|
||||
| Аюултай моод: өсвөр насныхны гутал |
|
Кед, вэн, угги, слиппер гээд, магадгүй 30 –аас дээш насны зарим хүмүүст ойлгомжгүй ч, өсвөр насны хүүхэд залуучууд үүнийг маш сайн мэддэг. Энэ нэрүүд нь ямар нэгэн супер баатар, жүжигчин, эсвэл хөгжмийн урсгал биш, харин орчин үеийн гутлын дэлгүүрийн барааны нэр, өөрөөр хэлбэл залуу “моодчид”-ийн өмсөх дуртай гутлын нэрс юм. Янз бүрийн сонин хэлбэр дизайнтай шаахай, ботинк, гутал нь найз нөхдийнхөө өмнө гангарахын хажуугаар зарим ноцтой архаг өвчлөл олж авах шалтаг болдог ажээ. Ийм сануулгыг Британийн ортопедийн холбооноос гаргасныг арьсны болон хүүхдийн өвчний мэргэжилтнүүд санал нэгтэйгээр дэмжжээ. Эдгээр мэргэжилтнүүдийн хэлж байгааг нэгтгэн үзвэл эдгээр өмсөхөд эвтэйхэн гутал өсвөр насныхны тавхайн хөгжлийг буруу тийш нь хөтөлж насан туршид нь яс болон үе мөчний зовиуртай болгодог гэжээ. Үүнээс гадна ийм хортой шаахайнууд булчингийн гэмтэл үүсгэн, цаашлаад биений хэлбэрт ч өөрчлөлт оруулдаг нь тогтоогджээ. Мөн ийм чийгтэй гутлыг өмсөх явцад үүсдэг мөөгөнцөр болон бусад арьсны өвчний тухай яриад ч хэрэггүй гэнэ.
-Өнөөгийн залуучууд, өөрийнх нь биеийг хамгаалах, тавхайг нь шаардлагатай хэмжээнд дэмжих чадваргүй гутлаас бараг салахгүй өмсөх болжээ. Үүнээс шалтгаалан манай өсч торниж байгаа бүхэл бүтэн нэг үе маань янз бүрийн өвчний цуглуулга болчихоод байна.” - гэж Лондоны ортопедийн томоохон клиникийн мэргэжилтэн Эмма Саппл мэдэгдэж байна. Хамгийн ноцтой аюул бол өсвөр насныхны араг яс нь зохих хэмжээндээ гүйцэд хүрч, бүрэлдэн тогтож амжаагүй байхад үзүүлэгдэх ямар нэгэн хортой нөлөөлөл тухайн хүний эрүүл мэндэд насан туршид нь арилахгүй мөр үлдээдэг байна. Эрүүл мэнд нь хамгийн ихээр сүйрч байгаа хүмүүс нь охидууд гэж мэргэжилтнүүд үзжээ. Тэдний өмсдөг моодны гутал ихэвчлэн өндөр өсгийтэй тогтвор суурьгүй хэвтэй, эсвэл огт өсгийгүй хавтгай байдаг нь тавхайн яснуудыг хамгаалах ямар ч чадваргүй байдагт гол асуудал оршиж байна.
Ийм гуталны үндсэн дутагдал нь: ямар ч өсгийгүй, улыг тавхайн хэлбэрт оруулаагүй, зүгээр л хавтгайгаар нь орхисон байдаг. Нэгдүгээрт, хавтгай ул нь хүн явж байгаа үед хөлийн өсгий газартай харьцахад үүсэх цохилтыг сааруулдаггүйгээс араг яс үргэлж бичил гэмтэл авч байдаг. Хоёрдугаарт, тавхай зохих тавтай байрлалд ороогүйгээс хөлний булчин, шөрмөс үргэлжийн ачаалалд орох тул тэдгээрийг сунгах болон бусад төрлийн гэмтэл авах магадлал ихэсдэг байна. Түүнчлэн биеийн жингийн ачаалал тавхайд жигд бус хуваарилагдан өвдөлт, гулзайлтанд хүргэснээр яс ургах нөхцөл бүрдүүлэх нь ч бий. Бүр даамжирвал тавхай дотогшоо муруйж (майгажих эффект), үүнтэй уялдан бүх организм ноцтой аюулд орох нь ч бий. Жишээлбэл, өвдөг болон ташаа гуяны үенүүдийн байршилд өөрчлөлт орж, ингэснээр үенүүд нь хугацаанаасаа өмнө элэгддэг. Үүнээс улбаалаад проблем дээшээ өгсөн бэлхүүсний булчин, цаашлаад нуруу нугасанд очдог байна.
Энэ төрлийн гуталны гол дутагдал: хавтгай ултай холбоотой дээр дурдсан бүх дутагдлууд. Үүнээс гадна түүний ул нь голдуу хөөсөнцөр маягийн материалаар хийгддэг тул өсгийний харалдаа дарагдан шалчийснаар, хүний өсгий доошоо ордог. Үүнээс шалтгаалан моод хөөсөн залуус маань тавхайн хавтгайрал гэдэг өвчинтэй, цаашлаад хөл нь байнга янгинан өвддөг болно. Түүнчлэн уггигийн ул болон их бие нь зөөлхөн тул хүний явдлаар сунаж, алхах бүрт бага зэрэг хөлнөөс хөндийрч байдаг. Ийм нөхцөлд моод хөөгч маань гутлаа гээчихгүйн тулд хөлөө байнга чангалах хэрэг гардагаас булчингийн суналт, хавчилт болон бусад гэмтэлд хүрэх зам нээлттэй болдог.
Эмч нар энэ төрлийн гутал нь гутал гутлын дотроос эрүүл мэндэд хамгийн хортой нь гэж баталжээ. Хавтгай улнаас нь гадна түүнд өөрийн онцлог бүхий нэмэлт дутагдлууд бас байна. Жишээлбэл, ихэнх балетки нь ямар нэгэн үдээс, резинээр хөлөнд бэхлэгддэггүй учраас хүн бүрийн хөлөнд тогтдоггүй, ерөнхийдөө зөвхөн хөлний хуруун дээр л тогтдог. Ингээд хөлний хуруунууд алхам бүрт чангалагдан шахагддагаас хүний явдал хөлөө чирсэн байдалтай муухай болж ирдэг гэнэ. Байнга ийм маягийн гутал өмсдөг хүний хуруу болон үе мөч хэлбэрээ алдсанаас хурууны үений ясны холголт, мөн өвдөгөөр янгинаж өвдөх зэрэг асуудал гардаг. Улмаар хөлний хуруу тахийж моонийх бөгөөд энэ хэвээрээ тогтох юм бол цаашдаа ийм хөлөндөө тохирох гутал олоход улам бүр төвөгтэй болдог ажээ. “АиФ” – аас орчуулав. www.orosshkolton.mn, Ё.Одончимэг |





Янз бүрийн хэлбэр дизайнтай шаахай, ботинк, гутал нь зарим тохиолдолд ноцтой архаг өвчлөлийн шалтгаан болдог нь нууц биш юм. Биеийн эрүүл мэндэд таарамжгүй ч, өмсөхөд эвтэйхэн гутал өсвөр насныхны хөлийн тавхайг төрөл бүрийн гулзайлтанд оруулж, улмаар тэдний хөгжиж байгаа тавхайн ясны хэлбэржин тогтох явцад өөрчлөлт оруулдаг байна
Кед/вэн
Угги:
Балетки:
Comments