PDF Хэвлэх И-мэйл
Сүүн дэглэм
Хэрэглэгчийн үнэлгээ: / 4
МууМаш сайн 

Сүүн дэглэмийг бас “цагаан дэглэм” гэж нэрлэх нь бий. Учир нь энэ дэглэмд сүүн бүтээгдхүүн, өндөг, овсянк мэтийн цагаан өнгийн хүнс түлхүү хэрэглэгддэг. Сүү тараг, цөцгийний хорхойтнууд энэ дэглэмийг голчлон хэрэглэдэг. Сүүн бүтээгдхүүн эрт дээр үеээс ихэд үнэлэгдэж ирсэн бөгөөд үүн дээр суурьлагдсан эмчилгээний дэглэмүүд ч олон байдаг. Учир нь сүүн бүтээгдхүүн ашигтай бодисоор дүүрэн байдгаас гадна уургийг ч хангалттай хэмжээгээр агуулдаг.


milk

Хэрэглэх заавар

Сүүн дэглэм гэхээр л хөргөгчөө сүүн бүтээгдхүүнээр дүүргээд зөвхөн тэрийгээ ялалтанд хүртлээ иднэ гэсэн үг биш юм. Нэгдүгээрт, хичнээнийг идэх вэ гэдгээсээ илүү ямар чанартайг нь идэх вэ гэдгийг мэдэх нь чухал. Бидэнд бол тослог багатай сүүн бүтээгдхүүн нь хэрэгтэй шүү гэдгийг анхаараарай. Хоёрдугаарт, дэглэмийн үеээр жимс, ногоо ч хэрэглэгдэнэ. Жимсний хувьд, исгэлэн жимс энд хэрэггүй, учир нь угаас исгэлэн сүүн бүтээгдхүүн түлхүү хэрэглэх болохоор жимс маань өөр төрлийнх байсан нь дээр. Тэгэхээр, гадил, тоор, амтлаг лийр байж болно. Мөн үзэм, хар чавга болно. Алим, жүрж, мандарин мэтийг түр хойш тавих хэрэгтэй. Төмс лууван мэтийн илчлэг ихтэй ногоо хориотой гэдэг нь ойлгомжтой биз.Сүүн дэглэмийг 7 хоног барина, илүү хэрэггүй. Нэмж турмаар байвал 10-14 хоног завсарлаад дахин барьж болох юм. Өдөрт 4 удаа хооллоно. Өглөөд чихэргүй йогурт 200гр., атга үзэм, хар чавга идээд халбага зөгийн бал хутгасан цай ууна. Бага үдэд овсянкийг шингэлсэн сүүнд давс, чихэргүй чанаад, 100 гр. аарц, аяга сүү. Өдөр- 1ш. чанасан өндөг, цөцгийгээр амталсан ногооны салат. Эсвэл салатны оронд 100гр. аарцыг хатаасан жимстэй холиод идсэн ч болно. Араас нь аяга тараг ууна. Орой- 1ш. зөвшөөрөгдсөн жимс, жижиг савтай йогурт. Иймэрхүү маягаар 7 хоног хооллоорой.

Үр дүн

Сүүн дэглэмийг 7 хоног барихад 5кг хүртэл турах бөгөөд дэглэмээс гарангуут буцаж хурдан таргалдаггүй онцлогтой.

Давуу талууд:

-Цагаан хоолтон байснаар нүүрний арьс нэлээд цэвэршдэг.

-Цай, кофе мэтийн шүд харлуулдаг ундаанаас холдсоны үр дүнд шүд  бага зэрэг цайрдаг.

-Ходоод гэдэсний үйл ажиллагаа сайжрахаас гадна нарийн бүдүүн гэдэсний микрофлор нэмэгдэнэ.

-Бие организмын дархлаа дээшлэнэ.

-Сүүн бүтээгдхүүн кальцаар баялаг тул шүд, яс бэхжиж мэдрэлийн системд бас сайн нөлөө үзүүлнэ.

Сул талууд:

-Ходоодны эмгэгтэй, ялангуяа ходоодны шархтай хүн энэ дэглэмийг барьж хэрхэвч болохгүй. Мөн сүүн бүтээгдхүүнийг боловсруулах фермент ялгардаггүй хүмүүс байдаг, тийм хүмүүс хэрэглэх боломжгүй.

-Угийн сүү тараг их хэрэглэдэг хүмүүс энэ дэглэмийг барьж болохгүй, учир нь кальц ихдэснээс бодисын солилцоонд өөрчлөлт орж, мах мэтийн уургийг боловсруулахад хүндрэлтэй болж магад.

 

Comments 

 
0 #1 enhee 2010-12-14 12:17
ovsyank gej yu ym be
Quote
 
 
0 #2 тогооч 2010-12-15 00:52
овсянка-овъёос будаа
Quote
 
 
0 #3 enhee 2010-12-15 02:53
bayarlalaa. haanaas avch boloh ve? er ihiig chanah ym boloo? tuslaach
Quote
 
 
0 #4 sm 2011-07-04 09:06
Энэ дэглэмийг барихаар гүйлгээд байх нь хэвийн үү? Хариу өгч тусална уу?
Quote
 
 
0 #5 nnnn 2011-07-18 06:42
ene ih sain deglem bna lee mash ih taalagdsan
Quote
 
 
0 #6 Administrator 2011-07-18 09:29
Гүйлгээд байгаа бол танд сүүний лактоз задлах фермент бага ялгардаг юм байна гэсэн үг /Хэрэв бүтээгдхүүний чанарын байдалтай холбоотой бус байсан бол/.
Quote
 
 
-1 #7 sm 2011-07-22 04:15
админ хариу өгсөнд баярлалаа, энэ дэглэмийг 4 хоног бариад л зогсоосон,одоо буцаад л таргалчихлаа,яа ж турна даа :sad:
Quote
 
 
0 #8 sarnai 2011-08-01 12:02
сүүний лактоз задлах фермент бага ялгардаг юм байна гэсэн үг gedeg ni yu gsn ug uu. oilgosongui, tailbarlaad bicheed uguuch..
Quote
 
 
0 #9 Anudari 2011-08-08 11:24
sain bna uu? ene deglemiig bi bariad 3 kg hassan tgd odoo dahiad neg udaa barij baigaa yuma tgd oroi ch yumu udurtuu aaruul idvel yah ve?
Quote
 
 
0 #10 Mamaof2 2012-02-02 11:08
Hi, thanks adminaa, ene deglemiig urd ni 2 udur bariad 2 kg hasaj baisan iluu chadaagui, uchigduruus dahiad barij uzeheer shiideed baina, uchigdur 400 gr hassan, margaash iluu ih baih gej naidya, thanks again.
Quote
 

Add comment


Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.