2009 оны 11-р сарын 17, Мягмар гариг, 18:07    PDF Хэвлэх И-мэйл
Нас уртасгагч эм бүтээжээ

polipill

Энэтхэгийн эрдэмтэд хүний насыг 10 жилээр нэмэх эмийг бүтээж клиникийн нөхцөлд амжилттай туршсан байна. Энэ эм тархины цус харвалт, зүрхний шигдээсээр үхэх эрсдлийг үнэхээрийн бүхэл бүтэн 80% - аар бууруулдаг, 55 – аас дээш насны хүмүүст дор хаяж 10 нас бэлэглэнэ гэнэ! Ихэнхи ахмад насны хүмүүс зүрх судасны өвчнөөр хорвоог орхиж байгаа өнөө үед энэ шидэт эм ямар хэрэгтэй эд болох нь ойлгомжтой. Дунд насныхны зүрх судасны өвчлөлийг бол хоёр дахин бууруулах гэнэ.

Ер нь зүрх судасны өвчний эрсдэл 3 үндсэн шалтгаантай. Нэгдүгээрт, цусны даралт өндөр байх. Хоёрдугаарт, тухайн хүний цус нь тромб үүсгэх хандлага ихтэй. Гуравдугаарт, уршигт холестерин ихтэйгээс судас нарийсан бөглөрөх.

 

Энэ гурван хүчин зүйлийн эсрэг тус тусд нь тэмцэх төрөл бүрийн эм дурын эмийн санд байгаа. Харин энэтхэг эрдэмтэд гурван эмийг нэг болгосноос гадна, маш зөв харьцааг олсны үр дүнд энэ гурвалсан үйлчилгээтэй “Полипилл”  ийм их үр дүнтэй эм болсон гэнэ.

Энэ санааг энэтхэгүүд ч олсон юм биш аж. Нэлээд олон жилийн өмнө Их Британид энэ санаа анх гарсан агаад дэлхийд нэр хүндтэй “British Medical Journal” – д Ноттинхемийн Их Сургуульд хийсэн судалгааны үр дүн нийтлэгдэж байжээ. 13000 зүрх судасны өвчтэй хүн эмч нарын хяналтан дор янз бүрийн эмийг төрөл бүрийн хувилбараар хэрэглэсэн байна. Хувилбарууд дотор “Полипилл” тэй ижил хувилбар ч байсан байна.

Шинэ бэлдмэл өвчтөнүүдийн амьд явах боломжийг 83% - аар өсгөж байгаа нь тогтоогджээ. Эрдэмтдийн тооцоолж байснаас илүү гэсэн үг. Поли эм нь цусны даралт бууруулах эм, аспирин /тромб задлах/, статин /холестерин бууруулах/ – ийм гурван эмнээс бүрдэж байсан гэнэ. Алийг нь ч эмийн сангаас тус тусд нь авч ууж болох ч, 3 эм байдлаар хэрэглэхэд үхлийн эрсдэл ердөө л 20% - аар буурч байсан гэнэ. Харин зөв харьцаагаар нийлүүлээд нэг поли эм болгочихвол – 83% ! Ялгаа байгаа биз?

“Полипилл”- ийн барааг бид хэзээ харах боломжтой вэ гэдэг л одоо хамгийн чухал асуудал байна. Аливаа эм туршилтыг давсныхаа дараа олон улсад өргөнөөр хэрэглэгдэж эхэлтэл доод тал нь 5 жил болдог. Энэ хугацаанд ноу – хауны эзэд өөрийн бүтээлийнхээ үр дүнг танилцуулах, хортой үр дагавар байхгүй гэдгийг батлах гээд олон шат дамжлагаар явдаг. "Полипилл" - ыг хүлээж байгаа хүмүүсийн урмыг хугалах бас нэгэн зүйл байгаа нь эм үйлдвэрлэгч нарын сонирхлыг шидэт эм маань нэг их татахгүй байх гэнэ. Учир нь “полипилл” дэндүү хямдхан. Тэгээд ч, эм үйлдвэрлэгч нарт одоогийн үйлдвэрлэж байгаа эмнүүдтэй нь холбоотой хавьгүй их ашигтай өчнөөн төлөвлөгөө байгаа. Гурван эм үйлдвэрлээд тус тусд нь зарахад илүү ашигтай байх л даа...

"АиФ"- аас мэдээг авав.

www.orosshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
Би
+1 #1 Би 2009-11-18 09:37
:sad:
урт наслана гэдэг бөөн уйтгар.
Quote
 
 
MGL
0 #2 MGL 2010-06-03 08:57
Yag zov boon uitgar...kkk :P
Quote
 

Сэтгэгдэл нэмэх