PDF Хэвлэх И-мэйл
Хан боргоцойн дэглэм
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 

Энэ дэглэм нь эрт дээр үеээс эхлэн холбогдох мэргэжлийн хүмүүсийн маргаж байгаа сэдэв билээ. Ер бусын энэ жимсийг хамгаалагч талынхан хан боргоцойнд байдаг бромелин уургыг сайн задалж чаддаг, тиймээс ходоодонд хоол боловсрох хугацааг богиносгодог гэдэг. Эсэргүүцэгчид нь тэр бромелин чинь турааж шалихгүй, яахав жин нэмүүлэхгүй байвал их юм, тэгээд ч хан боргоцойнд тийм ч их бромелин агуулагддаггүй гэх. Өдий болтол нэгдсэн дүгнэлтэнд хүрч чадаагүй л байна.

Ямар ч байсан ханборгоцойн дэглэм хамгийн “эрэлт хэрэгцээтэй” дэглэмүүдийн нэг гэдэг нь маргаангүй. Мөн ханборгоцой бие организмд онцгой сайнаар нөлөөлдөг гэдгийг сөрж маргадаг хүн байхгүй гэнэ.

pineapple

Хэрэглэх заавар.

Хэд хэдэн хувилбар байдаг. Эхнийх нь: “энгийн” болон “мацаг барих” өдрийг ээлжлэх. 7 хоногын 2 өдөр дараалан зөвхөн ханборгоцой хэрэглээд бусад өдөр нь энгийнээр хооллоно. Өдөрт 2 кг ханборгоцой, 1литр ханборгоцойн шинэ шүүс ууна. Үйлдвэрийн шүүс бол болохгүй, сахартай учраас. Тийм болохоор ханборгоцойн шүүсийг өөрөө шахаад устай холин уух ёстой. Ханборгоцойноосоо хүртэх тоолондоо дараа нь шүдээ зайлж байх хэрэгтэйг анхаараарай, учир нь шүдний пааланг сулруулдаг үйлчилгээтэй жимс шүү.

Өөр нэг хувилбар нь “зөөлөн хувилбар”. Ерөөс л өдөр бүр ханборгоцой заавал идэж байх ёстой. Гэхдээ бромелин зөвхөн уурганд л нөлөөлөх учраас амттан, боов мэтийн хамаг дуртай юмнаасаа татгалзана. Гэвч, зөвшөөрөгдөх дажгүй юмнууд хангалттай үлдэнэ. Жишээ нь, өөхгүй мах, буурцаг, гурвалжин будаа, цагаан будаа, сүүн бүтээгдхүүн гэх мэт. Ийм байдлаар хооллоод байхад аажмаар тураад л байх болно.

Үр дүн.

Долоо хоногын хоёр өдрийг ханборгоцойн өдөр болговол 2 кг турна.

Давуу талууд.

-Өлсгөлөнг дажгүй сайн дардаг. 2-хон өдөр тэсэхэд их амархан байдаг. Удаан хугацааны хувилбараар хэрэглэхэд ер өлсдөггүй бөгөөд их идэх хүсэл ч аажмаар дарагддаг. Энэ л бидэнд хэрэгтэй бус уу?

-Бромелин хүнд хоолыг үнэхээрийн сайн шингээдэг тул мезим-форте мэтийн эмний оронд ч хэрэглэж болно гэх.

-Сайхан амттай жимс. Чихэрлэг амттай тул чихэр шоколадаа үгүйлэхгүй тэсэхэд хялбар.

Сул талууд.

-Хүчиллэг ихтэй тул ходоодны хүчил ихтэй болон шархтай хүмүүст огт тохирохгүй. Эв эрүүл хүн ч хамаагүй их идвэл “проблемтой” болох талтай.

-Түрийвчийг тань нэлээд хоослохоор үнэтэй байж магад.

 

Add comment


Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.