|
||||
| Хардалт: бэлгийн сулралтай болох уу, аaльгүй эхнэрээ солих уу? |
|
Хартай хүмүүс 10 – 15 жилээр насаа богиносгодог гэдэг нь батлагдсан зүйл юм: ийм хүмүүс хардалтаасаа болж байнга бухимдаж байдаг, энэ үед нь зүрхнийх нь цохилт огцом түргэсч судсаар нь гүйх цусны хурд нэмэгддэг учраас судаснууд нь амархан элэгдэнэ, ингэснээр зүрх судасны өвчнүүд, цусны даралт ихсэх зэрэг аюулд нэрвэгдэмхий болдог. Мөн үүн дээр архаг стресс, депресс, толгойн өвчин, нойргүйдэл, архаг ядаргаа зэргийг нэмбэл эрүүл байх нөхцөл даана ч бага болоод ирж байгаа юм. Сэтгэл санааны хямрал бол ходоодны шарх, багтраа мэтийн өвчнийг дууддагаас гадна бэлгийн идэвхи болон чадавхийг муутган цаашдаа бүр бэлгийн сулралд ч хүргэнэ.
Хардалт сэрдэлт нь гэр бүлийн амьдралд маш хортойгоор нөлөөлдөг: энэ шалтгаанаар гэр бүлүүдийн 25% нь салж сарниж байна гэсэн статистикийн тоо баримт байна. Хамгийн сонирхолтой нь хавар намрын улиралд хамгийн олон гэр бүл хардалтаас болж хоёр тийш болдог байна. Хавар намарт эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс “гормоны тоглолтондоо” хөтлөгдөн эсрэг хүйстэнтэйгээ сээтэгнэх хүсэлд автдаг, харин өвөл болон зуны халуунд хүмүүс тайван, налгар болж хардуулах зүйл бараг хийдэггүй аж. Хардалтын солиоролд ( энэ бол анагаах ухааны нэр томъёо) 40 гарсан эрчүүд их автдаг гэсэн бас нэгэн ажиглалт байдаг. Энэ насны эрчүүдийн бэлгийн идэвхи, чадавхи зэрэг нь сэтгэл зүйн шалтгаанаар буурах нь элбэг. Үүнийгээ засахын тулд эрчүүд маань архи согтууруулах ундаа хэрэглэдэг, тэгээд битүү цагираг үүснэ: хэдий чинээ ойр ойр согтуурна – төдий чинээ ойр ойр оюун ухаанд нь амьдралын хань нь өөрийг нь хуурч байна гэсэн бодол – айдас төрнө. Ийнхүү хөөрхий эхнэрээ элдвээр хэлэн дарамтлана, бүр алганы амт ч үзүүлэн араатан шиг аашлах нь бий. Тэр ч байтугай, таван гэмт хэрэг тутмын нэг нь хардалтаас болдог гэсэн мэдээ ч байна. Тэгэхээр хардлагын объект нь айхтар аюул заналхийлэл доор амьдардаг гэсэн үг. Сэтгэл зүйч ч анх уулзаад өвчтөнийх нь солиорол хэр их гүнзгийрсэнийг тэр бүр тодорхойлж чаддаггүй, эхнэр нь тэгэхээр бүүр ч чадахгүй шүү дээ. Нөхөр маань өөрийгөө хуурагдсан гэж буруу ойлгоод байгаагаас л хардаж байна, удахгүй балай юм толгойд нь орж байсныг ойлгоно, алах талахдаа хүрнэ гэж байхгүй, ухамсартай хүн шүү дээ” хэмээн эхнэрүүд итгэдэг. Нөхрийнхөө сэтгэл зүрхийг зовоохгүйн тулд яавал дээр вэ? Нэгдүгээрт, ирээдүйн харьцааныхаа хэлбэрийг гэрлэх ёслолын ордонд очихоосоо өмнө байгуулах хэрэгтэй. Хуримын бөгж зүүлгэснээр эхнэрийнхээ эрх чөлөө болон бусад эрхийг эзэгнэнэ гэж эрэгтэй хүнд ойлгуулж болохгүй. Таныг өөрөөсөө бүрэн хамааралтай болчихсон гэж мэдрэх л юм бол – дуусаа, үргэлж хардан хянах болно, ихэнхи эрчүүд ингэдэг! Хоёрдугаарт, хэзээ ч нөхрөөрөө бүү даажигна, бүү тоглоом хий. Харьцаагаа эхэлж байхдаа түүнийг өдөж, өөрийгөө хардуулан тоглож байх өөр хэрэг, та зүгээр л түүнд олон эрчүүдийн оролцож байгаа тэмцээний ялагч болж байгааг нь мэдрүүлэх гэж тэгдэг байсан, одоо бол харин бусад эрчүүдтэй сээтэгнэх асуудалд өөртөө хориг тавьбал дээр. Та хайртынхаа насыг 10 – 15 жилээр хорогдуулахыг хүсэхгүй байгаа биз дээ? Бас нөхөр чинь таныг хардсанаас болж зүрхний шигдээстэй болчихвол та л зовно шүү дээ, бүх насаараа түүнийг асрах гэж? Гуравдугаарт, та нөхөртэйгөө хоногын 24 цаг хамт байдаг биш, өглөөд сайн л бол 2 цаг, оройд 3 – 4 –хөн цаг хамт байх энэ хайран мөчүүдээ хэрүүл тэмцэл, уур уцаараар дүүргэх хэрэг байхгүй биз дээ? Дөрөвдүгээрт, нөхрөө зовоохгүйн тулд ийш тийш явахдаа боломжтой бол хүүхдээ аваад явж байвал сайн. Хүүхдийнхээ нүдэн дээр өөр эрчүүдтэй сээтэгнээд байх эмэгтэй тийм олон байхгүй шүү дээ. Харин эрчүүдэд дараахь зөвөлгөөг өгч болох юм: хэрэв эхнэрийн чинь биеэ авч явж байгаа байдал танд таалагдахгүй байгаа бол эхлээд тайвнаар ярилцан бүх асуудлаа шийдэхийг хичээх хэрэгтэй. Хардах үндэслэл үнэхээрийн байгаа үгүйг баттай мэдээгүй байж элдвийг бодон бухимдах хэрэггүй. Хэрэв үндэслэл байгаа бол үргэлж зүрхийг чинь шархлуулан тамлан зовоож байдаг эмэгтэйтэй заавал хамт амьдрах хэрэг байна уу? Амьнаасаа илүү хайртай бол л юу юм гэхээс... Таны хардан шаналахыг харж таашаал авдаг эмэгтэйтэй учирсан бол, өөр, таныг хайрлан халамжлах, сэтгэлийг чинь бодох нинжин сэтгэлтэй бүсгүйг хайвал дээргүй юу? Хар залуугаараа бэлгийн сулралтай болох амархан, буцаад хэвийн амьдралдаа орох хэцүү шүү. Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn |



Хүмүүсийг цагаас нь эрт үхэлд хүргэдэг шалтгаануудын дотор хардалт дээгүүр байр эзэлж байна хэмээн эмч нар түгшүүр зарлаж байна. Яагаад гэвэл, хардалт бол эхнэр нөхрийн аль альных нь сэтгэл санааг үнс нурам болгосноор айхтар өвчнүүдийг эхлүүлдэг.
Сэтгэгдлүүд
Сдает все это шефу, через полчаса тот вызывает его на ковер:
-Сидоров, ты что тут творишь? Какие услуги проститутки? Надо писать "Забивание гвоздей".
Сидоров переписывает отчет: "Билеты-5000, Гостиница, 1 сутки-2000, забивание гвоздей-1000, ремонт молотка-5000"
Ха ха ха