээ тавигдаж эхлээд байна. Өөрсдийн бүтээлийн талаар Shenzhen Hashi Future Parking Equipment Co үйлдвэрийн ерөнхий захирал Song Youzhou, PDG-ний хятад хэл дээрх танилцуулгыг доорх холбоосоос үзэж болно:

 Орчуулсан Ч. Оюунтогос

Le Figaro сэтгүүл 2010-08-05 Шинжлэх ухаан, Технологи булан

 

Add comment


Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.