PDF Хэвлэх И-мэйл
Махан дэглэм
Хэрэглэгчийн үнэлгээ: / 5
МууМаш сайн 

Махны гол бүрдүүлэгч нь бол уураг. Өөхгүй маханд тос ба нүүрстөрөгч бараг байхгүй учраас таргалуулах бодис энд байхгүй гэсэн үг. Махгүй амьдарч чаддаггүй монголчуудад энэ дэглэм их таалагдах нь дамжиггүй. 10 хоногын хугацаанд барина.

meat

Хэрэглэх заавар

Дэглэмийн үед зөвшөөрөгдөх хүнс: мах, загас, өндөг, ногоо. Уух юм: чихэргүй цай, кофе, ус. Өөр юу ч болохгүй, жаахан л өөр юм идэх юм бол ямар ч үр дүн гарахгүй. Махны хувьд ямар ч амьтны махыг дуртай хэлбэрээрээ хэрэглэж болно. Гол нь өөхгүй байх хэрэгтэй бөгөөд тосонд шарж хуурч болохгүй. Чанаж, жигнэж хэрэглэнэ. Давс хэрэглэхгүй. Ногооны хувьд, төмс, лууван хоёроос бусад нь зөвшөөрөгдөнө. Ногооны салатыг оливын тос юмуу нимбэгний хүчлээр амталж болно. Өдрийн норм: уурагт хүнс 450 гр. /мах, загас, өндөг нийлээд/. Үүнийгээ 5 хуваагаад өдрийн туршид тэнцүү хэмжээгээр, ногоотой хольж иднэ. Сүүлийн хооллолт 19 цагаас хойшгүй байвал сайн. Хооллох үедээ шингэн юм ууж хэрэггүй, 30 минутын дараанаас уувал дээр.

Үр дүн

Энэ 10 хоногын хугацаанд 5-6 кг турах боломжтой

Давуу талууд:

-Хангалттай хэмжээний амин дэм, бичил бодис орж ирнэ. Ялангуяа загас түлхүү идвэл фосфор ба кальцийг биедээ нөөцлөөд авах боломжтой.

-Уураг нь бидний эд эсийн хувьд “барилгын материал” болж байдаг тул булчин шөрмөсөө чангалах хүсэлтэй хүмүүс дэглэм барингаа дасгал сургууль хийхэд болно. Ингэвэл илүү их жин хасч чадна.

-Өлсөх зовлон байхгүй. Өлсөхгүй байхад хангалттай боловч бага идэх тул ходоод тань агших сайн талтай, тиймээс дэглэмийг барьснаар та хоол их идэхгүй байж сурна. Ингэж хэвшвээс жин нэмэх асуудал үгүй болно.

Сул талууд:

-Мах “хүндэддэг”, ходоод гэдэсний өөрчлөлттэй хүмүүс хэрэглэхэд тохиромжгүй.

-Чихэр, амттан болон гурил будаа чимхийн чинээ ч идэж болохгүй нь зарим хүмүүст давшгүй даваа байж болох юм. Тэслээ гэхэд дараа нь амттан руу дайраад хамаг үр дүнгээ “будаа болгох” аюултай.

 

Comments 

 
0 #1 naagii 2011-02-23 05:21
энэ дэглэм надад их таалагдсан. тэгээд би дэглэм барихаар шийдсэн. их л тэвчээртэй хүний хийх зүйл юм байна. одоо би дэглэм бариад 3-дахь хоног дээрээ явж байна. бие маань хөнгөрөөд бас дээрээс нь өөрчлөлт орж байгаагаа мэдэж байна. өмсдөг цамц маань жоохон хэлэхэр болж эхэлж байгааг анзаарлаа. одоо урам орж байна. 3 хоногийн дотор үр дүнг нь мэдээд эхлэхээр улам илүү зориг орж одоо бүүр юм идэх сонирхолгүй болчихлоо ёстой сайхан байна. Би урд нь турах гэж янз бүрийн зүйл хэрэглэж байсан 990000 төгрөгөөр Free.G авч уусан, фиднест явсан гээд л яривал олон зүйлийг л оролдож үзсэн аль нь ч нэмэр болоогүй нэрээ турах гэж янз бүрийн зүйл ууж болохгүй юм байна лээ. Free.G уухад 80кг байсан харин одоо 94 кг болсон гээд боддоо тэгээр шал худлаа улам таргалуулаад хаячихсан ууж байх үе жоохон хаяад л тэгээд болихоор байснаасаа илүү их таргалдаг юм байна. Тэгээхээр энэ махан дэглэмийг л барь. Их сайн юм байна.
Quote
 
 
0 #2 мөнгөө 2011-02-25 05:53
хөхүүл эмэгтэй хэрэглэж болох уу?
Quote
 
 
0 #3 naagii 2011-03-03 02:30
хөхүүл хүн энэ дэглэмийг барьж арай болохгүй байхаа хүүхэд чинь хоолонд орсон бол ч яахав барьж болно байх тэгэхгүй бол хөхөнд чинь сүү орохгүй хүүхэд чинь хэцүүдэж магадгүй ш дээ гэхдээ ямар ч байсан огт давс хэрэглэхгүй байх л чухал юм байна лээ
Quote
 
 
-1 #4 halgai 2011-03-20 05:18
hi.ene site.nii jinhene fonat bolood bgaa shu.Bi unuudruus tsagaan idee,nogoonii deglem barij ehelj b.yag odoo 63 kg.deglemiin daraa dahiad setgegdlee bichnee.FREE G chine shal hudlaa b le nadaas gadna olon hun hereglesen.bitgii huurtaarai.
Quote
 
 
0 #5 Administrator 2011-03-20 10:17
halgai, үр дүнг чинь бид сонирхон хүлээх болно шүү. Форумын зохих сэдэвт турах ажиллагаагаа дэлгэрэнгүй бичээрэй, за юу? :o
Quote
 
 
0 #6 diva 2011-04-12 05:17
mah bolon zagasandaa ogt daws hiihgve gesen vg vv?
Quote
 
 
0 #7 escada 2011-06-16 07:49
hi songinii deglem bariad 4 honoj bna buh yum zolj bga ch baas hataad bhiiin yer n l baas jaahan hatah geed bdg bsn l daa teged monosiin gedes tseverleh tsai togtmol uuj baasaa gargadag bsan harin deglem barisnaas hoish baas barag l garahgui hataad bhiin ene n heviin uu hariult uguuch ad :sigh:
Quote
 
 
0 #8 Anuka 2011-06-29 14:07
Sain bna uu bi 74kg jintei turah gsen yum l da bi maxan deglemiig ni barij vzsen vr dvn gardag yum bna lee Tgd egjee tanias yum asuuh gsen yum l da bi yg 60kg bolchuul boloh geed bgaa yum aa yaj hurdan hasah ve 2 sariin dotor hasaj jadah bol uu Ta 20 kg turj bsan gsen yaj tursan yum be Ali deglemiig barisan be??? hariu bijij ogooj Nadad tuslaj ogooj bvsgvichvvdee turshlagaasaa huwaaltsaach
Quote
 
 
0 #9 tsegi 2011-07-11 22:56
yanaa ogt davs hereglehgyu geheer ter tag amtgui mahiig yaj ideh ve,ternees mahan diet hamgiin bolomjiin sanagdaal bnldaa,davs targaluuldag ym bhdaa
Quote
 
 
0 #10 Wew 2011-08-04 11:39
Jimsnii turliin yum idej bolohgui yum bol uu
Quote
 
 
0 #11 teekhee oyun 2011-08-21 15:12
hi
Quote
 
 
0 #12 saraa 2011-10-21 15:15
hi aymr 1deglemig barij bhdaa dunduur ni uurchilj uurig hereglej boloh uimu mahan deglem barisan chin utgun hataad bna hariu hurdan uguurei bayrlalaa admena
Quote
 
 
0 #13 13 ча 2011-11-12 22:44
өөх болон цагаан гурилан бүтээгдэхүүн 2 ыг идэхгүй байхад мөн бага идэхэд жингээ барьнаа биеийн тамираар өглөө оройдоо 30 минунт хичээллэх гүйх алхах гэх мэт
Quote
 
 
0 #14 x.x 2011-12-19 01:55
hi?bi tamhi tatdag yumaa. Ene turaah deglemuudiig barihdaa tamhi tatj bolhuu? zaawal hariu.nadad ih heregtei bnaa.
Quote
 
 
0 #15 bt 2012-01-12 00:50
daws orluulah yum bnu?
tsuu ntr yadaj bolku yu?
Quote
 
 
0 #16 esui 2012-01-12 03:57
shn tums luuwangui nogoonii shul hiigeed uugaad bj bolhin bishuu?zuwulguu uguurei unuudruus ehelj bn .amjilt busguichuudee
Quote
 
 
0 #17 esui 2012-01-16 03:17
URAA bi5 honog bariad 3 kg turtsan yamar goy wee
Quote
 
 
0 #18 chilly smile 2012-01-23 02:35
joohon daws hiigeed bj boloh bailgv dee
Quote
 
 
0 #19 miish 2012-01-23 12:45
өөхны тал нь ус, тэгээд давс усыг биед барьж байдаг гэж сонссон. тиймээс илүү үр дүнтэй л байх.
Quote
 
 
0 #20 bi 2012-01-23 15:31
ene sait ih taalagdaj bna shuu
Quote
 

Add comment


Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.