|
||||
| Ханиадны эмчилгээ |
|
Маш их ханиалгаж цээж хөндүүрлэн, шөнө унтаж чадахгүй байгаа бол дараахь орос ардын эмчилгээг хэрэглээрэй. Би энэ орос ардын эмчилгээг олж мэдсэн цагаасаа хойш өөрийгөө болон гэрийнхнийгээ амжилттай эмчилж байгаа. Найз нөхөд маань ч туршиж үзээд сэтгэл хангалуун байгаа болохоор олон хүнд энэ аргыг мэдүүлэхсэн гэж хүсдэг юм.
Хэрэглэх зүйлс: 1. Хүрэн манжин. 2. Элсэн чихэр. 3. Богино долгионы зуух.
Хүрэн манжингийн шовгор талаас нь эхлээд “таг” зүсч аваад, цааш нь ухаж хөндийлнө. Ёроол болон зузаан хана үлдээх бөгөөд цоолохгүй болгоомжтой ухаарай. Бий болсон хөндий зай руу нь элсэн чихэр дүүргээд, өнөөх эхэнд нь авсан “таг”-аараа таглана. Манжингаа том аяганд тавиад, дээрээс нь бас нэг аяга хөмрөөд богино долгионы зуухандаа хийгээд манжингийн том жижгээс хамаарч 4-12 минут жигнэнэ. Манжин зөөлхөн болж доторхи хөндийд байсан элсэн чихэр маань хайлж манжингийн шүүстэй холилдон гайхамшигтай сайн эм үүснэ. Энэ амттай сайхан эмийг цайны халбагаар цагт нэг удаа ууна. Дунд зэргийн манжин бүтэн хоног уухад хүрэлцдэг. Харахад жаахан шүүс байгаа юм шиг боловч, нэмж ундраад байдаг юм. Хэдэн цагийн дараанаас л ханиад тань дарагдаж хоолой тань ирвэгнэх нь багасч байгааг та мэдрэх болно. 2 хоног уухад ханиад ямар ч үлдэцгүй эдгэдэг юм билээ. Одончимэг. |





Сэтгэгдлүүд