PDF Хэвлэх И-мэйл
Өндөгөн дэглэм
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууМаш сайн 

Уул нь өндөг уураг болон холестерин ихтэйн улмаас ходоодонд хэцүүхэн хүнсэнд тооцогддог. Гэхдээ эрүүл хүн хэд хоног энэ дэглэмийг барихад айх юм үгүй бөгөөд нэлээд кг илүү жингээсээ салж чадна. 1ш. чанасан өндөг гайхамшигтай их уургийн агуулах мөртөө ердөө л 90-100 ккал. илчлэг агуулдаг бөгөөд удаан өл даадаг зэрэг шинж чанар нь турах дэглэмд их тохирдог. Тосонд хуурч шарах, майонезтай холих зэргээр хэрэглэвэл эсрэгээрээ, таргалуулах хүнс болж хувирдгийг анхаараарай. Саяханы америк эмч нарын хийсэн судалгаагаар уурагт

суурилагдсан дэглэм барьж турсан хүмүүс дараа нь жингээ сайн хадгалж байсан гэнэ. Зөвхөн жимс ногооны дэглэм барьсан хүмүүс байнга өлсөхын эрхэнд өнөөхөө идсээр байгаад ходоодоо сунгаж, дараа нь дэглэмээс гарахаараа сунасан ходоодныхоо хэмжээгээр идсээр маш хурдан буцаж таргалдаг нь тогтоогдсон байна.

Хэрэглэх заавар

egg

Өндөгний дэглэмд зөвшөөрөгдөх хүнсэнд жимс, ногоо бас орно. Өдөрт 3 удаа хооллоно.  3 өдөр л дэглэм барина гэвэл өдөрт нийтдээ 3 өндөг, 3 грейпфрут л иднэ. 7-14 хоног барина гэвэл арай зөөлөн хувилбараар хооллоно. Өглөөд 2 өндөг, 1 ш. грейпфрут, өдөр- ногооны салат, орой- 150гр. загас юмуу мах, ногоо. Уух юм нь ногоон цай ба ус. Кофены тухай бодож ч болохгүй. Чанасан өндгийг  ногооны шөлөнд хэрчиж хийгээд идэж бас болно. Өдөртөө 4-өөс илүүгүй өндөг идээрэй. Амттангаас үртэс ч амсаж болохгүй шүү. Их уурган дээр жаахан амттан нэмэгдэхэд л таргалуулдаг увидастай.

Үр дүн

Хэрэв та 3 хоногын “хатуугийн хатуу” дэглэмийг сонговол 2 кг турна. 14 хоногын зөөлөн хувилбараар амьдарвал 5 кг хаяна.

Давуу талууд:

-Өлсөх нь бага тул тэсэхэд амархан дэглэм.

-Дэглэмтэй зэрэгцүүлээд дасгал хийж илүү их турахад хамгийн тохиромжтой.

-К аминдэм, ниацин хэмээх бодис их орж ирэх тул тархи сайн ажиллах ба ой санамж анхаарал төвлөрөлт зэрэгт сайнаар нөлөөлнө.

-Өндөгний шар төмөр, кальци, фосфор, йод, А, Д, Е, В1,В2 зэрэг амин дэмээр баялаг.

Сул талууд:

-Холестерин ихтэй тул зүрх судасны систем нь асуудалтай хүмүүст огт тохирохгүй.

-Нүүрсхүчилт бүтээгдхүүн тас хориотой тул жаахан сэтгэл санаагаар унаж магадгүй.

-Зарим хүмүүст чанасан өндөг хүнддэх, өтгөн хатаах зэргээс үйлчлээд байх тал бий.

 

Comments 

 
0 #1 gerelee 2010-11-30 14:34
грейпфрут gj yu yum be helj ugch tuslaach
Quote
 
 
0 #2 nara 2010-12-02 05:40
grafefriut gej apelsin, mandrintai tostoi esgelen amttai jims mongoloor yu gej nereldegiig medehgui um
Quote
 
 
0 #3 gerelee 2010-12-10 03:45
mm tnx nara
Quote
 
 
-1 #4 hagi 2011-02-03 14:05
Teheer yag yamar yamar jims idej bolno gesen ug ve? alim bolohgui gesen ug uu? bi blhor yamarch hamagui jims gej oilgood bsan yum
Quote
 
 
0 #5 Administrator 2011-02-03 14:40
Грейпфрут гэж апельсинтай төстэй, маш том /15см орчим диаметртэй/ жимс байдаг даа. Хумсны хальс нь их муухай гашуун амттай болохоор зөвхөн зөөлөн эдийг нь идэхэд дажгүй эд. Англи grape /усан үзэм/ fruit/жимс/ үгний нийлбэрээр нэрлэсэн учир нь хэдийгээр энэ жимс маш том боловч /30 -40 см диаметртэй ч байдаг юм гэсэн/ усан үзэм шиг багц байдлаар ургадаг юм билээ, тэгээд л усан үзэм шиг жимс гэж нэрлэсэн бололтой. :o
Quote
 
 
0 #6 hagi 2011-02-04 06:15
teheer ter jjims ni oldohgui shuu dee orond ni orluulj ideh jims baihgui yum uu? uur idej boloh jims?
Quote
 
 
0 #7 hagi 2011-02-12 14:50
hmm..heleed ug tehuu bi ene deglemiig barih gsiimaa huleegeed l bn
Quote
 
 
0 #8 Administrator 2011-02-13 05:26
Грейпфрут заримдаа харагдаж л байдаг даа. Хужаад бол яг байдаг. Апельсин, лимоны эрлийз л жимс шүү дээ. Байгаль эрлийзжүүлсэн гэдэг юм байна. ТЭгэхээр апельсин лимоныг холиод идчихгүй юу, эсвэл мандарин лимоныг... :o
Quote
 
 
0 #9 tsatsral 2011-02-18 16:08
sainuu grapefruit gej goo jurj gesen ugee ene jims skyd bdgiin bas merkuriid ch bgaa ih tom harahad yag l apelsin tehdee tom amt ni neh goe shuusleg chiherleg bsnaa daraa ni gashuun amtagdaad bdgiin blee
Quote
 
 
0 #10 turuu 2011-04-21 06:08
hi zagas ni laazalsan zagas bj bolohuu????
Quote
 
 
0 #11 turuu 2011-04-27 09:50
sain bna uu ene deglemiig barih gsn yumaa
tgd asuult bna zagas nogoonii salat ni davstai bj bolu yumuu laazalsan chanasan zagas boloh boluu hariult uguuch guijiin uneheer heregtei bna
Quote
 
 
0 #12 cool 2011-04-30 10:23
sainuu turuu
ymar ch deglem dabsiig horidog ter tusmaa laazalsan huns dabsiig iheer aguuldag tul bolohgui gej bodoj bn.baga zergiin seasalt gej bdag da teriig bolno bh.za amjilt
Quote
 
 
0 #13 Administrator 2011-04-30 18:22
Давс усыг гадагшллуулахгү й барьдаг. Өөх бол 80% нь ус шүү дээ, тэгэхээр давс их иддэг хүмүүс хавантай бэлцгэр болно. Турна гэдэг бол эхний ээлжинд илүүдэл усаа гадагшллуулах асуудал, тиймээс бүх дэглэмд давсыг хорьдог...
Quote
 
 
0 #14 enhmaa_ddd 2011-05-29 07:37
ýíý äýãëýìèéã òóðààäàã øºëòýé õàìò õýðýãëýæ áîëîõ óó
Quote
 
 
0 #15 escada 2011-06-16 07:23
hi all bi turaadag shuliig heregleed unuudur 4deh udur n idehed neeh hetsuu bish yr n bol udurt ulsuhuu ch boliod dasaj bna harin eniigee duusgachaad 2 honog zavsarlchaad undug yumuu mahan deglemd orno gej tuluvlj bga boloh uu bi uul n 58-60 bdiin huuhed turuuleed ih nemsen 77 bj bgaad deglemee ehlehdee harsan 71 bolson bsan harin deglemeer yaaj turahnuu ur dungee tesen ydan huleejine deglemiig yg barij bgaa bolohoor ih ur dun garna gej naidaj bgaa
Quote
 
 
+1 #16 хүслэн 2011-06-22 05:19
ёох арай хийж өнөөдөр ногооны дэглэм дуусаж байна. ирэх нэгдэхээс энэ өндгөн дэглэмийг баринаа. 3 хоногын хатуугаас хатуу дэглэмийг нь баръя гэж бодож байна. гүрийж байж ногооны дэглэмээр 4,5кг хаслаа. би 80байсан одоо 75,5 болсон. одоо өндгөн дэглэм бариад. тэрний дараа оройн хоолыг бүр мөсөн хаяна гэж бодож байгаа. саяны дэглэмийн явцад тэгж өлсөхөө байсан байна лээ. гэрийхэн гоё гоё хоол идэж байхад би лав тоохоо байсан. тэвч тэмц бүсгүйчүүд минь
Quote
 
 
0 #17 30 nastai goolingoo 2011-07-01 07:45
hi bi bas turshij vzeh gesen ym
14 honogiin zoolon deglem gej yaj barih ym be yg todorhoi helj ogooch
Quote
 
 
0 #18 tsoomoo 2011-08-20 05:30
sain bna uu ene 3 honogiin deglemd ni us, nogoon tsaig her hemjeetei uuh ve
Quote
 
 
0 #19 Nara 999 2011-08-20 10:21
hi ene saitiig saya l medeed orj bna. turax deglemiig xaanaas ni exlex ve shuud undug bish yum shig bna tee xelj ugch tuslaach
bi 115 kg odoo turaax coffee xeregleed ur dun ni medegdeegui l yavj bna.
bi xaanaas yaj xereglex ve nadad tuslaach xuuxnuudee
Quote
 
 
0 #20 Administrator 2011-08-20 11:49
Nara 999, форумд бүртгүүлээд хүүхнүүдээс зөвөлгөө авбал дээр. Мөн сайт дээр байгаа "Хэрхэн зөв турах вэ" "Зөв хооллолт" "Франц дэглэм" зэрэг нийтлэлүүдийг анхааралтай уншиж амьдралдаа хэрэгжүүлж тууштай байх л хэрэгтэй дээ...
Quote
 
 
0 #21 Gegeen 2011-08-25 15:53
Adminaa asuuh zuil bainaaa. Ondogon delgem turaah shol ene teriig hereglej duusaad daraa ni heviin hool undaa shuud idej boloh yum uu. Butsaad targalchih bh daa. Yamar neg deglemees heviin baidal ruu shiljihdee yaj dasgah uu. Tuslaach. Bi yor ni bol jaahan hovdogloh geed bdag zantai yum aa. Hurdan iddeg yum shig bgaan. Hoolnii durshilaa buuruulah talaar goy medee oruulbal ih bayarlana shuu. Bas burtguulsen hernee nevterch bolohgui bhiin. Zaaval hariulaarai. Huleej baina shuu
Quote
 
 
+1 #22 Administrator 2011-08-26 04:11
Болохгүй ээ, "Хэрхэн зөв турах вэ" - үүнийг дахин дахин толгойдоо бүрэн буутал унш :o Ийм зүйл асууж байгааг бодоход огт уншаагүй байна. Тэнд бүх зүйлийг тодорхой хэлсэн байгаа. Форумд бүртгүүлсэн хүмүүс өөрсдөө идэвхжүүлэлт хийхгүй л байсан байна лээ, нэг харсан чинь 20 хүн бүртгүүлчихсэн, идэвхжээгүй байсан, бүгдийг нь идэвхжүүлсэн, одоо орж болноо.
Quote
 
 
0 #23 moogii 2011-10-04 16:32
hi ene deglemeer hohvvl hvn turj bh uu?
Quote
 
 
0 #24 moogii 2011-10-05 10:20
hi ene deglemeer hvhvvl hvn turj bh bolvuu?
helj ogch tus bolooch
Quote
 
 
0 #25 sok 2011-10-11 06:10
goo jurj gedgiimaa dotor talni ulan ungutei iseglenduu goy alttai tomovtor jims
Quote
 
 
0 #26 zochin 2011-11-30 16:59
huhuul hun ene deglemeer turj bolohgui ee orange and lemon turliin buh jims huhnii suugeer huuhded alergy ugdug shuu! ih ayultai ter ni!
Quote
 
 
0 #27 эцэг 2011-12-01 01:55
Эх хүний байгалиас заяасан уургаа үүргээ биелүүлж, хүүхдээ бүрэн торнисоны дараа турах асуудлаа бодсон нь зөв гэж үзнэм.
Quote
 

Add comment


Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.