PDF Хэвлэх И-мэйл
Цагаан будаан дэглэм
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 

Агшаасан цагаан будаа нь цатгалт сайтай, тэжээллэг чанар ихтэйн дээр бага илчит хүнс юм. Хүнсний илчлэгийн хүснэгтээс харахад 100гр. будааны илчлэг 330ккал. гэж байгаа нь их мэт. Гэхдээ энэ нь түүхий будаанд хамаарах тоо юм. Тэгэхээр 100гр. агшаасан будаа 110 ккал. илчлэг агуулна гэсэн үг. Цагаан будааны бас нэг сайн тал нь биенээс бодисын солилцооны явцад үүсдэг хор, илүүдэл давс, шлак зэргийг гадагшлуулна. Тэгэхээр энэ шалтгаанаар ч бас биеийн жин буурах юм. Нэг сумаар хоёр туулай буудаж байна гэсэн үг.

rice

Хэрэглэх заавар.

Цагаан будааны дэглэм олон хувилбартай байдаг. Бүх хувилбарын гол дүрэм нь, нэгдүгээрт, хальслаагүй будаа хэрэглэх,хоёрдугаарт, будаанд давс, амтлагч мэтийн ямар нэгэн юм холихгүй байх. Жаахан цуугаар амталж л болно. Гуравдугаарт, аль болох их ус уух хэрэгтэй. Мөн ногоон цай болон өөрөө шахсан шинэ алимны шүүс уухад болно.

3 хоногын дэглэм баривал өдөрт нэг стакан будааг агшаагаад түүнийгээ иднэ, ус юмуу дөнгөж шахсан алимны шүүс ууна.

14 хоног тэсэхээр шийдсэн бол, арай зөөлнөөр үзнэ. Будаан дээр ногоо, жимс нэмэгдэнэ. Өдөрт 200 гр. будааг агшааж иднэ. Өглөөд будаанаасаа каш болгон усанд чанаад, хатаасан жимс нэмээд идэхэд болно. Дээрээс нь нэг алим, ногоон цай ууна. Өдөр нь будаа агшаагаад, дээр нь жигнэсэн, эсвэл чанасан ногоо /төмснөөс бусад/ нэмж хутгаад идэхэд сайхан хоол болно. Ногоо чанасан шөлөө ууж болно. Оройн хоолондоо ногооны салат, жижиг аяга будаатай хэрэглэнэ. Чихэрлэг юм идмээр санагдаад болохгүй бол хэдэн үзэм, чавга зөвшөөрөгддөг.

Үр дүн.

3 хоногын дэглэмээр 2,5 кг хасагдана, гэхдээ үүний тал нь организмд байсан илүүдэл ус юм. 14 хоногын дэглэмээр 5кг өөхөө гээж болно.

Давуу талууд.

-Цагаан будаа нь олон амттай хоолны бүрэлдхүүнд ордог гэдэг утгаараа бусад дэглэмийг бодвол арай илүү амттай сайхан дэглэм юм.

-Цагаан будаа цатгалт сайтай учраас энэ дэглэмийн үеээр өлсөөд сүйд болоод байхгүй.

-Нүүрэнд батга гардаг байсан бол болино, гэхдээ буцаад хуучнаараа хооллоод байвал дахиад гарах нь мэдээж.

-Цусны даралт ихэддэг бол хэвийн болно.

Сул талууд.

-Цагаан будаа биеийг хэрэгцээгүй бодисноос цэвэрлэдэг боловч, ашигтай бодисыг ч бас гадагшлуулдаг талтай. Ялангуяа калий амархан гадагшилдаг. Тиймээс, витамин комплекс ууж байх хэрэгтэй болно.

-Цагаан будаа өтгөн хатаах үйлчилгээтэй нь “хэцүүхэн”.

-Махнаас бүрэн татгалзах шаардлагатай.

 

Comments 

 
0 #1 Үүрээ 2010-06-03 06:39
bi ehleed undgun deglem tur zavsarlaad budaan deglem barihaar shiidej bna. tegeed 10kg hasaad standart boloh ne. Yamar goyo yum be. Bi hezeech standart jintei bj uzeegui. Bayarlalaa, maaash ih uu neeree nadtai tsug turah hun bna uu?
Quote
 
 
0 #2 big girl 2010-11-06 06:13
turmaar l bn ashuu dee
2 baby gargaal zad yavlaa daa butsaad hevendee orohiin tuld 10 kg hasmaar bna
ali deglem ni deer yum boldoo
Quote
 
 
0 #3 үүрээ чадсан уу? 2010-12-15 19:41
та нар чаднаа бүгдээрээ зорилгоосоо няцахгүй тэвчээртэй байгаарай болж өгвөл гоё хүүхнүүдтэй сэтгүүл бас fashion tv их үзэж байгаарай энэ сайтынханд маш их баярлалаа ахиад олон гоё дэглэм олж хийгээрэй маш их баярлалаа
Quote
 
 
0 #4 hey 2011-02-25 20:01
halislaagui budaa gej ymar budaa um be?japan budaa boloh uu?
Quote
 
 
0 #5 Administrator 2011-02-27 06:57
Хальстайгаа байгаа болохоор цагаан биш, бор будаа байдаг юм, манайд байдаггүй байх аа. Бидний иддэг будаа бол хальсыг нь аваад цагаан болгочихсон будаа. Будааны хальсанд хамаг ашигтай бодис нь байдаг, яг л улаан буудай шиг. Цагаан будаа болон цагаан гуриланд витамин бараг байхгүй, нуль нүүрсуснаас бүтдэгээс гадна бие организмд маш муу нөлөө үзүүлдэг гээд л эрдэмтэд айлгаад байдаг болжээ. /ялзрал үүсдэг гэх мэт/ Гуриландаа хивэг хольж байх хэрэгтэй.
Quote
 
 
0 #6 cool 2011-03-30 09:25
hi tegeheer organic bor budaa bolno gesen ug uu?gurbaljin budaa gej baidag da ter boloh bolob uu?budaand durtai bolhoor eniig barij uzmeer bn daanch ymar budaa abahaa medehgui bn aa tuslaach bayrlalaa
Quote
 
 
0 #7 marissa 2011-07-28 14:13
hi admin!!
zuvluguu avah gsiin tgtel burtguuleed orj bolku yum , ene nereeree bga... bi odoo 19tei 168sm ,62 kg..umnu ni ih turanhai bsan 3, 4 jil orchmiin umnuus targalsan..odoo bi 8s 10 kg orchim hasay gj bodoj bn...
bi uuruu tevcheer muutai bolhoor hurdan turah baga ilchlegtei deglem tohirohgui bh gj bodoj bnaa, theeer nadd uurtuu amar r udaan hugatsaand, dahij nemehguigeer turmaar bn
bi 3 honogiin umnuus oroi 6s hoish yum idhee bolison, bas gurilan boov tsagaan talh g hassan, eronhiidoo hool idej bga ih bish hemjeegeer, bas tanai site s tsagaan budaa targaluuldag geh metiig olj medlee , ene site g olsondoo j bayartai bnaa hehe...nadad zovlooch nzuudaa!!
Quote
 
 
0 #8 ooooo 2011-08-01 17:54
tegeed adminaa ymar budaa idehiin be?tsagaan budaa abay geheer halisii n absan geed bichchihsen tegeed yagaad tsagaan budaanii deglem geed bichtsiin be?uchir dutagdaltai sanagdaad bhiin oilgomjgui bn.dahij hynuul yasiin
Quote
 
 
0 #9 Administrator 2011-08-02 07:32
Яахав дээ, rice - ийг монголоор цагаан будаа л гэдэг болохоор ийм сонин юм болоод байгаа юмаа. Rice будаа манайд зөвхөн хальсалж цагаан болгосон байдлаар орж ирдэгээс ингээд нэрлэчихсэн байх л даа, түүнээс биш гадаадад бол энэ будаа хальслаагүй бор өнгөтэйгээр ч байдаг, ийм хальслаагүй будааг л дэглэмд хэрэглэ гэж байгаа юм. Манайд одоо хальслаагүй будаа байдаг болсон ч байж магад, SKY -д өндөр үнэтэй янз бүрийн будаанууд харагддаг.
Quote
 
 
0 #10 Y 2011-09-19 14:33
Hi saihan zuvulguu ugsund bayrlalaa.Tanai zuvulguug turshaad uzheer shiidlee.Amjilt garah baih gej naidaj bna.BI urid ni ih turanhai blaa bambai bulchirhai uvdsuniig medehgui yavsaar baigaad mash ih jin nemsen.Odoo togtmol em uudag yumaa.Davhar deglem bariad uzheer shiidlee.Namai demjeeree busguichuudee....
Quote
 
 
0 #11 ulziiku 2011-09-21 12:41
ene deglemiig barihdaa dalain baitsaatai holij idej boloh bolvuu?
Quote
 
 
0 #12 mend 2011-11-05 12:29
ene deglemiig barimaar bh yum.budaag ni haanaas oloh we
Quote
 

Add comment


Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.