PDF Хэвлэх И-мэйл
Угжирсан хий ханиалганд
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 

Одоо ханиад томуу элбэг энэ цагт та нарт хэрэгтэй байж болох доорхи зөвлөгөөг хүргэе.

Та  нар ч мөн адил өөрийн мэддэг амьдралд тохиолдож хэрэглэж үзсэн заавал ханиад томуу гэлтгүй ер нь амьдралд л хэрэгтэй гэж бодсон ашигтай зөвлөгөөнүүдээсээ бас хуваалцахыг урьж байна.

Хоолойн дээр сэрвэгэнээд  ямар ч эмэнд дарагдахгүй зовиуртай хий ханиалганаас салахгүй байгаа бол доорхи аргыг хэрэглэж үзээрэй.

Энэ аргыг Америкад байгаа найзад маань хамт ажилладаг орос нь зөвлөснийг тэрээр амжилттай туршсан гэнэ.

romashka

Орой яг орондоо орохынхоо өмнө алтан товч буюу хамба шарилж цэцгийн (шар толгойтой цагаан дэлбээтэй цэцэг, оросоор- ромашка) цайнаас 3 уутыг нэг аяга буцламгай халуун усанд өтгөртөл нь хандлаад нэг хоолны халбага  зөгийн бал хийж хутгаад халуунаар нь ууна. Цайгаа ууж дуусангуут нэг бүтэн нимбэгийг  зажилж иднэ. Ингээд салхи авалгүйгээр орондоо орж унтана. Өглөө таны ханиад сураггүй алга болсон байх вий. Нимбэгийг ингэж идсэнээр таны амны хөндий болон хоолой цээжинд буглаж байсан микроб устах болно. Цайны тухайд хэлэхэд ийм цай манайд байдаг байх. Эсвэл эмийн санд хатаасан хамба шарилж байдаг.

Зөвлөсөн: Д. Отгон

 

Сэтгэгдлүүд  

 
otgon
0 #1 otgon 2009-11-23 17:05
ene tsaoig angliar chamomile buyu camomile ch gej ali alinaar ni neriiddeg
Quote
 
 
Bulgan
0 #2 Bulgan 2009-11-23 21:05
Zogiin baliig haluun usand hiiheer hortoi baidag gej unshsan yum bna.
Quote
 
 
Batushka
-1 #3 Batushka 2009-11-24 04:17
nimbeg gedeg chini limon biluu?
Quote
 
 
tomoo
+1 #4 tomoo 2011-09-22 14:55
hun yaj buten nimbeg idej chadaxiin be? 1 zusem ch idej chadaxgui shudnii paalang gemteene. jaaxan amidraltai yum bichij baimaar yumaa
Quote
 
 
lnaraa
0 #5 lnaraa 2011-12-09 05:34
nuhaad shuusiig uuhad bnoshdee dan bolohgui talaas ni bodohiin
Quote
 

Сэтгэгдэл нэмэх