|
||||
| ГӨО - XXI зууны тахал? |
|
ОХУ-д орцондоо гены өөрчлөлттэй организм /ГӨО/ агуулж буй хүнсний бүтээгдхүүний сав баглаа дээр энэ тухай заавал бичиж байх хууль байдаг боловч тэр бүр хэрэгжихгүй байгаа юм. Бичсэн байвал яах ёстой юм бэ? Худалдаж авахгүй байх юм уу, эсвэл тоохгүй идэх ёстой юу? Энэ асуултыг хүнсний аюулгүй байдлын олон улсын эксперт, биологийн ухааны доктор Ирина Ермаковад АиФ сонины сурвалжлагч тавихад тэрээр ийн хариулсан байна:
И.Е.: Бид туршилтын эмэгчин хулгануудын хоолонд ГӨО бүхий буурцаг /махан бүтээгдхүүн, сүүн бүтээгдхүүн, гурилан болон чихэр амттаны төрлийн бүтээгдхүүнд нэмдэг/ хольж өгөхөд тэднээс төрсөн гөлчгийнүүдийн тэн хагасаас илүү нь үхсэн л дээ. Амьд үлдсэн гөлчгийнүүд өсч том болсон ч үр удмаа үлдээж чадаагүй. Энэ жил Оросын ШУА –ны экологи, эволюцийн проблемын институт ч орог зусаг дээр яг энэ туршилтыг хийсэн бөгөөд бас л ийм аймшигтай үр дүн гарсан. АиФ: Орог зусаг, хулганад хортой ч гэсэн хүнд хоргүй байж болохгүй юу? И.Е.: Энэ амьтад хүмүүн бидний л адил сүүн тэжээлтэн, тийм болохоор бидний организмд ГӨ буурцагны удмын гены зарим нэг молекулууд бүрэн боловсорч задралгүй үлдэж нарийн гэдэснээс булчирхайн болон цус дамжуулах систем руу нэвтрэх боломжтой байдаг. Цаашилбал, элэг, дэлүү, бөөр, бэлгийн эсүүд рүү нэвтрэнэ, тэгээд үргүйдэл, хорт хавдар, эрт хөгшрөлт болон бусад үл мэдэгдэх өвчин үүсч байгаа юм. АиФ: Хэзээнээс ГӨО – аар хүнсийг бохиртуулж эхэлсэн юм бэ? И.Е.: Хойт Америкт 80-аад оны сүүлээр эхэлсэн, Оросод- 90-ээд оноос. Ноднин жил гэхэд дэлхийн бүх тариалангийн талбайн 20%-д генийн өөрчлөлттэй ургамал таригдсан байгаа. Жил ирэх тусам энэ хэмжээ өсөн нэмэгдэж байна. АиФ: Энэ аюулт хүнс манайд хэр их байгаа вэ? И.Е.: Аз болоход Оросод одоохондоо ГӨО ургамал харьцангүй бага тариалагдаж байна: зарим төрлийн эрдэнэ шиш, буурцаг, төмс, цагаан будаа, хүрэн манжин... Хамгийн сонирхолтой нь, ОХУ-д ГӨ ургамал тариалах хориотой ч, харин гаднаас ийм хүнс оруулахыг хорьсон хууль байдаггүй. Орос Улсын хэмжээнд хоол боловсруулах замын эрхтнүүдийн, ялангуяа шулуун гэдэсний хорт хавдар улам ихсэж байгаа шалтгаан нь ГӨО-тай хүнснээс болж байгаа гэж олон эмч мэргэжилтэн үздэг. Мөн, урьд нь 10 гэр бүлийн нэг нь хүүхэдтэй болж чаддаггүй байсан бол орчин үед 4 гэр бүл тутмын нэг нь үр хүүхэдтэй болох жаргалыг амсаж чаддаггүй болчихоод байна. Үүнийг би яах аргагүй ГӨО бүхий хүнстэй л холбож тайлбарлана. АиФ: Хэн, яагаад бидэнд ийм хүнс “шахаад” байна вэ? И.Е.: Ийм бүтээгдхүүнээр толгой эргэм ашиг олж байгаа корпорацууд: ГӨО бүтээгдхүүн энгийн ХАА бүтээгдхүүнээс хавьгүй хямд шүү дээ. Бас, ГӨ ургамлын үр нэг л удаа ургац өгдөг, цаашаа үр төлөө өгдөггүй учраас фермерийн аж ахуйнууд жил бүр үр худалдаж авдаг, энэ нь үр үйлдвэрлэгч нарт маш их ашигтай. ГӨО жимс ногоо үйлдвэрлэгчид ГӨО бүхий хүнс аюултай эсэхийг судалж байгаа эрдэмтэн мэргэжилтнүүдэд маш их шахалт үзүүлдэг, засгийн газраар ч дамжуулж байгаад шахалт үзүүлнэ. Английн хэвлэл мэдээллийнхний олж тогтоосноос харахад 500 биотехнологич эрдэмтний 30% нь ивээн тэтгэгчдийн “гуйлтаар” шинжилгээ судалгааныхаа үр дүнг өөрчилж байсан байна. Эрдэмтдийг гэрээ контрактыг нь сунгахгүй, дахин грант олгохгүй гэдгээр шахдаг юм. Английн эрдэмтэн Арпад Пуштаи ГӨ төмсөөр хооллож байсан амьтдын дотор эрхтнүүдэд болж буй өөрчлөлтийн тухай анх дуугарсан эрдэмтэн, тэрээр үүнийхээ төлөө ажилгүй болсон... Миний хамтран ажиллагсад ч дээр ярьсан, хулгана дээр хийсэн туршилтын аймшигт үр дүнгээс болоод грантаа алдаад байгаа, одоо тэгээд ажил хайцгааж л байна... АиФ: Одоо энэ тохиолдолд яах болж байна аа? И.Е.: ГӨО хүнс үйлдвэрлэхийг хуулиар хорих хэрэгтэй гэж бид үзэж байгаа. Австри, Швейцари, Польш, Венесуэл – эдгээр улс шууд л ийм хууль гаргасан. Дараа нь Герман, Франц бас ингэсэн. АиФ: Харин одоо, лангуун дээр гадаадаас орж ирсэн ГӨО-тай хүнс байж байгаа цагт энгийн бид яаж өөрийгөө хамгаалах вэ? И.Е.: Харамсалтай нь, ГӨО хүнснээс өөрийгөө найдвартай хамгаалах арга байхгүй, яагаад гэвэл ГӨ-тэй буурцгийг махан бүтээгдхүүнд хольсон байж болно, үхэр мал, тахиа шувууг генийн өөрчлөлттэй тэжээлээр тэжээж л байгаа, тэгэхээр бидний бие энэ хогоор бохирдохгүй гэх баталгаа алга байна л даа. Гэхдээ, ядаж л хэдэн энгийн зүйлийг мөрдөж байвал хор уршгийг аль болох бага байлгах бололцоо бий: - фастфуд хэрэглэхгүй байх: хүнс хэдий чинээ хямд байна – төдий чинээ ГӨО-тай байх магадлал нь их. - АНУ, Канад, Бразил, Аргентин зэрэг ГӨО бүхий хүнс болон үр голлон нийлүүлэгч улс орнуудаас ирсэн бүтээгдхүүнийг худалдаж авахгүй байх. - Баглаа боодол дээрх бичгийг нарийвчлан уншиж, “ГӨО-гүй” гэсэн бичигтэйг нь сонгож хэрэглэх. АиФ: Танд баярлалаа. Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn |



Саяхнаас АНУ-д гены өөрчлөлт хийсэн чихрийн манжин тарьж ургуулахыг хориглов... туршилтын хулгануудыг гены өөрчлөлттэй буурцаг нэмсэн хиамаар хооллоход үхэв....
Сэтгэгдлүүд
Sanaa
Зайрмаг гэж харахад л сүү шиг боловч сүүний амтгүй хачин юм байгаа биз дээ? Орос "маруужин" ч нуль ургамлын гаралтай тоснуудаар хийдэг болж...