| Монгол залуучууд тарган болжээ. Гуч ч хүрээгүй байж хэт таргалалттай болчихоор чинь... тун удахгүй даралт нь ихсэнэ, чихрийн шижин, зүрх судасны өвчин гээд л цуваад ирнэ биз дээ? Анзаараад байхад тарган эрчүүд тарган байгаадаа нэг их дуртай байдаггүй л юм билээ. Харин буруу зуршлаасаа салж биеэ гоё болгохоос залхуураад амьдралын дэглэмээ өөрчилдөггүй. Би ч бас 2 жилийн өмнө нэлээд зузаараад ирсэн юм. “Би чинь ингэхэд хаашаа явж байна аа?” гэж бодон ухаараад арга хэмжээ авч эхэлсэн. Хоолоо багасган дасгал хөдөлгөөн хийдэг болсноор цулцгар өөх маань булчингаар солигдож байгааг хараад үнэн кайф авч байлаа. Байлаа ч гэж дээ, одоо ч сэтгэл өндөр байдаг. Дасгалаа хийгээд дасчихсан учраас хийхгүй бол юм дутагдаад эвгүй оргиод байдаг. Ингээд эрчүүдтэйгээ өөрийн олж мэдсэн туршлагаасаа хуваалцаж турах хүсэлтэй хүмүүст тусалмаар санагдсан юм.
|
|
|
| Эрдэмтэд нойртой холбоотой 82 өвчин байдгийг тогтоосон байдаг. Эдгээр өвчний ихэнхи нь нойрыг хэвийн бус болгоод зогсохгүй амьдралын сайн сайхныг ч биднээс авч оддог. Нойргүйдэл гээч гай насанд хүрсэн хүмүүсийн 15% - ийг хэдэн сар, тэр ч байтугай хэдэн жилээр тарчлаан зовоох тохиолдол олон. Нойргүйдэл хүний эрүүл мэндэд маш хортойгоор нөлөөлдгийн учир нь нойрсож байх үед тархины болон бусад эд эсэнд өдрийн турш хуримтлагдсан олон чухал биологийн идэвхит бодиснууд “агуулахаасаа” гарч хэрэгцээт газрууд руу очдог. Мөн олон төрлийн гормон зөвхөн нойрсож байх үед боловсрон гарч шууд хэрэглэгдэхээс гадна нөөцлөгдөж байдаг. Дархлааны эсрэг биесийн “үйлдвэрлэл” ч нойрон дунд идэвхжинэ, мэдрэлийн систем ба оюуны үйл ажиллагаанд нойр онц чухал үүрэгтэй гэдгийг хэн ч мэдэх билээ.
Хэвийн нойр гэж юу вэ? Нойр нь таван циклээс бүрдэх агаад цикл тус бүр 90 минут орчим үргэлжилдэг. Цикл бүр 4 үед хуваагдах бөгөөд үүний хоёр нь бүрэн, гүн нойрны үе байна.
|
|
| Саяхнаас АНУ-д гены өөрчлөлт хийсэн чихрийн манжин тарьж ургуулахыг хориглов... туршилтын хулгануудыг гены өөрчлөлттэй буурцаг нэмсэн хиамаар хооллоход үхэв....
ОХУ-д орцондоо гены өөрчлөлттэй организм /ГӨО/ агуулж буй хүнсний бүтээгдхүүний сав баглаа дээр энэ тухай заавал бичиж байх хууль байдаг боловч тэр бүр хэрэгжихгүй байгаа юм. Бичсэн байвал яах ёстой юм бэ? Худалдаж авахгүй байх юм уу, эсвэл тоохгүй идэх ёстой юу? Энэ асуултыг хүнсний аюулгүй байдлын олон улсын эксперт, биологийн ухааны доктор Ирина Ермаковад АиФ сонины сурвалжлагч тавихад тэрээр ийн хариулсан байна:
|
|
|
| Архидалтын тухай үй олон нийтлэл бичигдсэн байдаг. Эдгээр нийтлэлүүдэд зөвхөн архаг архидалтын гурван үе шатын тухай л авч үздэг нь миний бодлоор хангалтгүй санагдана. Би өөрийнхөө туршлаганд тулгуурлан асуудлыг арай өргөнөөр авч үзмээр байна.
Би бол 50 жилийн туршлагатай үе дамжсан архичин. Одоо бол - уудаггүй архичин.
Архидалт гэдэг нь хичнээн хэцүү, том проблем болохыг би хүүхэд байхдаа ойлгон сонирхож эхэлсэн билээ. Үргэлж халамцуу байх эцэг, уйлж шаналсан ээж минь анх миний анхаарлыг энэ асуудал руу хандуулсан юм. 14 настай байхдаа “Здоровье” сэтгүүдээс хүн архаг архичин болж хувирахдаа дөрвөн үе шатыг дамждаг тухай уншиж, "би л лав архичин болно гэж байхгүй" гэж бодож байснаа тодхон санаж байна.
|
|
| Үүрд мөнх залуугаараа, эрүүл саруул байхыг хүн бүр хүсдэг билээ. Энэ биелж болох хүсэл үү? Энэ тухай профессор, Оросын шинжлэх ухааны академийн хөгшрөлт судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Олон Улсын хөгшрөлт судлалын ассоциацийн зөвлөлийн гишүүн Владимир Анисимовтай “Аргументы и Факты” сонины сурвалжлагчийн хийсэн ярилцлагыг толилуулж байна.
“АиФ”: - Владимир Николаевич, хөгшрөлтийг зогсоох боломжтой юу?
Владимир Анисимов: - Хөгшрөлтийг зогсоож болохгүй, харин удаашруулснаар хүний насыг 120 хүргэх боломжтой. Хүн төрөлхтний генд ийм хэмжээний наслалт суугдсан байдаг, энэ тухай Библид ч байгаа. Дэлхий дээр хамгийн урт насалсан хүн бол франц эмэгтэй Жаннет Кальман, тэрээр 122 жил 164 хоног насалсан.
|
|
|
|
|
|
|
|
Хуудас 7-с 1 |