|
||||
| Усан үзмэн дэглэм |
|
Усан үзэм бол турах дэглэмний хувьд нэлээн маргаантай жимс юм байна. Нэг хэсэг нь, усан үзэм чихэрлэг амттай болохоор тураах дэглэмд таарахгүй жимс гэж үзэж байхад, нөгөө хэсэг нь, усам үзэм дэхь чихэр бол сахар биш, фруктоз болохоор таргалуулахгүй, “хөөрхийг олон жил хэлмэгдүүлсэн байна лээ” гэж хамгаалдаг. Мөн усан үзэм хоол боловсруулалт болон бодисын солилцоог сайжруулдаг учраас бидний идсэн хоолыг идэвхитэй задалж тусалдаг гэнэ. Америкийн эрдэмтэд усан үзэмнээс инсулиний солилцоонд маш сайнаар нөлөөлдөг бодисыг илрүүлсэн тул усам үзмэнд дуртай хүмүүс чихрийн шижингээс айлтгүй гэж зарласан байна.
Хэрэглэх заавар. Усан үзэмний дэглэм 3 хоногын, 7 хоногын гэж байгаа. 3 хоногын дэглэм баръя гэвэл эхний өдөр 0,5кг, хоёрдахь өдөр нь 1,5 кг, гуравдахь өдөр нь 2 кг усан үзэм иднэ. Өдрийн нормоо 2 цаг тутам идэхээр тооцоолж тэнцүү хуваана. 7хоногын дэглэмийг 24 цагийн мацаг барилтаар эхлэнэ. Юу ч идэхгүй гэсэн үг. 2дахь хоногоос өдөр болгон 1,5 кг усан үзэм идэн, мөн тийм хэмжээний ус ууна. Бусад бүх юм хориотой. Ямар ч хөнгөн жимс ногоо, чихэргүй цай кофе гэх асуудал байхгүй, зөвхөн усан үзэм!!! Үр дүн. 3 хоногын дэглэмээр 2 кг турна. 7 хоногынхоор бол 4 кг. Давуу талууд. -Хоол боловсруулах системын ажиллагаа сайжирна. -Бодисын солилцоо түргэсэн таргалалт багасна. -Усан үзэм уушигны хорт хавдраар өвдөх магадлалыг бууруулдаг. Тиймээс, тамхичин хүмүүс ч үе үе усан үзэмний дэглэм барьж байхад буруутахгүй юм. -Усан үзэм дэхь кали, кальци, магни, төмөр, фосфор, кобальт зэрэг элементүүд булчин, яс, тархи, үс, хумс зэрэгт сайнаар нөлөөлдөг. -Усан үзэмний үрэн дотор байдаг полифенол хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй. Сул талууд. -Усан үзэмний хальснаас болж ходоодонд эвгүй оргих, өтгөн хатах зэрэг асуудал гардаг. Тиймээс, нимгэн хальстай усан үзэм сонгоорой. -Зарим хүмүүс 3-аас дээш хоног усан үзэм идэхэд толгой өвдөж магад. Энэ тохиолдолд аяга халуун ус уугаад агаарт алхавал тус болно. Хөнгөн гимнастик хийж байвал бас тустай. -Усан үзмээс өөр бүх хүнс хориотой тул маш хатуу дэглэм. Жинхэнэ “гүргэр” байж л тэснэ. |






