|
||||
| Мексик дэглэм |
|
Энэ дэглэмийг бас 4 хоногын гэж нэрлэдэг. Энэ 4 хоногт маш их үр дүн өгдөг. Харин тэр үр дүнд хүрэхийн тулд нэлээн тэсэх хэрэгтэй гэдгийг шууд хэлье. Та үнэхээр тэсвэр хатуужилтай байж л энэ 4 өдрийг давна. Чанадаг натурал кофег чихэр, сүүгүй ууна.
Хэрэглэх заавар
1 дэхь өдөр: Өглөө- 2 ш. чанасан өндөг, кофе,1ш жүрж. Өдөр- усанд дэвтээсэн хар чавга 8ширхэг. Орой- 1ш. чанасан өндөг, 1ш. жүрж. 2 дахь өдөр: Өглөө- кофе, 100 гр. тослоггүй бяслаг Өдөр- 1ш. чанасан өндөг, 1ш. жүрж. Орой- 1ш. алим юмуу лийр, 1 аяга сүү. 3 дахь өдөр: Өглөө- аяга цай. Өдөр- 1ш. улаан лооль+1ш. өргөст хэмхний салат. Амтлагч хийхгүй. 100 гр. бяслаг. Орой- 1 аяга сүү. 4 дэхь өдөр: Өглөө- сүүнд дэвтээсэн мюсли. Өдөр- өргөст хэмх, улаан лоольны салат. Орой- 2ш. жүрж. Үр дүн Ингэж хооллосны үрээр та 4-5 кг хасна. Дахиж хэрэглэхээр шийдвэл 2 сарын дараа л хэрэглээрэй. Давуу талууд: -Мөнгө болон цаганд маш хэмнэлттэй дэглэм. -Энэ дэглэм илчлэг багатайгаас гадна ходоодонд бага зай эзлэх учир 4 хоногын дараа таны ходоод овоохон агшина. Тэгэхээр та бага идэхэд л ходоодоо дүүрсэн байгааг мэдэрч өөрийгөө хянаж чаддаг болно Сул талууд: -Их өлсгөдөг дэглэм, тэсэхэд бэрх. Буцаад энгийн хооллолтонд шилжихэд хаягдсан жин маш хурдан “буцаж ирдэг”. Тиймээс энэ дэглэмийг шаардлагаар л хэрэглэхэд болно. /Баяр цэнгүүнд орохын өмнө, эсвэл баяраар хэт их идсэнээр жин нэмсэн бол/. -Амин дэм ба бичил элементээр ядуу бөгөөд зөвшөөрөгдсөн хэмжээ их бага учир ходоодны өөрчлөлттэй хүмүүст тохиромжгүй, шархтай ч болж мэднэ. |







Comments