|
||||
| Англи дэглэм |
|
Англи дэглэм нь хоолны дэглэмүүдийн хамгийн чухал “орой бага идэх” гэдэг дүрмийг зөрчиж “өдрийн нормынхоо” ихэнхи хэсгийг орой идэх заавартай ер бусын дэглэм юм. Харин өглөө аль болох бага идэхийг шаарддаг. Ийм байдлаар хооллоод туранхай байх боломжгүй мэт санагдах боловч англичуудын угын шөрмөслөг туранхай төрхийг санахаар үнэмшихээс өөр аргагүй.
Хэрэглэх заавар. Энэ дэглэмийг урт хугацаагаар барина. Та хэр их турах шаардлагатайгаас хамаарч 21 хоногоос хагас жил хүртэл барьж болно. Өдөрт 2л-ээс багагүй ус ууна. Давс болон бусад амтлагчаар хоолоо амтлахгүй байх ёстой. Хатаасан гоньд, яншуй мэтийн ногоогоор амталж болох. Шарсан хуурсан хоол идэж болохгүй, зөвхөн чанах, жигнэх байдлаар хоолоо боловсруулах ёстой. Доор дурьдсанаас жишээ авч хооллоорой:
Өглөө: чанасан өндөг, зүсэм хивэгтэй, эсвэл бүхэл буудайны талх, 100гр шинэхэн шахсан шүүс юм уу ургамлын цай. -эсвэл: 2 амны халбага гурвалжин будааг усанд чанаад, тослоггүй сүүгээр сүлнэ. Давс, сахар мэдээж хийхгүй. Араас нь 1 ш алим иднэ. -эсвэл: 200 гр. алим хэрчээд+200г чихэргүй тараг. -эсвэл: 50 гр. овсянк /геркулес/ усанд чанаад + 1 а/халбага үзэм, 1 аяга сүү. Өдөр: таваг ногоотой шөл, бүхэл буудайны талх 1 зүсэм, 25 гр. бяслаг, 1 ш. алим. -эсвэл: аарцтай төмс. Төмсийг хальстай нь духовканд болгоод голоор нь хуваагаад дээрээс нь хатаасан жимстэй хольсон аарцаар бүрнэ. 1 халбага оливын тосоор амталсан ногооны салат. 1 ш. алим юмуу жүрж. -эсвэл: 1 ш. өндөг + 1 стакан сүү+ 1 амны халбага гурилаар омлет хийнэ. Омлетондоо помидор, амтат чинжүү, навчин салат зэргийг нэмж болно. Хачиранд нь 50 гр. шош буурцаг. Алим юмуу лийр. -эсвэл: 100гр. чанасан шош буурцаг, 100 гр. сэврээсэн талх, шинэ жимснүүд. Орой: сүүнд чанасан ногооны шөл, 100 гр. чанасан мах, бүхэл буудайн талх, 25 гр. бяслаг, 50 гр. дэвтээсэн чангаанз. -эсвэл: 2 ш. чанасан өндөг, 100 гр. шош буурцаг, 100 гр. жимс. -эсвэл: аарцтай төмс, 50 гр. шош буурцаг, байцаа луувангийн салат, стакан тараг /чангаанз хэрчиж нэмж болно/. Илүү хурдан туръя гэвэл долоо хоногын хоёр өдрийг нь “ногооны өдөр” болгож болно. Талх, жимс, мах, шош буурцгаа хасна гэсэн үг. Төрөл бүрийн ногоогоор салат хийж оливын тосоор амталж идэх ба зөвхөн ногоон цай ууна. Үр дүн. 3 долоо хоног барихад 3-4 кг турна. 4 сар орчим болоход 10 кг турна. Хагас жил барьж чадвал 20 кг хүртэл жин хаяна. Хамгийн гол нь үр дүн нь маш тогтвортой хадгалагддаг. Мөн организм цэвэрлэгдэх, бодисын солилцоо сайжрах, залуужих зэрэг таатай үр дүнгүүд гардаг. Давуу талууд. -Нээх их өлсөөд зовоод байдаггүй. Хангалттай хооллож байгаа учраас витамины дутагдал, депрессд орох гэх мэтийн сөрөг үзэгдэл гардаггүй. -Хэвийн хооллож, хэт их идэхгүй л бол буцаж таргалахгүй гоолиг чигээрээ үлдэх боломжтой хамгийн таатай дэглэм. Сул талууд. -Урт хугацааны дэглэм учраас хэдэн долоо хоног, тэр тусмаа хэдэн сар барихаар сэтгэл шулуудах маш хэцүү байдаг. Маш их тэвчээртэй, хүчтэй хүний л чаддаг ажил. -Ийм урт хугацаанд давсгүй хоол иднэ гэдэг дэндүү бэрх байж болох юм.
|






