PDF Хэвлэх И-мэйл
Буурцагны дэглэм
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 

Шош буурцаг нь зөв хооллолтонд төгс тохирсон хүнс юм. Илчлэг багатай боловч тэжээллэг бодис, аминдэмийн агууламж нь маш өндөр. Уургийн агууламжаараа шош буурцаг загасныхаас их, харин махныхтай ойролцоо байдаг. Дээр нь сайхан амттай, боловсруулахад хялбар, жилийн ямар ч улиралд хаанаас ч худалдан авах боломжтой, үнэ хямд гээд шош буурцагны давуу тал олон...

Хэрэглэх заавар

Энэ дэглэмний ерөнхий дүрэм нь: ус, цай ахиухан уух, давс болон чихэрнээс татгалзах, шинэ өдрийг аяга тарагнаас эхэлж, аяга тарагаар дуусгах.

fasol

1дэхь өдөр: өглөө- аяга тараг, яльгүй хатаасан хар талх 1 зүсэм, 50гр хатуу бяслаг, бага үдэд- 1ш ногоон алим, өдрийн болон оройн хоолонд 100 гр чанаж болгосон шош буурцаг, ногооны салат( тос майонезгүй), шүүс.

2дахь өдөр: өглөө- 100 гр аарц, ээдэм, бага үдэд- ногоон алим, өдөр -100 гр буурцаг, ногооны салат, орой-100 гр буурцаг, чанаж эсвэл жигнэж болгосон загас.

3дахь өдөр: өглөө-тараг, хар талх, бага үдэд ногоон алим, өдөр-буурцаг, ногооны салат, жүүс, орой- буурцаг, ногооны салат, улаан лоольны шүүс.

4дэхь өдөр: өглөө- 100гр аарц, ээдэм, бага үдэд-ногоон алим, өдөр-буурцаг, лууван алимны салат 1 цайны халбага зөгийн балтай, орой-100 гр чанасан мах, 50гр буурцаг, цай.

5дахь өдөр: өглөө-100 гр йогурт, бага үдэд-ногоон алим, өдөр-100гр буурцаг, ногооны салат, жүүс, орой- 100гр буурцаг, ногооны салат, 2ш чанасан төмс,улаан лоольны шүүс.

6дахь өдөр: өглөө-50гр бяслаг, зүсэм хар талх, цай, бага үдэд-аяга тараг, өдөр-100гр ээдэм,аарц,ногооны салат,шүүс, орой-200 гр буурцаг, 1ш алим.

7дахь өдөр: өглөө-100гр аарц, эсвэл йогурт, цай, бага үдэд-алим, өдөр-100г буурцаг, ногооны салат, орой- чанасан ногоо шөлтэй нь, 100г буурцаг, жүржийн шүүс.

Гарах үр дүн

Шош буурцагны дэглэмийг 7 хоногоос илүү хугацаанд барьж хэрэггүй. 7 хоноход 3-5кг турна. Хэрэв энэ хугацаанд дасгал нэмж хийвэлмэдээж илүү турна. Энэ дэглэмний үед организмд уураг хангалттай хэмжээгээр орж ирэх тул дасгал хийж булчингаа чангалахад нэн тохиромжтой.

Давуу талууд:

- Шош буурцаг нь В, С, Е, РР витаминаар баялагаас гадна кальц, зэс, цайр, фосфор, төмөр зэрэг элементийг өөртөө ихээр агуулдаг учир хаварт ядарч туйлдсан организмд дэм болно.

- Шош буурцаг нь элэг болон цөсний үйл ажиллагааг дэмжих, зүрх судасны системийг бэхжүүлэх, арьсны бодисын солилцоог тэнцвэржүүлэх ач холбогдолтой. Чанасан шош буурцгийг нухаад нүүрэндээ маск тавибал арьсанд маш сайн тэжээл болно.

- Шош буурцаг нь илчлэг багатай мөрт идсэний дараа ходоод хонхолзоод байдаггүй. Тэжээл сайтай тул дэглэмийн үед тэжээлийн дутагдалд орох аюулгүй.

Сул талууд:

- Шош буурцаг нь ходоод, хоол боловсруулах системийн өвчтэй хүнд сөрөг нөлөө үзүүлэх тул хэрэглэж болохгүй. Эрүүл ходоодтой хүн ч 7 хоног хэрэглэхэд өтгөн хатах, гэдэс цэрдийх зэрэг байдал үзэгддэг тал бий.

- Энэ дэглэм нь маш хатуу дэглэм учир 7 хоног тэсэхэд хэцүү. Зовж турсан үр дүнгээ хадгалахын тулд дэглэмээс аажимаар гарна. Хоолныхоо хачирт хэд хоногтоо төмс будааны оронд шош буурцгаа идэх хэрэгтэй. Мэдээж амттан руу дайраад байж болохгүй.


 

Add comment


Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.