PDF Хэвлэх И-мэйл
Ногоон дэглэм
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 

Төрөл бүрийн өнгийн дэглэм олон байдаг. Гол зарчим нь зөвхөн нэг өнгийн хүнсээр хооллох. Өнгийн дэглэмийг америкийн хоолны эмч нар зохиосон гэдэг.

Хэрэглэх заавар

Зөвхөн байгалаасаа ногоон өнгөтэй байдаг хүнсийг л хэрэглэнэ. Будагтай шүүс ундаа зэргийг ууж болохгүй. Өргөст хэмх, ногоон сонгино, ногоон вандуй, бүх төрлийн байцаа, ногоон чинжүү, ногоон усан үзэм, ногоон алим, киви гэх мэт ногоон өнгөтэй жимс ногоог хүссэн байдлаараа боловсруулж, эсвэл түүхийгээр нь иднэ. Амтлагч ногоонууд мэдээж бас ногоон байх хэрэгтй. Давс хийхгүй. Ус юм уу ногоон цай ууна.

green

Үр дүн

Жимс ногоо илчлэг багатай байдаг тул маш сайн турна. 5 хоногт 4кг хүртэл турах боломжтой. Үүнээс урт хугацаагаар энэ дэглэмийг барьж хэрэггүй. Учир нь та уураг болон нүүрсхүчний дутагдалд орж ядрах, толгой өвдөх, нозоорох байдалд орж магад. Хэрэв та спортоор хичээллэдэг бол булчин тань суларч тонусаа алдсаныг шууд анзаарна.

Давуу талууд:

-Зуны улиралд зуслан дээрээ жимс ногоо тарьж амьдардаг хүмүүст маш тохиромжтой. Зун хүртэл хүлээнэ гэдэг нь л жаахан тиймхэн.

-Ногоон дэглэмийг барихад өлсдөггүй: зөвшөөрөгдсөн хүнсийг хүссэн цагтаа идэж болно. Гэхдээ хэт их идээд байж хэрэггүй, ходоод тань суначихна шүү.

Сул талууд:

-Ногоон хүнсний нэлээд нь ходоодонд хүнддэг талтай. Өтгөн хатах, гэдэс цэрийх зэрэг үзэгдэл илэрч магадгүй юм.

-Хавар энэ дэглэмийг барихад үнэтэй тусдаг. /Ногоо үнэд орсон байдаг/.

-Биеийн тамир, дасгал хийдэг хүмүүс энэ хугацаанд үүнээсээ татгалзахаас аргагүй байдаг. /Бие сулраад ядраад байдаг/.

 

Add comment


Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.