PDF Хэвлэх И-мэйл
Өглөөд - аяга ус ууж бай
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 

waterӨдрийг энгийн, гэхдээ маш ашиг тустай үйлдлээс эхлэ. Тодруулвал,  бие махбодийнхоо бүхий л үйл ажиллагааг идэвхижүүлэхийн тулд сэрмэгцээ нэг аяга ус уугаарай.

Энэ энгийн үйлдэл нь  ходоод-гэдэсний замыг ажилд оруулж, бие махбодийн усны тэнцвэрт байдлыг сэргээж,  хортой бодисуудаас ангижрахад туслаж,  арьсны байдлыг сайжруулж, тэр ч байтугай сэтгэл санааг тайван болгож өгдөг. Ингэхдээ гуравхан дүрмийг л мөрдөх хэрэгтэй.

1.ГАГЦХҮҮ УС УУХ

Шүүс, цай, кофе, компот, бусад шингэн тохирохгүй. Зөвхөн цэвэр ус л нөхөн сэргээх зүй ёсны үйл явцыг хурдасгаж,  эсүүдэд хүчилтөрөгч хүргэж, тэжээлт бодисуудыг тээвэрлэхэд маш зохимжтой.  Хамгийн бага эрдэсжилттэй байгалийн хийжүүлээгүй ус худалдан авах нь илүү дээр бөгөөд энэ хэмжээ дм3-т 0,3 граммаас бага гэж шошгон дээр тэмдэглэсэн байх ёстой бөгөөд хамгийн тохиромжтой нь дм3-т 0,05 грамм юм.

“СЭТГЭЛ ТАВГҮЙ БАЙВАЛ, УС УУ” ГЭДЭГ БОЛ ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ МӨН, УЧИР НЬ  СЭТГЭЛ САНАА ТҮГШИХ НЬ ШИНГЭН ДУТАГДСАНЫ ДОХИО БАЙЖ БОЛОХ

2. ӨЛӨН БАЙХДАА УУХ

Таны биед бодисын солилцоо шөнө үргэлжилнэ, нөөц шингэн зарцуулагдаж, харин ойлгомжтой шалтгаанаар шөнө шингэн шинээр орж ирдэггүй, тиймээс өглөө бие махбодид давын өмнө чухамхүү шингэн шаардагддаг юм. Хэрвээ та  эхлээд хэдэн балга ус уугаад, харин хагас цагийн дараа өглөөний цайгаа уувал, хоол хавьгүй сайн шингэнэ.

3. БИЕИЙН ТЕМПЕРАТУР ХҮРТЭЛ БҮЛЭЭСГЭХ

Нэлээд хэдэн цагийн турш бидний байдаг хэвтээ байрлал нь  ялангуяа бүдүүн гэдсэнд хортой шаар хуримтлагдахад нэрмээс болдог.  Ус нь үүнийг гадагшлуулахад  туслаж, гэхдээ  хүйтэн ус нь  үүнийг хэтэрхий эрс түргэтгэж, хоол боловсруулах системийг цочироодог юм. Харин биеийн температур буюу 30-40 градус бүлээн усыг хялгасан судсууд агшин зуур шингээж, хорт бодисоос ангижруулж, ходоод-гэдэсний замыг хавьгүй зугуухан сэрээдэг.

Хэнд юу нэмэх вэ?

Өглөөний аяга бүлээн усанд  дараахи зүйлийг нэмж өгвөл, ашиг тус нь бүр их болж болох юм...

  • тал нимбэгний шүүс. Энэ шүүс нь дренажийг сайжруулж, янз бүрийн илүүдэл зүйлийг гадагшлуулахад тус болдог.  Сайн идэх дуртай хүмүүст сэтгэл сэргээсэн энэ исгэлэн ундаа уухыг онцлон зөвлөж байна;
  • кофений халбага сарнайн ус. Биеийг цэвэрлэж, сэргээх зориулалттай ийм коктейль нь туранхай, бухимдуу, цухалдуу хатагтай нарт бусдаас илүү таардаг;
  • сайн сайхан бодол. “Усны ой санамжийг” судласан японы алдарт эрдэмтэн Масару Эмотогийн судалгаагаар, энэ ой санамжаар дамжуулан та  эсүүддээ илгээлт явуулж болно. Жишээлэхэд, хэрвээ балгах бүрийдээ: “Би амгалан тайвныг ууж байна, би өвтэгш байдлыг ууж байна” гэж хэлвэл, мэдээлэл  бүх органик шингэнээр дамжин өнгөрч, тэгээд та “захиалсан” тэр үр нөлөөг олж авна”.
  • TV7хоног сэтгүүлээс
 

Сэтгэгдлүүд  

 
-xXx-
0 #1 -xXx- 2010-08-10 12:00
хэрэгтэй зөвлөгөө ба,баярлалаа.би хөргөгчний хүйтэнг уугаад бдг,буруу юм ба,мэдэж авлаа.
Quote
 
 
bagii
0 #2 bagii 2010-08-18 05:43
bayarlalaa mash sain zov zovolgoon bailaa
Quote
 
 
мц
0 #3 мц 2011-06-20 23:56
би нэг япон номноос уншиж байсан, байнга хэрэгжүүлдэг, маш сайн шүү, нийтлэсэнд баярлалаа
Quote
 

Сэтгэгдэл нэмэх