|
||||
| Төмсөн дэглэм |
|
Ер нь бол төмсийг маш их таргалуулдаг “муухай” ногоо гэж үздэг. Жинхэндээ бол, зөв бэлдэж хэрэглэх юм бол тийм ч их хортой ногоо биш юм. Шинэхэн ургацын төмс нэг их нүүрсхүчил агуулдаггүй. Харин удаан хадгалагдах явцад төмсөн дахь крахмалын хэмжээ эрс нэмэгдэж таргалуулах шалтгаан болдог. Төмсийг шарахад илчлэг нь 10 дахин нэмэгдэж ёстой л жинхэнэ өөхний үүр болдог. Ямар нэгэн тос нэмэлгүй чанасан төмс 100гр. нь ердөө л 90 ккал. илчлэгтэй боловч, мах, майонез, маслотой холиод ирэхээр л “болохоо байчихдаг” юм. Төмсөн дэглэм нэлээд хэдэн хувилбараар байдаг.
Хэрэглэх заавар. Дөрөв хоногын төмсөн дэглэм барихад: өглөөд аяга тараг, өдөр 200гр. нухсан төмс бага /зэрэг сүүгээр шингэлээд, давс хийхгүй/, оройд салат /200 гр. төмс + 1ш. чанасан өндөг + сонгино + алимны цуу/. Долоо хоног дэглэм баръя гэвэл: дунд зэргийн хэмжээтэй 8 ш. давсгүй, маслогүй чанасан төмсийг өдрийн турш иднэ. Хальстай нь духовканд жигнэвэл төмсний аминдэм гээгдэхгүй хамгийн сайн боловсруулалт болдог. Гоньд, яншуй мэтийн амтлагч ногоо нэмж болно. За тэгээд ус л ууна даа. Цай, кофе, архи дарсыг түр мартахаас аргагүй. Хэрэв төмсний хажуугаар өөр ногоо, аарц сүү зэргээс нэммээр байвал дэглэмийн хугацааг 4-5 хоногоор сунгаж болно. Үр дүн. Дөрөв хоногын дэглэмийг барихад хоногт 500гр. турна. Энэ дэглэмээр 4 хоногоос илүү “тоглож” болохгүй шүү. Бодисын солилцоо тань алдагдаж дараа нь улам их таргалдаг болно. Долоогоос илүү хоногтой дэглэмээр амьдарвал эхний үр дүн 3-4 хоногын дараа л мэдэгдэж эхлэнэ, гэхдээ цаашдаа жин сайн хаягддаг. 14 хоногт 7 кг орчим турсан байх болно. Давуу талууд. -Төмс сайн цатгадаг хүнс учраас өлсөж зовох нь гайгүй. -Мөнгөнд хэмнэлттэй, олдоц сайтай, боловсруулахад амархан. -Төмс бол нейроны ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Тиймээс мэдрэлийн системний ажиллагаа сайжирч, стресс багасаж, ажлын ачаалал даах чадвар нэмэгддэг. -Шинэхэн төмсөнд С витамин их хэмжээгээр агуулагддагаас гадна аминхүчлүүд, пектин зэрэг бодис ч хангалттай их байдаг. Хадгалах явцад төмсний ашигтай бодисууд задарч алга болон хортой муу бодисууд л улам нэмэгдэн цуглардаг. Сул талууд. -Зөвхөн шинэхэн, цэвэр хөрсөнд ургасан төмс хэрэгтэй тул зөв сонголт хийхэд төвөгтэй. Тэгээд ч тодорхой улиралд л энэ дэглэмийг барих боломжтой. -Тодорхой бодисуудын дутагдалд орж болзошгүй тул витамин комплекс ууж байх хэрэг гарна. |






