PDF Хэвлэх И-мэйл
Урт наслахын тулд...
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 

urt naslahШвейцар улсын Женев хотын Их сургуулийн дэргэдэх эмнэлэгийн эрдэмтэд нас уртасгах аргуудыг олон жилийн турш хийгдэж ирсэн судалгаанууд дээр үндэслэн тодорхойлоод байна. Эдгээр аргуудыг өнөөдөр Европ даяар хэлэлцэж байгаа билээ.

“Эдгээр эрдэмтэд манай дэлхийн урдаа барьдаг их сургуулиудаас хийгдэж байсан хүний насыг уртасгахтай холбоотой судалгаануудыг хэдэн жилийн турш судлан нэгтгээд дараахь аргуудыг олон нийтэд санал болгож байгаа нь энэ”, - хэмээн анагаах ухааны доктор Елена Ольхова бидэнд тайлбарлалаа.

Буруу харуулж унш

Тархи оюундаа байнга ер бусын ачаалал өгч бай. Номоо буруу харуулж унших, үгийн сүлжээ таах, шүлэг цээжлэх гэх мэтээр тархиа ажиллуулж байх хэрэгтэй. Их Британий эрдэмтэдийн судалгаагаар оюуны хөдөлмөр хийдэг хүмүүсийн дунд үхэл 4 дахин бага байдаг нь нотлогдсон байна.

Улаан лоолийг хүнсэндээ хэрэглэ

Хэрэв өдөр тутамд хоолондоо бага зэрэг улаан лооль хэрэглэж байвал зүрх судасны өвчнөөр шаналах эрсдэл 30% - аар буурна.

Ах дүүстэйгээ бүү мууд

Ах дүү хамаатан садантайгаа байнга харьцаж байхыг хичээх хэрэгтэй. Харвардын Анагаах ухааны сургуулийн эрдэмтэдийн тогтоосноор цусан холбоотой ах дүү нартайгаа уулзаж учирч байвал цусны даралтаа хэвийн байлгах боломжтойгоос гадна архичин болох эрсдэл буурдаг гэнэ.

Гэр бүлтэй бол

Италийн эрдэмтэдийн 20 жилийн турш хийсэн судалгааны үр дүнгээр эхнэртэй эрчүүд гоонь эрчүүдээс 3 жилээр илүү насалдаг нь тогтоогджээ.

Сэрүүлэгээ хог руу хая

Ялангуяа чанга дуутай сэрүүлэг маш муу. Мөн шүгэлтэй данх, таймер зэрэг гэнэт чанга дуугардаг бүх зүйлээс татгалзвал зохино. Японы эрдэмтэн мэргэд гэнэтийн чанга дуу цусны даралт өндөртэй хүмүүсийг зүрхний шигдээсд хүргэх аюултай гэдгийг нотолжээ.

Талхны зах идэж бай

Талхны заханд доторх зөөлөн эдээс нь 8 дахин илүү их хорт хавдрын эсрэг үйлчилдэг прониллизин хэмээх бодис агуулагддаг байна.

Олон нийтийн үгийг битгий тоо

Герман эрдэмтэдийн судалгаагаар, хэрэв та “хүмүүс намайг юу гэх бол” гэж санаа зовохоо больбол нас тань уртсах ажээ.  Олон нийтээс ичиж зовохоо болихын тулд дараахь дасгалыг хийх нь үр дүнтэй хэмээн сэтгэл зүйчид зөвлөж байна: олон нийтийн унаагаар зорчиж явахдаа жолоочтой зэрэгцэн буудлуудыг чанга дуугаар зарлаж явах. Эхлээд танд эвгүй байх боловч тун удалгүй та хүмүүсийн реакцийг тоохоо болино.

Гэртээ амьтан тэжээ

Хэд хэдэн улсад хийгдсэн судалгаагаар гэртээ нохой болон муур тэжээдэг хүмүүс бухимдал стрессд орох нь ховор байдгаас гадна цусны даралт нь нохой муургүй хүмүүсийнхээс хавьгүй бага байдаг гэнэ.

Шоколад ид

Харвардын эрүүл мэндийг хамгаалах сургуулиас явуулсан судалгаа нь шоколадыг зохих хэмжээгээр өдөр бүр иддэг хүмүүс чихрэнд дуртай хүмүүсээс урт насалдаг гэдгийг харуулжээ. Учир нь шоколаданд хорт хавдар болон зүрх судасны өвчнөөс сэргийлдэг олон төрлийн полифенолууд агуулагддаг.

Бурхан шашин

Альберт Эйнштейны нэрэмжит анагаах ухааны коллежийн эрдэмтэд 92 000 хүн дээр судалгаа явуулсны үр дүнд долоо хоногт ядаж нэг удаа сүм хийдэд очдог хүний нас 20% - аар нэмэгддэг гэж баталжээ. Үүнээс өмнө ч Британий эмч нар шашин шүтлэгтэй хүмүүс амьдралд тохиолддог эвгүй явдлуудыг шүтлэггүй хүмүүсээс арай хөнгөнөөр хүлээж авдаг, амьдралын бэрхшээлийг даван туулахдаа ч илүү байдаг учраас стрессд орох нь бага байна гэж мэдэгдэж байсан юм.

Суралц

Ямар нэгэн юманд суралцаж эхэл. Гадаад хэл сурах, хөгжмийн зэмсгэн дээр тоглож сурах гэх мэтээр ямар нэгэн зүйлийг сонирхон суралцах нь үхлийн тухай бодох завгүй байлгадаг хэмээн 100 – гаас дээш насалж буй хүмүүс ярьдаг ажээ.

Сонгодог хөгжим сонс

Оксфордын Их Сургуулийн хийсэн судалгаагаар сонгодог хөгжим сонсдог хүмүүс урт насалдаг гэдэг нь тогтоогджээ. Жишээлбэл, Бетховены зохиолууд цусны даралтыг бууруулах, булчин сулруулах зэрэг тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг гэнэ.

Нартай найзал

Хэрэв та арьсны хорт хавдраас сэргийлэх зорилгоор нарны туяанаас зугтдаг бол D-витамин заавал хэрэглэж байх шаардлагатай. Нарны туяа арьсан дээр туссанаар хүний организмд бий болдог энэ витамин нь шижингээс хамгаалахаас гадна сэтгэлээр унахаас ч (депресс) хамгаалдаг. Сэтгэлээр унах нь үхэлд хүргэдэг олон өвчний механизмыг асаадаг түлхүүр билээ.

Бүжиглэ

Францын эрдэмтэдийн бодлоор, урт нас бэлэглэгч хамгийн сайн бүжиг бол – сальса бүжиг гэнэ. Энэ бүжиг нь нугас нурууг бэхжүүлэх, уушигийг хөгжүүлэх, тэр ч байтугай астмаас салгах увидастай ажээ.

“АиФ” – аас орчуулав. Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

 

 

Сэтгэгдлүүд  

 
bat
0 #1 bat 2010-04-10 01:14
nice advice
Quote
 
 
Boloro
0 #2 Boloro 2010-04-10 08:39
ihenhiig n bi hiideg ym bna shu bur bayrlachihlaa. bi urt naslah n. urt naslahaas gadna bi bas toliotoi urt naslahiig husdeg ee keke :P
Quote
 
 
maa
0 #3 maa 2010-04-11 08:36
urt naslahad hamgiin chuhal um bol setgeliin huch bh heregtei gej boddjiin mon ooriinhoo durtai umiig hiihdee tsag zaviig haramgui zarj oortoo setgel hanamj ogoh heregtei .
hundetgesen maa
Quote
 
 
Erkhtsetseg
0 #4 Erkhtsetseg 2011-02-24 13:13
Bujiglej surya a eruusoo
Quote
 

Сэтгэгдэл нэмэх