|
||||
| Төлбөртэй эмнэлэг - найдвартай юу? |
|
&
Сайн эмчид үзүүлэхийн тулд иймэрхүү дарааллыг тэвчиж болох. Хамгийн гол нь таны сонгосон эмч жинхэнэ таны Доктор мөн байж таарвал болж байна. Мөн эсэхийг та эхний үзлэгээс нь л ойлгоно байх. Таны Доктор биш байвал сэтгэлээр унах гэж яарах хэрэггүй, бас ид шидийг ч горьдож очих хэрэггүй гэж хэлмээр байна. Мэдлэг чадвар муутай эмч, мэдээж, танд маш их балаг тарина. Сайн эмч ч алдаж болно шүү дээ, эцсийн эцэст тэр чинь бас л хүн, алдаа гаргах явдал хүн бүрт байдаг. Үүнээс гадна, төлбөртэй ч бай, төлбөргүй ч бай эмч хүнд бусад хүний л адилаар ядрах, мартах, анзааралгүй өнгөрөөх, анхаарал нь сулрах гээд бүх л физиологийн байдал илэрнэ шүү дээ. Тийм учраас, аливаа эмчийн бичиж өгсөн хүчтэй эм бэлдмэлийг уухаасаа өмнө хэрэглэх заалт болон зааврыг нь залхууралгүй унших нь дээр. Бас нэг эмчийн тавьсан аймшгийн онош – буруу байж ч болох тул хагалгаа хийлгэх гэж яараад хэрэггүй. Дахиад өөр эмчид, бүр 2 – 3 эмчид үзүүлж зөвөлгөө авбал зохино. Мэргэжилдээ жинхэнэ профи эмч ч таны сэтгэлийг гонсойлохгүй гэх баталгаа байхгүй. Түүний агуу туршлага, өндөр цол хэргэм, клиникийнх нь сайт дээрх магтаал талархал, супер газар ажилладаг зэрэг нь танд заавал тус болох эмч байна гэсэн үг биш. Сайн танил хүнийг чинь сайтар эмчилж өгсөн эмч рүү очих нь илүү найдвартай гэж зөвлөмөөр байна. Хэрэв эерэг жишээ танд байхгүй бол өөрөө тэр эмнэлэг, эмчийн тухай мэдээлэл цуглуул, өвчтөнүүдтэй нь уулз, интернетээр хай, зохих форумд бүртгүүлж хүмүүстэй ярилц. Алдаатай шинжилгээ таны эрүүл мэндийн байдлыг гажуудуулж харуулах учраас энэ тал руу анхаарлаа хандуул. Тухайн эмнэлэг шинжилгээгээ яаж хийдгийг тодруул. Өөрийн лаборатортой юу ( хэр сайн багаж хэрэгсэлтэй байна?), эсвэл өөр лабораторид шинжлүүлдэг үү ( хаана?), дээж авах дүрэм журмыг яг таг дагаж байна уу гэдгийг нь анхаар. Ямар дүрэм журмаар дээж авдаг, ямар багаж хэрэгсэл хамгийн сайнд тооцогдож байгаа тухай интернетээр дүүрэн байгаа, уншиж судал. Ариун цэврийн асуудалд анхаар. Бохир заваан байдал жоохон ч байх ёсгүй! Үүдэнд нь танд цэвэр углааш олгож байна уу? Өрөө тасалгаа нь цэвэр ариун байна уу? Багаж тоног төхөөрөмжийн ариутгал? Үүнийг нь ажилтнуудаас нь асууж шалгаах эрх танд бий. Хариулт нь эргэлзээтэй санагдвал буцаад яв, эрүүл мэндээрээ дэнчин тавих хэрэггүй! Дундаж орлоготой хүмүүст зориулагдсан эмнэлэг гял цал засал чимэглэлтэй байх албагүй ч, жижиг зай талбайтай байх ёсгүй. Агаарын солилцоо муутай, хавчиг жижиг өрөөнүүдтэй бол эмнэлэг гэхээсээ илүү өвчний үүр болж хувирдаг. Төлбөрийн асуудал Төлбөртэй эмнэлгүүдэд нэлээд тархаад байгаа үзэгдэл бол бизнес хөөж өвчтөнөөс аль болох их мөнгө салгах явдал болоод байгаа нь нууц биш. Танд тавьсан онош болоод онош тодруулах зорилгоор хийх хэрэгтэй гээд байгаа түмэн шинжилгээ нь зүгээр л танаас ахиухан мөнгө саах арга байж ч магад. Зарим эмч нар эмнэлгийн эзний шахалтаар ийн ажиллахаас өөр аргагүй байх нь ч бий. Сонор сэрэмжтэй бай! Хэлсэн бүгдийг нь зөвшөөрч, мөнгөө өгөх гэж яарах хэрэггүй. Таны байж байгаа байдал эмнэлэг танаас хэр их мөнгө салгаж болох тухай дохио болдог юм шүү. Өөртөө итгэлтэй, хатуу, тийм амар түрийвчээ гаргаж ирдэг хүн биш гэдгээ анхнаас нь л харуул, нэрэлхэх хэрэггүй. Тухайн шинжилгээ, эмчилгээг хийх шаардлагын үндэслэл юу вэ, ямар үр дүн гарах вэ, ямар үнэтэй вэ гэх зэргээр асуу, баруун солгойгүй мөнгөө цацах гэж ирээгүй гэдгээ харуул. Тийм ээ, төлбөртэй эмч – түрийвчэнд халгаатай! Гэхдээ төлбөргүй эмчээс илүү биш ээ. Бүх зүйл тухайн эмчээс, түүний ажиллаж байгаа газраас хамаардаг боловч, бас биднээс, өөрөөс маань илүү эрүүл мэндэд маань халгаатай хүн байхгүй: уншихаас залхуурсан, асуухаас нэрэлхсэн, хэлэхээс айсан... Таны эрүүл мэнд болон мөнгө таны гарт байгаа гэдгийг санаж яваарай! Өвчнөөсөө салсан ч юм байхгүй, зөвхөн түрийвчээ хоослож хоцорсон болох вий, мэдээтэй байгаарай! Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn |



Төлбөртэй хувийн эмнэлэг рүү хүмүүс цагаа хэмнэх, тухтай, чанартай үйлчилгээ авах гэж зорьдог. Та урьдчилж утасдаад цаг авдаг, тогтсон цагтаа очдог. Гэтэл юу вэ: бас л дараалал! Олонд нэр хүндтэй эмнэлэг рүү очих хүн олон байх нь мэдээж. Нэг хүнийг 15 минут үзэхээр төлөвлөсөн байлаа гэхэд “оочиргүй” нэг хүн үзүүлчихэд л, эсвэл ямар нэгэн асуудлаас болоод ( нэг хүн дээр удах, зарим хүмүүс цагаасаа хоцорч ирэх) дараалал үүссэн байх нь цөөнгүй.
Сэтгэгдлүүд
-Так, проверим зрение. Прочтите вторую строку снизу в таблице.
- А где вы здесь видите таблицу?