|
||||
| Далайн амьтадад хазуулж хатгуулсан бол... |
|
&qu
Хөлөө чирч чимээ гаргаж яв Юу болдог вэ? Халуун орны далайн эргээр зугаалж явсан 35 настай залуу гэв гэнэт хашгиран ухаан алдан унажээ. Хөлнөөс нь цус садран буй залууг хүмүүс яаравчлан эмнэлэгт аваачив. Тэрээр элсэнд шургачихсан байсан далайн скат загасан дээр гишгэчихсэн юм байж. Загас түүний хөл рүү хортой хатгуураа зоожээ.
Жижиг шалбархайг ч анхаар Юу болдог вэ? Энэтхэгт амарч байсан залуу мотоциклээр зугаалж яваад хөлөө үл мэдэг шалбалсан байна. Хэдэн өдрийн дараа шалбархай нь идээлэн идээт яр болон хувирч хөлөөр нь нэг халдварлан тархжээ. Иймэрхүү явдал Тайландад амарч байсан нэгэн бүсгүйд ч бас тохиолдсон юм. Түүний далайн мөгөөрсөнд хайруулсны гай - түлэнхийн шархнууд нь эдгэж өгөхгүй удаан хугацаанд зовсон билээ. Эмчийн зөвөлгөө. Халуун орны цаг агаарын нөхцөлд ямар ч жижигхэн шалбархай, шавьжинд хазуулсны шарх эдгэхгүй уддаг, идээд яр болж хувирах аюултай байдаг. Халуун чийгтэй газрын онцлог энэ. Тиймээс арьсаа их бага хэмжээгээр гэмтээсэн л бол заавал ариутгаж антибиотиктой тос түрхэх шаардлагатай. Элсэн дээр суухгүй байх Юу болдог вэ? Москвагийн оршин суугч эмэгтэйн Энэтхэгт өнгөрүүлэх гэж байсан амралт гуравхан хоногийн дараа дуусчээ: түүний бүх биеээр арьсан доор нь жижигхэн өтнүүд бий болсон байна. Хамгийн сонирхолтой нь бүсгүй наран шарлагын газраар явахдаа хэзээ ч хөл нүцгэн яваагүй, элсэн дээр нүцгэн биеээрээ суугаагүй, зөвхөн өөрийнхөө авчирсан бүтээлгэн дээр сууж байсан байна. Харин шөнө унтахдаа зочид буудлын даавууг бохир хэмээн сэжиглэж энэ бүтээлгээ нөмөрдөг байж. Эмчийн зөвөлгөө. Малайз, Африк, Энэтхэгийн наран шарлагын газруудын элс нь тэр чигээрээ хүний арьс руу шигдэж ордог шимэгчний өндөгөөр дүүрэн байдаг. Тиймээс шимэгчийн өндөгнүүд бүтээлэгт наалдан зочид буудалд ирж бүсгүй шөнө бүтээлгээ нөмрөхөд нь биенд нь шигдэж ордог байсан хэрэг. Үүнээс сэргийлэхийн тулд хөл нүцгэн явахгүй байх, мөн элсэн дээр нүцгэн биеээрээ суухыг цээрлэх хэрэгтэй. Арьсан доор орсон өтийг гаргаж авах гэж оролдож болохгүй: улам дотогшоо орно. Зориулалтын эмийг ууж өтийг үхүүлдэг юм. Өргөст амьтдаас болгоомжил
Эмчийн зөвөлгөө. Энэ тохиолдолд юун түрүүнд эмчид очиж өргөснүүдийг түүлгэх шаардлагатай. Хэрэв түргэн хугацаанд эмчид очих боломжгүй байгаа бол өргөс шигдсэн хөлөө халуун ургамлын тос, эсвэл халуун усанд 20-30 минут дүрж өргөсийг зөөллөөд хямсаагаар чимхэж түүнэ. Дараа нь шархандаа антибиотиктой тос түрхэх хэрэгтэй. Хэрэв хямсаанд чимхэгдэхээргүй жижигхэн өргөснүүд шигдсэн бол уксусны уусмалаар хэдэн өдрийн турш жин тавьж өргөснүүдийг хайлуулж болдог. Турк, Египет, ялангуяа Шарм-эль-Шейхэд далайн зараанаас сэргийлж резинэн гутал өмсч явсан нь өлзийтэй. Угааж хальсалж ид Юу болдог вэ? Малайзын нэгэн арал дээр эхнэр нөхөр хоёр амрахаар иржээ. Хоёр хоногийн дараа эхнэрийнх нь ходоод гэдэс хямарч хөөрхий бүсгүй үлдсэн амралтаа бие засах өрөөнд өнгөрүүлсэн байна. Тэрээр гэрээсээ авчирсан эмийг ч, тэндхийн эмч нарын бичиж өгсөн эмийг ч уугаад нэмэр болоогүй аж. Москвад ирээд эмчид хандахад ч онош нь тодорхсонгүй. Гэдэсний халдварт өвчин гэх шинж тэмдэг олдсонгүй: биеийн температур нь хэвийн, хоолны дуршил маш сайн. Харин манай тасагт хандсанаар бүсгүйн 12 нугалаа гэдсэнд жижигхэн шимэгч өтнүүд суурьшин бүсгүйг тамлан зовоож байгаа нь илэрсэн юм. Тэр шимэгчийн өндгийг салатны навчтай хамт идсэн бололтой. Эмчийн зөвөлгөө. Идэх гэж байгаа жимс ногоогоо өөрийн гараар угааж байвал дээр. Рестораны болох болохгүй жимс ногоог идэж азаа сорьж байснаас өөрөө зах дээрээс жимс ногоо аваад буудалдаа авчирч сайтар угаагаад хальсалж идэж байгаарай. Ингэвээс дээр дурьдсан шимэгчээс гадна өөр бусад, гэдсэнд орсноор элэгэнд идээт шарх үүсгэх чадвартай маш аюултай шимэгч хорхойноос ч аврагдах болно. Загас бүү хоолло.
Эмчийн зөвөлгөө. Энэ загас махчин барракуд загасны жараахай байсан байх. Олон жижигхэн хурц шүдээрээ алдартай загас байдаг юм. Ер нь, далайн амьтдаас холхон байсан нь дээр, ямар ч сонин, хөөрхөн байсан – хол байвал өлзийтэй гэж хэлмээр байна. “АиФ” – аас орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn |



Хүсэн хүлээн байж гадаадад амрахаар яваад шинэ сэтгэгдлийн оронд үл таних өвчин тээж ирэх явдал байдаг. Ялангуяа “гадаадын амьтанд” хатгуулах хазуулснаас болоод хэцүүхэн байдалд орох нь цөөнгүй. Ийм азгүй байдалд орохгүйн тулд дараахь зөвөлгөөг санаж яваарай хэмээн Москвагийн халдварт өвчний 1 – р клиникийн аялан жуулчилагчдын өвчний тасгийн их эмч профессор Александр Бронштейн анхааруулсныг толилуулъя.
Эмчийн зөвөлгөө.
Юу болдог вэ?
Юу болдог вэ?