PDF Хэвлэх И-мэйл
Зөгийн балан дэглэм
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 

Зөгийн балан дэглэм гэхээр дураараа зөгийн бал идээд л суугаад байна гэж бодож байгаа бол эндүүрэл! Зөгийн бал хэдий байгалийн гаралтай ч гэсэн чихэрлэг эд болохоор таргалуулах үйлчилгээтэй. Энэ дэглэмийн үед бусад дэглэм шиг стандарт тураах хүнс л хэрэглэнэ, харин аятайхан нэмэлт нь зөгийн бал юм.

honey

Хэрэглэх заавар

Дэглэмд зөвшөөрөгдсөн хүнс бол тослог багатай тараг, аарц, жимс, ногоо, дээр нь зөгийн бал. Уух юм нь цай, ус, чихэрлэг бус шүүснүүд бага зэргээр байж болно. Хүүхдэд зориулсан шүүснүүд болон өөрөө шахсан шүүснүүд чихэрлэг багатай байдаг. Өдөрт 5 удаа хооллоно, хоол болгоныхоо дараа зөгийн бал иднэ. Өдөрт 150 граммаас илүү идэж болохгүй. Жимс, ногооны өдрийн норм 200, 200 грамм. Сүүлчийн хооллолт унтахаас 4 цагийн өмнө байх хэрэгтэй. Хэрэв та энэ дэглэмийг хэрэглэе гэж байгаа бол ойрын 14 хоногт дараахь байдлаар хооллоорой.

Өглөө: 150 гр тосгүй аарц, 1 цайны халбага зөгийн бал. Эсвэл нэг өндөгний шарыг цайны халбага зөгийн балтай хутгаж идэх. Нимбэгтэй цай, 1ш алим.

Бага үдэд: нэг аяга тослог багатай тараг, шүүс.

Өдөр: 200 гр чанасан цэцэгт байцаа, 200 гр алим, зөгийн балтай цай. Эсвэл, 200гр байцаа, 50гр. бяслаг, зөгийн балтай цай.

Их үдэд: 1ш. жүрж.

Орой: аяга тараг, 1 ц/х зөгийн бал. Эсвэл 1 аяга ногооны шөл, 1 алим, зөгийн бал. Эсвэл, лимоны шүүсээр амталсан ногооны салат, зөгийн бал, цай.

Гол нь уураг бүхий /өндөг, аарц, бяслаг/ хүнс хооллолт өдөрт нэг л удаа байх хэрэгтэй.

Үр дүн

Дэглэмийг 14 хоног сахихад 6 кг хүртэл турах боломжтой. Хэрэв таны жин хэвийн жингээс хэт их байсан бол илүү их турна. Харин хэвийн жингээс 6-8 кг л илүү байсан бол 2-3 кг л турах болно.

Давуу талууд:

-Ихэнх дэглэмд хориотой байдаг чихэрлэг амттан- зөгийн балыг айж ичихгүйгээр идэж болно. Ингэснээр та хангалттай хэмжээний нүүрсхүчил авч сэргэлэн цовоо байх бөгөөд танд ядарч туйлдах байдал мэдрэгдэхгүй.

-Цэцэгт байцаа С витамин болон бусад чухал бодисоор баялаг бөгөөд бусад төрлийн байцааг бодвол ходоод гэдсэнд дарамт болдоггүй сайн талтай.

-Зөгийн бал эрүүл мэндэд хэрхэн сайнаар нөлөөлдөг талаар хэн хүнгүй мэднэ.

Сул талууд:

-Энэ дэглэм мах идэхийг хатуу хорьдог тул “махчин” улсуудад их хэцүү байдаг.

-Зөгийн балд харшил өгдөг хүн цөөнгүй байдаг тул энэ дэглэм тохирохгүй.

 

Add comment


Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.