PDF Хэвлэх И-мэйл
40 гарсан эр хүн эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулах ёстой!
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 

posle40Статистикийн мэдээг судалбал, эрэгтэй хүний наслалт 40-50 настайдаа яаж амьдарч байснаас нь шалтгаалдаг ажээ.

Цэл залуугаараа энэ хорвоог орхисон олны танил жүжигчин, дуучин, зохиолч дэндүү олон. Ажил мэргэжлийнхээ онцлогоос хамааран байнгын ажлын ачаалал, стресстэй байдгаас эрч хүч нь амархан дуусдаг бололтой. Эр хүний энэ сайхан 40-50 нас үнэхээрийн тийм эгзэгтэй, аюултай гэж үү?

Эрэгтэй хүний амьдралын энэ үеийн онцлог, эрүүл мэнд нь мууддаг шалтгаан ба үүнээс гарах ямар арга зам байдаг тухай Москвагийн кибернетик анагаах ухааны сургуулийн удирдах мэргэжилтэн, дээд зэрэглэлтэй дотрын эмч Алексей Овчинниковтой уулзаж ярилцсанаа толилуулъя.

Алексей Анатольевич, эрэгтэй хүний эрүүл мэнд юунаас шалтгаалдаг юм бэ?

- Олон зүйлээс шалтгаална. Юуны өмнө, эр хүнээс өөрөөс нь, түүний амьдралд хандах хандлага болон амьдралынх нь хэв маягаас шалтгаалдаг.

Тодруулж хэлбэл, чухал эрхтнүүдийнх нь функц хэр сайн хадгалагдсан байна, мэдрэл дотоод шүүрлийн систем нь хэр зөв ажиллаж байгаагаас нь шалтгаална гэсэн үг.

Харамсалтай нь, бидэнд баярлах зүйл алга. Дундаж орос эрэгтэй хүн ердөө л 58-59 насыг насалж байна. Яагаад вэ гэвэл манай эрчүүд эрүүл мэнддээ тун анхааралгүй ханддаг, үндэстний нэг онцлог гэж хэлж болно. Архи тамхийг хэтрүүлэн хэрэглэж байгаагаа мэдэж байсан ч тоодоггүй. Гэхдээ хамгийн гол нь, манай нийгэм эрүүл мэндээ хадгалж үлдэх нь амжилттай, сайхан амьдралын хэм хэмжүүр юм гэдгийг ухамсарлаагүй байна.

- Өөрөөр хэлбэл, эрүүл ядуу эр өвчтэй хаантанаас баян гэсэн үг үү?

- Яах аргагүй тийм. Эрэгтэй хүн нас ахих тусам энэ хэлц үг юутай үнэн гэдгийг ойлгодог.

- Мөнгө тэгээд чухал биш гэж үү? Санхүүгийн чадвартай байна гэдэг чинь амжилтын чухал хүчин зүйлүүдийн нэг биш гэж үү?

- Мэдээжийн хэрэг, мөнгө бол эр хүн өөрийгөө үнэлэх хэмжүүр л дээ, яг л аливаа нэгэн салбарт өөрийгөө хэрэгжүүлж чадсандаа сэтгэл ханахтай адил.

Гэхдээ асуудлыг өөрөөр тавибал зохино: Мөнгө хий, өөрийгөө хэрэгжүүл - гэхдээ эрүүл мэндээ ч хадгалж үлд!

Эрүүл мэндээ золиослон байж мөнгө хийсэн бол -  хэрэггүй гэсэн үг. Харамсалтай нь, эрэгтэй хүний ажил хэдий чинээ хэцүү, хариуцлагатай байна - төдийн чинээ ихээр чөлөөт тестостероны дутагдлын шинж тэмдгүүд илэрдэг.

Эрүүл чийрэг, хүч тэнхээ, булчин шөрмөс болсон, тэгээд дээр нь баян, халамжтай эр хүн бол хүүхнүүдийн мөрөөдөлд л байдаг байх.

Харин амьдрал дээр болбол амжилттай эрчүүд маань ажлын байнгын ачаалал стрессээс болоод чөлөөт тестостероных нь хэмжээ буурсан улсууд л байдаг, яагаад гэвэл стрессын гормонууд болох адреналин ба норадреналин нь чөлөөт тестостероны заналт дайснууд, түүний алуурчид нь юм.

- Эр бэлгийн гормон тестостероныг бүгд сайн мэднэ, харин та бол чөлөөт тестостерон л гээд байх юм? Энэ чинь юу юм бэ, шинжлэх ухааны шинэ баримт юм уу?

ovchinnikiv- Шинжлэх ухааны баримт аа, гэхдээ шинэ биш, он цагаар нотлогдсон баримт. Эрэгтэй хүний бие организмд тестостерон хоёр байдалтай байдаг:

цусны плазмын уурагтай нийлж нэгдсэн байдлаар ба чөлөөт байдлаар. Энэ хоёр их ялгаатай. Дүрсэлж хэлэх юм бол уурагтай нэгдсэн тестостерон нь - банкин дахь данс нь гэсэн үг, чөлөөт нь – халаасан дахь бэлэн мөнгө!

Гэтэл байгаль эхийн тооцоолсноор, эр хүний чадавхи болон зан чанарыг бэлгийн идэвхит байдал тодорхойлох ёстой. Эмэгтэйгээ харлаа: нүд, галбир, хөл... таалагдлаа...

Тэгээд халаасаа уудаллаа - харин тэнд нь зөвхөн дансных нь үлдэгдэл. Гэтэл яг одоо л түүнд бэлэн мөнгө - чөлөөт тестостерон хэрэгтэй байна шүү дээ!

Одоо яая гэх вэ, эр хүн ийм л байдаг болохоор: чөлөөт тестостерон байхгүй бол - бэлгийн чадавхи байхгүй. Чадавхи гэдэг юу гэсэн үг билээ?

Энэ бол эр хүний боломж, чадвар. Чухамхүү организм дахь чөлөөт тестостероны хэмжээгээрээ л 40, 50, 60, 70 НАСТАЙ эрчүүд 20 - той залуусаас ялгардаг.

- Тэгвэл, чөлөөт тестостероны хэмжээгээр нь хүний насыг тодорхойлж болно гэсэн үг үү?

- Ерөнхийдөө бол болно. Чөлөөт тестостероны референт үзүүлэлтийг аваад үзвэл, 16-25 настай хөвгүүдийнх дээд хэмжээг заадаг, 40 настангуудынх - дундаас доош, харин 55-тай эрчүүдийх хэвийн хэмжээний доод цэг рүү ойрхон болсон байдаг.

Америкийн эмч нарын судалснаар, чөлөөт тестостероны түвшин 25 наснаас хойш жилд 2-3%-аар буурч эхэлдэг, уурагтай нэгдмэл тестостерон нь 50-55 наснаас хойш жилд 0,8-1,6% - аар буурдаг.

80 нас хүрэхэд уурагтай тестостероны дундаж хэмжээ 20 настай байх үеийн хэмжээний 60% - тай тэнцэж байдаг бол чөлөөт тестостероны хувьд - дөнгөж 20% - тай л тэнцдэг байна.

Чухам энэ тоонуудыг л үндэслэж байж гормон орлуулах эмчилгээг тохируулан хийдэг юм. Эмчилгээний зорилго маань - тухайн хүний чөлөөт тестостероныг 20 настай залуугийнх шиг болгох.

Ингэж чадах эсэх нь эмчийн ур чадвар, мэдлэг боловсрол, тухайн хүнд тухайн эмчилгээ сайн муу ямар үр дүн өгөх вэ гэдгийг зөв тооцоолж дүгнэхээс л хамаардаг.

- Би бодохдоо, гормон орлуулах эмчилгээг зөвхөн эмэгтэйчүүдэд л хийдэг гэж бодож байсан юм?

- Эрчүүд бид юугаараа дутах юм? Харин ч,эмэгтэйчүүдийн эмчилгээ олон талаар эрэгтэйчүүдийнхээс хэцүү байдаг юм. Эрчүүдийнх хавьгүй амар. Та хараа биз дээ, Европ, ялангуяа Америкийн фитнес клубуудэд 50-60 насны булчинлаг, энерги цацруулсан, өөртөө итгэлтэй эрчүүдийг? Энэ бол гормон орлуулах эмчилгээний ач, өндөр мэргэжилтэй эмчийн хатуу хяналтан дор хийгдсэн эмчилгээний үр дүн.

- Таны бодлоор эрчүүдийн маань эрүүл мэнд хэр байна?

- Байдал дээрдэж эхэлж байгаа. Хүмүүсийн үнэлэх цэгнэх систем аажмаар өөрчлөгдөж, эрүүл мэнд гэдэг нь зүгээр нэг байгалиас заяагддаг л зүйл биш гэдгийг ухамсарлаж эхэлж байна. Амьдралын бүх салбарт амжилтын түлхүүр нь эрүүл мэнд гэдгийг ойлгодог болж байна.

- Танай хөтөлбөр яагаад "40 гарсан эр хүн" гэдэг нэртэй юм бэ?

- Бидэн рүү 50-60 насныхан ч ханддаг л даа, зүгээр л, организмд чөлөөт тестостероны хэмжээ буурах үзэгдэл 40 наснаас нь хойш мэдэгдэж эхэлдэг юм.

Царайны өнгө өөрчлөгдөнө, үс шингэрнэ, нүдний доод зовхи цэлхийнэ, бие булчин суларч гүзээ сууна... өөрийгөө голох байдал улам нэмэгдэж, түрүү булчирхайны томрол гэх "аймшиг" нүүрлэн сэтгэл зовооно.

Бэлгийн сулрал ч эхэлсэн байх нь элбэг. Гэтэл 60- тайд ч, 70-тайд ч бэлгийн чадавхитай байх бүрэн боломжтой шүү дээ!

Тиймээс, 40 орчим настай байх үеэсээ л өөртөө анхаарах ёстой юм, өвчнөөс урьдчилан сэргийлэх нь дараа нь эмчлэхээс хавьгүй амархан шүү дээ!

- Та эр бэлгийн гормоны ач холбогдлыг хэтэрхий ихэсгээд байгаа юм шиг санагдчихлаа?

- Огтхон ч үгүй. Тестостерон гормоныг дутуу үнэлдэг байсныг нь орчин үеийн андрологи өөрчилснөөр одоо энэ гормонд нэгдүгээр зэргийн ач холбогдол өгдөг болоод байна.

Эмч бид нар сайн мэддэг: яс, булчингийн эдийн нягтаршил болон бүрэн байдал, өөх тос болон нүүрс усны солилцоо, зүрх судасны болон сэтгэл мэдрэлийн өөрчлөлт - бүгд чөлөөт тестостероны дутагдалтай шууд холбоотой байдаг юм. Үүнээс гадна, стресс, дотор эрхтэнүүдийн өвчлөл, элдэв халдвар болон архи тамхи, эм бэлдмэл хэтрүүлэн хэрэглэснээс үүссэн хордлого гэх зэргийн олон хүчин зүйл нэмэгдэх нь мэдээж.

Энэ бүхнийг засах, эмчлэх боломжтой, бүх зүйл тухайн хүний хүсэл, сэтгэлийн тэнхээнээс нь л хамаарна.

- Тестостерон болон зүрхний ямар нэгэн өвчний холбоог харуулсан жишээ дурьдвал?

- Жишээ нь, зүрхний булчингийн тонус яг л бусад булчингийн адил чөлөөт тестостероноос шууд хамаардаг: чөлөөт тестостерон зүрхний булчин дахь уурагны синтезийг хариуцдагаас гадна зүрхний титэм судсыг өргөсгөдөг,

холестерины хэмжээг хэвийн болгоход онцгой үүрэгтэй гормон. Дашрамд хэлэхэд, тестостероны "түүхий эд" нь - холестерин. Чөлөөт тестостероны дутагдалтай байна гэдэг нь организмд орж ирсэн холестерин сайн ашиглагдаагүй байна гэсэн үг, тэгэхээр тэр ашиглагдаагүй үлдсэн холестерин судасны ханан дээр тогтож өнгөр үүсгэн судасны хатуурлыг бий болгоно гэсэн үг.

- За за, би одоо бүрэн итгэлээ. Эрчүүдэд гормон орлуулах эмчилгээ хийхэд харшлах зүйл бий юу?

- Түрүү булчирхайн хорт хавдартай бол энэ эмчилгээг хийж болохгүй. Та гайхах байх, харин эрчүүд бидний түрүү булчирхайн бүх проблем эм суурь гормон - эстрадиолоос болдог юм шүү дээ.

- Үүнд ч эмэгтэйчүүд бид буруутай хэрэг үү?

- Тийм! Түрүү булчирхай бол гормоноос шууд хамаардаг эрхтэн, организм дахь эстрадиолын түвшнээс их хамаардаг, үүнд их мэдрэмтгий эдээс бүрддэг. Тийм болохоор организм дахь гормонуудын түвшинг тодруулах шинжилгээнүүдийг юун түрүүнд хийж байж л, шинжилгээний хариуг  үндэслэн эмчилгээний схемийг гаргадаг учиртай. Түрүү булчирхай, бэлгийн сулралыг эмчлэх асуудал орчин үеийн шинжилгээ оношлогооны тусламжтайгаар бүрэн эмчлэгддэг болсон юм шүү, эрчүүд минь!

Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
ЖОЕ
0 #1 ЖОЕ 2010-09-02 00:03
Зээ сайн байна уу
Эрхэм хүндэт эрчүүдээ гэж бэлэг дэмбэрэлийн үгээр эхэлье дээ...
Игнор блок мэддэггүй
Илүү дутуу зангүй
Харах ТВ, орох газаргүй алхахад
Хажууд минь хамт бүлтийж суудаг
Хааяа мангардуу ч зөв ярьдаг
Халх Монгол эрчүүд минь ээ
Боломжинд нь шахуулж
Болжмор шиг цуглацгаасан
Блокдуулж игноордуулсан эрчүүд минээ
За за нэг ийм тэнэг зүйл санаанд ороод болдоггүй ээ
Эцсийн эцэст Та нар гоё шүү
Нийлж байхад сайхан байдаг шүү...
Quote
 

Сэтгэгдэл нэмэх