PDF Хэвлэх И-мэйл
Гадилан дэглэм
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 

Гадил бол жимс биш, өвсний төрлийн ургамал. Гадилыг хоолны эмч нар илчлэг ихтэй, цатгалт сайтай хүнс гэж үздэг, тиймээс турах гэж байгаа хүмүүст энэ өвсийг идэх хэрэгггүй гэж зөвлөдөг. Гэвч, энэ өвс-жимсийг зөв хэрэглэвэл тураах дэглэмд бас хэрэглэж болдог аж. Гадил маш их ашигтай бодис агуулдаг. Калийг ихээр агуулдаг тул шээс хөөх, өтгөн зайлуулах үйлчилгээтэй. Тэгэхээр, зөвхөн гадилаар хооллоод байхад бие организм сайн цэвэршдэг юм байна. Гэхдээ л, гадил бараг тэр чигээрээ нүүрс ус учраас тааруулж хэрэглэх хэрэгтэй.

banana

Хэрэглэх заавар.

Энэ дэглэмийг барих хугацаа таны тэвчээрээс гадна бие организмын тань байдлаас шалтгаална. Энэ бол нэлээд хатуухан дэглэм. Хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөсөн нь дээр. Хэрэв таны эрүүл мэнд дажгүй сайн байгаа бол гадилан дэглэмийг 7 хоног барьж болно. Болохгүй бол ядаж 3 хоног барихыг хичээгээрэй. Бүр чадахгүй бол хааяа нэг “гадилны өдөр” зарлаж болно.

Долоо хоног барихаар шийдсэн бол өдөрт 6 ширхэг гадил, 1,5л тослоггүй сүү юмуу тараг ууна. Хааяа “гадилны” өдөр зарлах бол тэр өдрөө 3 гадил, 3 стакан сүү, тараг л хэрэглэнэ.  Гадил сүү тарагаа ямар ч байдлаар хэрэглэж болно. Тус тусд нь иднүү, блендерт хутгаж ууна уу- яаж ч болно. Янз бүрээр туршиж үз. Багахан таргийг гадилтай хутгавал амттай сайхан йогурт болох жишээтэй.

Хэрэв та долоо хоногын дэглэмээр явбал нимбэг, сармис нэмж идвэл сайн. Тэгвэл гадилны танд үзүүлэх сайн нөлөө улам сайн байх болно. 2ш. чанасан өндөг бас “зөвшөөрөлтэй”, гэхдээ өдөртөө биш 7 хоногтоо шүү.

Үр дүн.

Долоо хоног “гадилдсаны” дараа та 4,5 кг илүү жингээсээ хагацна. Гэхдээ үүний хагас нь таны гэдсэнд байсан өтгөн, илүүдэл ус. Чамлаад хэрэггүй: илүүдэл хогоо хаяаад организмаа цэвэрлээд авсан байхад турах зам чөлөөтэй болно. Хэрэв та 5 хоногын зайтай “гадилны өдөр” зарлаад байвал 500, 500 грамм өөхнөөсөө найдвартай салаад байх боломжтой.

Давуу талууд.

-Гадил их сайн цатгадаг хүнс учраас өл сайн даадаг. Ер нь хүний цусанд байгаа сахарын хэмжээ багасаад ирэхээр хүн өлсөж эхэлдэг, тэгвэл гадилны нүүрс усны нэг онцлог нь хүний цусанд удаан хугацаагаар “тогтдог” учраас гадил идсэний дараа өлсөх нь удаан байдаг юм байна.

-Гадиланд С, Е , В6 амин дэм, эрдэс бодисоос калий их хэмжээгээр агуулагддаг тул зүрх, элэг, тархи, яс, шүд, булчинд маш сайнаар нөлөөлдөг.

-Амттай бөгөөд жилийн 4 улиралд олддог, үнэ цэн нь ч хямд.

Сул талууд.

-Зарим хүмүүст хоолой хорсох, гэдэс цэрдийх зэрэг зовиур гардаг. Хэрэв та угаасаа иймэрхүү төрлийн зовиуртай байдаг бол гадилан дэглэмээс шууд татгалзах хэрэгтэй нь мэдээж.

-Дэглэмээс гарангуут хоол унд руу шунан дайраад байвал маш хурдан буцаад таргалдаг. Тийм болохоор энэ дэглэмийг үдэшлэг цэнгүүний өмнө яаралтай турах шаардлагатай үед хэрэглэж болох юм. Харин үр дүнгээ хадгалахыг хүсч байвал хэд хоногт нэг удаа гадилны өдөр зарлаж байх хэрэгтэй байдаг.

 

Comments 

 
0 #1 Bagi 2009-12-01 07:09
gadiland durtai hund saihan deglem bna da
Quote
 
 
0 #2 gest 2010-09-01 07:07
I like it
Quote
 

Add comment


Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.