|
||||
| Эрчүүд ч бас цэвэршдэг |
|
Эрэгтэйчүүдийн хувьд цэвэршилт гэсэн нэр томъёо тохиромжгүй бөгөөд цэвэршилт төдийд явагдана гэсэн тодорхой нас хэлэх боломжгүй юм. Эрчүүдийн цэвэршилт буюу андропауз гэж нэрлэгддэг энэхүү физиологийн үзэгдэл нь эр бэлгийн даавар болох тестостероны бууралттай холбоотой үүсдэг. ![]()
Энэ нь эрэгтэй хүний төмсөгнөөс тестостерон хэмээх эр бэлгийн дааврын ялгаралт багасснаас шалтгаалдаг.Эрэгтэй хүнд бэлгийн дааврын ялгаралт нь 17-20 насанд дээд цэгтээ хүрч 40 наснаас хойш аажим буурч эхэлдэг учир 40 гарсан зарим эрэгтэй хүн бэлгийн идэвхи, бэлгийн сэрэл буурснаа ажигладаг. Андропауз нь эмэгтэйчүүдийн цэвэрших үзэгдэлтэй холбоотой үзэгдэл биш юм. Эмэгтэйчүүдийн хувьд тодорхой насанд эм бэлгийн дааврын ялгаралт буурсаар буурсаар бүрмөсөн зогсдог бөгөөд үүнтэй холбоотой тодорхой шинж тэмдгүүд илэрдэг, үргүйдэл үүсдэг. Харин эрчүүдийн хувьд эр бэлгийн дааврын түвшин буурсан ч гэсэн тодорхой хэмжээгээр байсаар байдаг бөгөөд 70, 80 настайдаа ч үр тогтоох чадвараа хадгалсаар байдаг. Эрэгтэй хүний эр бэлгийн дааврын түвшин буурч буйг мэдэх аргууд: Зарим эрчүүдэд эр бэлгийн дааврын түвшин хэвийн бус байгаа ч ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байх нь бий. Зарим хүмүүст дор дурдсан шинж тэмдгүүд илэрч болно.Үүнд: -Бэлгийн үйл ажиллагааны хямрал. Бэлгийн дур хүсэл буурах, дур тавих нь цөөрөх, төмсөг жижгэрэх гэх мэт -Нойртой холбоотой хямралууд. Нойргүйдэл болон нойрсохтой холбоотой бусад таагүй байдлууд -Бие махбодид өөрчлөлт гарах. Таргалах, булчингийн жин багасах, үлбэгэр болох, яс сийрэгжих, хөх хавдах, зөөлрөх, үс унах, халуу оргих, эрч хүчгүй болсон мэт санагдах -Сэтгэл санааны хямрал: Өөртөө итгэлгүй болсон мэт санагдах, анхаарал төвлөрөхгүй байх, мартамхай, хүмүүстэй нийлэх дургүй болох. Эмчилгээ 1.Даавар орлуулах эмчилгээ (тестостерон буюу эр бэлгийн гормон нөхөх) Эмчийн заавар хяналтын дор эмчилгээг хийх хэрэгтэйг дахин анхааруулах нь зүйтэй байх. Учир нь эмчилгээний явцад доорхи сөрөг үр дагаварууд илрэх магадлал өндөр байдаг. Үүнд: зүрх судас бөөр, цусны даралт ихсэх, төмсөг хатингарших, үрийн шингэний хэмжээ багасах, түрүү булчирхайн хавдар үүсэх гэх мэт. 2.Ясны сийрэгжилтээс сэргийлэх 3.Эрүүл зөв хооллож сайн унтаж амарч байгаарай. Хоол хүнсэндээ маш сайн анхаарч малын гаралтай өөх тосыг хэрэглэхгүй байж далайн гаралтай бүтээгдхүүн болох загас, загасны тос, төрөл бүрийн самар, буурцагнууд, ногоон хүнсний бүтээгдэхүүн түлхүү хэрэглээрэй. 4.Дасгал хөдөлгөөн. Бэлгийн идэвхийг сэргээхэд Кегелийн дасгал үр нөлөөтэй байхаас гадна явган явах, усанд сэлэх, өөрт тохирсон дасгал хөдөлгөөн, фитнесээр тогтмол хичээллээрэй, танд тустай байх болно. Эцэст нь зөвлөхөд Эрчүүд хөгшрөхийн цагт бэлгийн амьдрал нь идэвхитэй биш болдог. Өөрт байгаа нөөц баялгаа зөвхөн шаардлагатай үед гаргаж арвилан хэмнэлттэй байгаарай. Бэлгийн дур хүсэл буурах олон хүчин зүйл байдаг. Үүнд: хувь хүний сэтгэл санааны хямрал, бэлгийн хосоосоо уйдах, стресс, депресс, эмийн гаж нөлөө гэх мэт олон шалтгаан байдгийг анхаарах хэрэгтэй. Эрчүүд маань цэвэршилт явагдаад байна гэж бодохоосоо илүү бэлэг эрхтэн хөвчрөх нь муу болоод нэг л биш гээд л SEX shopийн дэлгүүр лүү шогшиж эхлэх нь тэр. Тэндээс асууж байгаад сайн гэсэн хэдэн эмийг аваад найзынхаа зөвлөснөөр ууна. Харин уухаасаа өмнө огт юм бодохгүй, тэгээд уусны дараа бие нь тавгүйтэхээр эмчид ханддаг буруу зуршилтай. Уул нь эхлэхээсээ өмнө зөвөлгөө авч тухайн бэлдмэл өөрт нь тохирох тохирохгүйгээ шийдэх учиртай. Ийм үед заавал эм уух шаардлага байдаггүй. Сэтгэл зүйн талаасаа өөрөө өөрийгөө дэмжиж сэтгэл өөдрөг байх нь хамгаас чухал. Манайхан бэлгийн сулралтай эсвэл 40 гараад уух ёстой мэтээр бодож дураараа, эсвэл ам дамжсан яриагаар виагра, happy capsule, хол давсан босоо аварга гэх мэт элдэв шалдав эмээр өөрсдийгөө бөмбөгдөж эхэлдэг. Энэ нь зарим нэгд нь тохирох ч заримд нь үл тохирно. Хүн болгон харилцан адилгүй, бие организмын ерөнхий байдал нь өөр өөр байдаг гэдгийг мэддэггүй, мэдсэн ч огт тоодоггүй нь харамсалтай. Ийнхүү тоомжиргүй зангаасаа болж нэг л өдөр үхлийн ирмэгт тулж ирдэгийг санахад илүүдэхгүй байх гэж зөвлөж байна.Тийм жишээ олон байдаг, харин тэр бүр үүнийгээ хүнд ярьдаггүй нь ойлгомжтой. Эрэгтэйчүүд минь, эрчүүдийн цэвэршил гэдэг бүхэл бүтэн шинжлэх ухааныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй: яалт ч үгүй хөх мах унжиж , ойр ойрхон хөнгөнөөр бие засдаг болоод ирвэл нэгийг бодож эмчид хандаарай гэж захимаар байна. “ЦОП” эмнэлэг, их эмч Цэндсүрэн, 9917 4700 |





Сэтгэгдлүүд
- А сколько вам, голубчик, лет?
- Шестьдесят.
- Так что же вы хотите? Аплодисменты, что ли?