|
||||
| Хэрэв та хурхирдаг бол |
|
Гучаас дээш насны эрчүүдийн 70% нь, эмэгтэйчүүдийн 50% нь хурхирдаг байна. Хажуу дахь хүмүүсийнхээ тайван байдлыг алдагдуулаад зогсохгүй өөрсөддөө ч хор хүргэдэг. Хажуугийн дэрнээс гарч байгаа “аялгуунд” нойрсох хэцүү. Тэгээд ханийхаа хамрыг нь чимхэж нэг үзнэ, түлхэж хажуу тийш нь харуулж нэг үзнэ, тэглээ гээд нэмэр байхгүй, хэдэн секундын дараа бүр гоё хөгжим явна. Босоод өөр өрөөнд очиж унтахаас өөр аргагүй. Онцгой чанга хурхиралт бол гэр бүл салах шалтгаан ч болдог. Хурхирагч өөрөө сайхан нойрсож байгаа мэт авч хэрэг дээрээ бол нэлээд зовиуртай, эрсдэлтэй байдлаар унтаж байгаа юм. Хурхиралт үүсдэг шалтгааныг авч үзвэл гол буруутан нь зөөлөн тагнайны суларсан булчин бөгөөд амьсгалын нарийссан замаар явж байгаа агаарын урсгалын хүчинд зөөлөн тагнай болон залгиурын суларсан булчингууд чичирхийлэн “алгадалцаж” байгаа хэрэг юм. Суларсан зөөлөн тагнай агаар уушиг руу чөлөөтэй орох боломжийг эрс багасгадаг учраас нойрсож байгаа хүн хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Үүний үр дүнд тархи “сэрж” зохих булчингуудыг чангарах “тушаал өгдөг.” Хэсэгхэн хугацааны дараа тагнай залгиурын булчин дахин сулрана, тархи дахин “зохицуулалт хийнэ.” Энэ байдал нэг шөнийн дотор 300 хүртэл удаа давтагддаг, өөрөөр хэлбэл хурхирч унтдаг хүн ийм олон удаа сэрдэг гэсэн үг. Тэгэхээр нойроо бүрэн авч чадалгүй өдөр нь амархан ядрах байдал гардаг. Хурхиралтын хамгийн аюултай үр дагавар нь нойрондоо амьсгаа нь зогсоход сэрэхгүй, тэр чигээрээ үхэх тохиолдол ч гардаг бөгөөд үүнийг шинжлэх ухааны хэлээр нойрны апноэ гэдэг. “Хурхиралтын аваргууд” автомашин жолоодож байх үедээ аваар осол гаргах эрсдэл нь хурхирдаггүй хүнээс 10 дахин их байдаг гэсэн судалгаа гарсан байна. Үүнээс гадна хурхиралт нь хүний гормоны тэнцвэрт байдал, бодисын солилцоог алдагдуулснаар таргалалт, цусны даралт ихсэх, зүрхий үйл ажиллагааг муутгах, зүрхний шигдээс, тархины цус харвалтад ч хүргэх аюултай. Мөн бэлгийн сулралд ч хүргэж чадна. Ийнхүү гэмгүй царайтай хурхиралтын ард олон аюул нуугдаж байдаг юм. Тийм болохоор ханьдаа уурлаж нудрахын оронд хамар хоолойн эмчид аваачиж тохирох эмчилгээг нь хийлгэх ёстой юм. Эхний ээлжинд доорхи зөвөлгөөг дагаж болно. Хурхиралтын 10 шалтгаан: 1.Хамрын таславч мурийсан 2.Хамранд “мах” - ургацаг ургасан 3.Харшилын гаралтай хамар битүүрэлт 5.Хүүхэн хэл нь урт байх 6.Зуултны гажиг 7.Залгиур болон хамрын хөндий төрөлхийн нарийхан 8.Таргалалт 9.Бамбай булчирхайн үйл ажиллагааны доройтол 10.Ядаргаа Хурхиралтын эсрэг эмчилгээ Хамгийн үр дүнтэй эмчилгээ бол лазерын эмчилгээ. Ердөө 10 – 15 минутын дотор лазерын туяагаар жижигхэн мэс засал хийхэд хурхирах асуудал дахин гарахаа болино. “Экстра – ЛОР” төхөөрөмжийг хэрэглэн хурхирахгүй байх боломжтой. Харахад хүүхдийн “соосог”- тай төстэй. Үүнийг амандаа хийж унтахад хэл болон залгиурын булчин цочроостой байх тул зөөлөн тагнайны тонус нэмэгдэн чичэрхийлэхээ больдог.
Америкийн эрдэмтэд хурхиралтын эсрэг бас нэг арга олсон нь: зөөлөн тагнайд тусгай тариа хийхэд 19 сарын хугацаанд хурхирах боломжгүй болдог. Доктор Скотт Бридли – гийн үгээр, 4 хүний 3 – т нь энэ тариа үйлчилж байгаа гэнэ. Ийм тарианы үнэ хэдий хямд ч, сул тал нь 19 сар тутам, тарианы үйлчлэх хугацаа дуусахаар, бүх насаараа хийлгэх хэрэгтэй болно. Дээрхи аргууд танд тохиромжгүй байгаа бол хэдэн зөвөлгөө өгье: 1.Унтахын өмнө хамрын хөндийгөө сайтар цэвэрлэх. 2.Намхан, хатуу дэрэн дээр унтах. 3.Өдөр бүр дараахи дасгалыг хийх: амаа хаагаад хамраараа хүчтэй амьсгалах. Хэлийнхээ хойд хэсгийг чангалаад хоолой руугаа хүчлэн татах. Энэ дасгалыг өдөрт 3 удаа 10 – 15 давталттайгаар хийж байвал зөөлөн тагнай чангарч хурхирах нь эрс багасдаг. 4.Залгиур, зөөлөн тагнай, хүзүүний булчингуудаа чангалаад “И” гэж 20 – 25 удаа хэлэх. 5.Хэрэв та тарган бол хэдэн кг турах. Энэ зөвөлгөөнүүдийг биелүүлбэл 14 хоногын дараа гэхэд таны хурхиралтын дуу мэдэгдэхүйц багасна. Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn |



Тайван нойрсоход юу хэрэгтэй вэ? Эвтэйхэн ор дэр, харанхуй, сэрүүн өрөө, тэгээд бас чимээгүй орчин. Ор дэр, харанхуй өрөө хэн бүхэнд олддог, харин чимээгүй орчин бол гэр бүлийн гишүүн нь хурхирдаг хүний хувьд – бараг л мөрөөдөл гэж болно.


Сэтгэгдлүүд