PDF Хэвлэх И-мэйл
Шар айрганд дурлагсдыг ямар ирээдүй хүлээж байна вэ?
Хэрэглэгчийн үнэлгээ: / 5
МууМаш сайн 

pivo3

 

 

Шар айраг үйлдвэрлэгчид бүтээгдхүүнээ магтан сайшаах. В төрлийн амин дэмээр баялаг, ямар ч хоргүй, ашиг тустай ундаа хэмээн өдөр шөнөгүй үглэсээр биднийг бүр итгүүлчихээд байгаа нь нууц биш. Үүний үр дүнд бид хүүхэд залуусаа пиво уухыг нь хорих тухай боддог ч үгүй, өөрсдөө ч амралт зугаалгыг пивогүйгээр төсөөлж чадахаа байжээ.

Шар айрагны архидалт

Архи уудаг хүнийг л бид архичин гэхээс “пивочидийг” архичид гэдэггүй билээ. Нэг шил шар айрганд 50 – 60 гр. алкохол байдаг тухай санадаг ч үгүй. Өдөрт 4 шил шар айраг уудаг хүн 200 гр. архи ууж байгаатай адил гэсэн үг.

Шар айрагны архидалт гэсэн нэр томъёо аль эрт дээр үеээс бий болсон билээ. Шар айргийг гэмгүй ундаа гэж ихэнхи хүмүүс боддог ч шар айрагны дон бие организмд архинаас дутуугүй, харин ч архинаас илүү хор хүргэдгээс гадна түүнийг эмчлэхэд нэн хэцүү байдаг гэж мэргэжлийн эмч нар баталж байна.

19 – р зуунд Европын улс орнуудын удирдагчид цугларч архидалттай тэмцэх арга замыг хэлэлцэж  хатуу ундааг шар айргаар шахахаар шийдэж байв. Бага алкохолтой учраас хор багатай гэж үзжээ. Гэтэл шар айрагны архидалт архиныхаас улам хэцүү бөгөөд улам хурдан донтдог болох нь хэдэн жилийн дараа мэдэгдэв. Алкохолд донтох байдал  Европ даяар улам их тарсан гэдэг. Германы рейхсканцлер Бисмарк шар айрагны хор уршгийг “Шар айрагнаас болж залхуу, тэнэг, хүчгүй болдог” хэмээн голыг нь олж тодорхойлсон байдаг.(“хүчгүй” гэдэг нь бэлгийн сулралыг хэлсэн хэрэг). Германы архичидын ихэнхи нь шар айрагчид байдаг. Шар айрагны дон архиныхаас аюултай, учир нь гэмгүй царайлан, сэмээрхэн ирдэг. Пивог хүмүүс болгоомжлох ёстой айхтар ундаа гэж тооцдоггүйгээс хаширлаж болгоомжлолгүйгээр хаа сайгүй ууж байдаг: хүүхэд залуус, охидууд ч гудамжинд шар айраг “хөхөөд” сууж байдаг нь түгшүүр дэлдүүлж байна. Архинд орохоос болгоомжлон өдөр бүр уугаад байдаггүй, харин шар айргийг “ийм өөдгүй зан” гаргана гэж төсөөлдөггүй учраас өдөр бүр уусан ч болно гэж боддог. Шар айраг уух улам дуртай болж байгаагаа анзаарсан ч үүнийгээ дон гэж боддоггүй болохоор өөрийгөө энэ аюулаас татаж авах, үүнтэй тэмцэх тухай боддоггүй, нэг л мэдэхэд шар айрагны архичин болчихсон байдаг. Ийнхүү, гэмгүй царайлж байгаад алдаг ундаа бол – шар айраг юм. 

Шар айраг – элэг зүрхний алуурчин

Шар айраг зүрхэнд хамгийн аймшигтайгаар нөлөөлдөг. Шар айрагны донд автсан хүний зүрхний хана зузаарна, дотоод хөндийнүүд  сунан томорч, зүрхний булчин зохих байдлаар агшиж цусаа шахаж чадахаа байдаг бөгөөд ийм зүрхийг “Шар айрагны зүрх”, “Үхрийн зүрх” гэж томъёолдог. Зүрхний энэ өөрчлөлт шар айрагны хөөсийг тогтворжуулан барих зорилгоор хэрэглэдэг кобальттай холбоотой гэдэг нь батлагдсан асуудал. Энэ зүрхэнд хортой химийн элемент пивочин хүний зүрхний булчинд зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин ихээр хадгалагдаж байдаг. Үүнээс гадна кобальт нь пивочдын улаан хоолой болон ходоодонд элдэв үрэвсэлт процессыг өдөөдөг. Мөн пивонд нүүрсхүчлийн хий ихээр агуулагдаж байдаг нь үүнд ихээхэн нөлөөлдөг. Уусан пиво маш хурдан хугацаад судсыг дүүргэн хананд нь хэт их ачаал өгдөг учраас энэ нь судас бүдүүрэх, зүрх томроход хүргэдэг. Пивонд дурлагсадын элэг томрох байдал бол – хэвийн үзэгдэл гэхэд болно. Цаашид даамжирсаар элэгний циррозонд хүргэнэ.

pivo1 mozg

Шар айраг – гормоны алуурчин

Шар айрганд байдаг хүнд металлын давснууд хүний гормон ялгаруулдаг булчирхайн системд маш ихээр нөлөөлдөг. Байнга шар айраг уудаг эрэгтэй хүний организмд эр гормон тестостероныг дарангуйлагч бодис ялгардаг. Мөн пивонд өөрт нь эм гормоны аналог фитоэстроген хэмээх бодис байдаг. Энэ бүхэн эрэгтэй хүнийг эмэгтэйлэг болгодог: эмэгтэй хэлбэрээр таргалан гуя бэлхүүсээр өөхлөнө, хөх томроно, ташаа томроно гэх зэргээр гаднаа ч, дотроо ч, гены түвшинд эмэгтэйлэг болж ирдэг. Эсрэг хүйстнээ сонирхохоо ч больдог. 20 жил “пиводоход” – бэлгийн сулралд баталгаатайгаар хүрнэ. Байнга пиво уудаг эмэгтэйчүүд үргүйдэл, хөхний хавдар зэргээр өвчлөх магадлал ихтэй болдог аж.

pivo2

Шар айрагны хор нөлөө бүхий л эрхтэн дээр илэрдэг: тархи хатангирч багасах, сэтгэн бодох чадваргүй болох, нугасны ажиллагаа алдагдах, элэг, бөөр, нойр булчирхай, ходоод, хараа сонсгол сулрах гээд дурдаад дуусашгүй олон зүйл байдаг. Харамсалтай нь шар айрагчин – архичид тартагтаа тулсан хойноо эмчлүүлэхээр ирдэг нь эмчилгээг хүндрүүлдэг.

Шар айраг үйлдвэрлэгчид гоё рекламыг уйгагүй цацан бидний хүүхдүүдийг багаас нь өөрийнхөө бүтээгдхүүний донтон болгохоор хүмүүжүүлж байгааг болгоон бодох хэрэгтэй. Охидод зориулсан хөнгөн шар айраг, жолооч нарт зориулсан алкохолгүй шар айраг гээд бүх насныхныг өөрийн хэрэглэгч болгох зорилгоор янз бүрээр нь үйлдвэрлэж байна. Хүүхэд залуучуудынхаа эсрэг дайн зарлаа юу даа, бид чинь?

Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
Boloro
0 #1 Boloro 2010-06-12 20:33
getel APU shine shar airagnii uildveriin neelt geed suid bolj bdag. yana daa.
Quote
 
 
Administrator
0 #2 Administrator 2010-06-13 06:47
Манайхан гадаадынхныг архи ууж агсан согтуу тавьдаггүй, пивоо уугаад л нээх сайхан соёлтой аз жаргалтай байж байдаг гэж хардаг. Гэтэл тэдний ард ямар проблемууд нуугдаж байгааг төсөөлөлгүй, монголчууд ч бас ийм сайхан, пиво л уудаг болбол гоё юм гэж бодох. Төр засаг нь архины үйлдвэрүүдийг дэмжээд л пивоны рекламыг хорих ч үгүй. Хавар намрын үзэсгэлэн яармагийн гран-при шагналыг архины үйлдвэрүүд л авдаг. Юу хийсэн гэж өгдөг байна аа? Нөгөө архиа л хийсэн байна, шинэ юм юу байгаа юм? :cry: Гэтэл зэс боловсруулаад, зэс голтой кабель хийж дотоод гадаадад гаргаж байгаа компанид ямар ч шагнал өгөхгүй... ;medkuu ОХУ өдгөө пивон далайд живж байна. Жаахан охидууд гудамжны сандал дээр пиво уугаад л сууж байдаг... Пиво бол хар тамхинаас дутаад байхгүй донтуулдаг эд юм байна лээ шүү, хүмүүс минь, хүүхэд шуухдаа пивоноос авраарай. "Би пиво л уусан шдээ..." гээд ямар ч хоргүй юм шиг л боддог доо, бид...
Quote
 
 
_хХх_
0 #3 _хХх_ 2010-06-14 07:31
пээш бодмоор юм ба,энэ муусайн архины үйлдвэрүүдийн рекламыг зад хорих хэрэгтэй.
Quote
 
 
bagii
0 #4 bagii 2010-06-14 07:53
mash zov zaluusaa pivo uuhaa bolij arhi baga zereg heregleg bay
Quote
 
 
oyonaa
0 #5 oyonaa 2010-06-14 09:08
mash zuv, buur zagatnasan gazar maajaad maajmaar gazar zagatnuulchlaa hehe Tsenddoogiin heldgeer. Hamag buudai eneteree arhini uildvert uguud tegeed hun amin hunsnii heregleeni guril hiih buudaigaa gadadin zarim ornoos tuslamjaar avdag, esvel oros hyatadin gologdol gurilig importloj irdeg hugiin ineedtei uls daa manai mongol.
Quote
 
 
gest
0 #6 gest 2010-06-14 10:16
yamar sanaand oromgui aimshig ve!!! Humuusee huuhduuddee unshuulaarai
Quote
 
 
xoorxon
0 #7 xoorxon 2010-06-15 03:14
shar airagnaas garsaan!
Quote
 
 
Оlga
0 #8 Оlga 2010-06-15 07:17
:P
Quote
 
 
kjasdkljkladsjljk
0 #9 kjasdkljkladsjljk 2010-06-15 07:50
;chiburuu
Quote
 
 
Roma
0 #10 Roma 2010-06-15 08:29
Поменьше верьте всяким статьям... в умеренных количествах все полезно... и водка и пиво. А самое лучшее, то что сама мать природа придумала, это- травка. Вот. ;martini
Quote
 
 
Shonkhor
0 #11 Shonkhor 2010-06-15 08:39
Так, Рома! Нечего здесь пропагандироват ь свой нездоровый образ жизни!
Quote
 
 
Roma
0 #12 Roma 2010-06-15 08:47
гы
Quote
 
 
Eruul Mongol
0 #13 Eruul Mongol 2010-06-15 09:11
Zaluusaa eruul Mongoliin tuluu hamtdaa
Quote
 
 
durashka
0 #14 durashka 2010-06-15 09:29
emegteichuud ni ingeed l :hool erchuud ni ingeed bhiin bizde :naizlii suuliin ued emegteichuud ni :naizlii eregteichuud ni bas l :naizlii
Quote
 
 
shar airagchin
0 #15 shar airagchin 2010-06-16 14:11
uuh bj chadahgui sh dee naiz naraa 1 l amidarnaa uuuuuuuuuuuutsg aaaaaaya
Quote
 
 
бат
0 #16 бат 2010-07-10 03:00
Есть три вещи, на которые невозможно смотреть с утра после пьянки:лицо,кош елек и список исходящих вызовов на мобильнике.
Уусны дараах өглөө харахад хэцүү 3 зүйл байдаг. Үүнд: нүүр, түрийвч болон гар утаснаасаа гадагш хийсэн дуудлагын жагсаалт
Quote
 
 
maxima
0 #17 maxima 2011-10-24 13:48
shar airagchind
hun neg udaa amidarsan ch saihan amidrah heregtei sh de. uhaan samuursan hun yamar saihan baihaw de
Quote
 
 
maxima
0 #18 maxima 2011-10-24 13:55
yern hun bolj ugwul dontuuldag buh zuiliig hereglehgui baih heregtei shar airag uildwerledeg ornuudin arhichid dandaa shar airagnaasaa l arhichin bolson bdag ternees bish bagaasaa l tsewer arhi uugaad baisan yum bish shu de. hun oroi bur 1 stakan piwo uuhad l jinhene arhichin boldog, oroi bur.iiim l aimshgiin undaaa sh de!!!!!!
Quote
 
 
kk
0 #19 kk 2012-03-15 11:27
bi targalah gej ondogtei holij neg heseg uuv aa .. targalaagui harin uuh durtai bolson blaa gej .. arai gej l bolison dog kk
Quote
 

Сэтгэгдэл нэмэх