PDF Хэвлэх И-мэйл
Байцаан дэглэм
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 

Байцааг бол оросуудын тахин шүтдэг ногоонуудыг нэг. Амттай, ашигтай, олон янзын эмчилгээний увидастай гээд байцааг магтах олон шалтгаан бий. Харин орчин үед байцаа бас тураах үйлчилгээтэй нь батлагдаад байгаа болохоор төрөл бүрийн тураах болон эмчилгээний дэглэмд байцаа хүндтэй байр суурийг эзэлж байна. Зүгээр л хоолныхоо хачирт будаа төмс, гоймон мэтийг хэрэглэхээ болиод зөвхөн байцаагаар хачирлаад хэвийн хэмжээгээр хооллоход тураад эхэлдэг. Аажмаар найдвартай туръя гэж бодож байвал энэ арга хамгийн тохиромжтой. Харин яаралтай турах гэж байгаа бол доорхи дэглэмийг бариарай.

cabbage

Хэрэглэх заавар

Дэглэмийн зарчим нь тун энгийн. Бүхий л хоол тань янз бүрээр боловсруулсан төрөл бүрийн сортын байцаа байх юм. Байцааны салатандаа өргөст хэмх хэрчиж нэмж болно. Халбага оливын тосоор амталж болно. Давс л болохгүй. Хааяа ганц өндөг нэмж идэхийг зөвшөөрнө. Оройн хоолондоо 200гр. чанасан мах юмуу загас, нэг аяга тараг ууна. Чихэргүй цай юм, эсвэл кофе зөвхөн өглөө ууна, бусад үед ус ууна.

Үр дүн.

10 хоногт 5-7 кг турна. Гэхдээ хэр их илүү жинтэй байснаасаа хамаараад илүү ч турж магад.

Давуу талууд.

-Байцаанд фосфор, кальци, магни ихээр агуулагддаг учраас булчин, яс, зүрх судасны системд таатай нөлөө үзүүлнэ, цусны даралтыг тогтворжуулна, холестерины хэмжээг бууруулна, элэгийг цэвэршүүлнэ, үс хумсыг бэхжүүлнэ.

-Байцаа, ялангуяа броколли сортын байцаа хорт хавдраас хамгаалах үр дүнтэй нь тогтоогдсон. Мөн хавдар үүсгэгч эстрагенүүдийг саармагжуулан, тэднийг нэгэн маягийн дархлаа болгон хувиргадаг сонин увидастай гэнэ.

-Хэрэв та улирлын чанартай харшлын өвчтэй бол энэ өвчний шинж тэмдгүүдийг дарангуйлан багасгах үйлчилгээ үзүүлнэ.

-Байцаа ходоодонд удаан боловсордог тул энэ дэглэм нэг их өлсгөлөн биш байх болно.

Сул талууд.

-Гэдэс цэрдийх, ходоод эвгүйрэх шинж тэмдэг гарах гээд байдаг. Тиймээс, ходоод гэдэсний асуудалгүй эрүүл хүмүүст л тохирдог. Мөн сахарын диабеттай хүмүүст байцаа идэх хориотой байдаг.

-Байцаанд зарим төрлийн амин дэм, эрдэс бодис огт байхгүй тул витамин-комплекс нэмж ууж байх хэрэгтэй болдог.

-Дэглэмийн үед уураг маш бага хэрэглэдэг тул дэглэмээс гарсны дараа уураглаг юм идэх хүсэл их байдгаас хүрсэн үр дүнгээ баллах нь их байдаг.

 

Add comment


Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.