PDF Хэвлэх И-мэйл
Турах хүсэлтэй эрчүүдэд...
Хэрэглэгчийн үнэлгээ: / 5
МууМаш сайн 

Монгол залуучууд тарган болжээ. Гуч ч хүрээгүй байж хэт таргалалттай болчихоор чинь... тун удахгүй даралт нь ихсэнэ, чихрийн шижин, зүрх судасны өвчин гээд л цуваад ирнэ биз дээ? Анзаараад байхад тарган эрчүүд тарган байгаадаа нэг их дуртай байдаггүй л юм билээ. Харин буруу зуршлаасаа салж биеэ гоё болгохоос залхуураад амьдралын дэглэмээ өөрчилдөггүй. Би ч бас 2 жилийн өмнө нэлээд зузаараад ирсэн юм. “Би чинь ингэхэд хаашаа явж байна аа?” гэж бодон ухаараад арга хэмжээ авч эхэлсэн. Хоолоо багасган дасгал хөдөлгөөн хийдэг болсноор цулцгар өөх маань булчингаар солигдож байгааг хараад үнэн кайф авч байлаа. Байлаа ч гэж дээ, одоо ч сэтгэл өндөр байдаг. Дасгалаа хийгээд дасчихсан учраас хийхгүй бол юм дутагдаад эвгүй оргиод байдаг. Ингээд эрчүүдтэйгээ өөрийн олж мэдсэн туршлагаасаа хуваалцаж турах хүсэлтэй хүмүүст тусалмаар санагдсан юм.

 

Жин хасах гэдэг бол хоёр янз байна: 1.зүгээр л жингээ хасах. 2. Илүүдэл өөхөө устгах замаар жингээ хасах. Зүгээр л жингээ хасах бол маш амархан, идэхээ багасгахад л боллоо гэсэн үг. Харин энэ арга хоёр дутагдалтай. Нэг дэх дутагдал нь та нэг их өөр харагдахгүй, зүгээр л яг одоо байгаагийнхаа жижигрүүлсэн хувилбар л болно /овор хэмжээ чинь л багасна гэсэн үг/. Хоёрдахь дутагдал нь, та хэд хоног ходоодоо хоржигнуулан гүрийсэн хүч хөдөлмөр чинь найр цэнгээнд очиход л талаар болдог. Тиймээс, зөвхөн идэж уухаа хорьж жин хасах бус, харин илүүдэл өөхөө хайлуулж ТУРАХ тал дээр анхаарлаа хандуулж тууштай ажиллах нь хамгийн зөв. Энэ бол, мэдээж, амаргүй, яагаад гэвэл та хөдөлж, дасгал хийж байж хүссэндээ хүрэх учраас... Хүн булчингийнхаа хэмжээгээр илчлэг шатаадаг. Том мотор бензин их иддэг, бага мотор баг иддэгтэй яг адилхан. Асаалттай зогсож байгаа машин бензин шатаасаар байдагтай адил хүний булчин хөдөлгөөнгүй байхдаа ч илчлэг хэрэглэж, шатааж байдаг, тиймээс дасгал хийж булчинлаг болчихсоны дараа таны тэр их булчин идсэнийг чинь шатаачихаад байх тул дахиж өөх бий болохгүй /үргэлж тултлаа идээд байхгүй л бол/.

Хэрвээ хүн  биеийн хүчний дасгал хийвэл, эсвэл биеийн хөдөлгөөнөө ихэсгэвэл бие организмд энэ хөдөлгөөнийг хийх энерги шаардагдана. Таны гэдэс ходоодноос өөх тос, гурил будаа чихэр мэтийн шатахуун олдохгүй бол булчингууд чинь өөхөө хайлуулж шатаах замаар дутагдсан энергийг олж авдаг. Тиймээс, илчлэг ихтэй хүнс ходоодондоо хийхгүй байвал гарцаагүй турна гэсэн үг.

Турах хүсэлтэй хүн гуравхан дүрэм баримтлахад л хангалттай:

1.Долоо хоногт дор хаяж 3 удаа дасгал хийх /1-2 цагаар/

2.Булчингийнхаа массыг хадгалж үлдэхийн тулд өдөрт шаардлагатай хэмжээний уурагт хүнс идэж байх. /Биеийн жин х 2,3грамм/.

3.Өдөрт идэх хоолныхоо илчлэгийг багасгах, юун түрүүнд илчлэг ихтэй хүнс болох гурил будаа, төмс, чихэр, амттан, архи зэргээс татгалзах, харин илчлэг багатай төрөл бүрийн ногоо, жимс, тослоггүй сүүн бүтээгдхүүн, өөхгүй мах зэргийг гол хэрэглээгээ болгох.

Аажим туралт хамгийн найдвартай, тогтвортой байдаг учраас долоо хоногт 500-800 гр. жинхэнэ туралт /өөх хайлалт/ явагдаж байхад хамгийн сайн, үүнээс ихээр турахад муу. Эхний хэдэн хоногт жин ихээр хасагдана, энэ бол голцуу биед байсан илүүдэл ус, боловсролтын шатанд явсан урьд идсэн хоол унд чинь байх болно. Харин дараа нь, жин маш багаар буурна – энэ бол жинхэнэ туралтын хэмжээ!

Хэрэв жинхэнэ туралтын үед та долоо хоногт 800 граммаас илүү тураад байвал та булчингаа идүүлээд байна гэсэн үг. Булчингийн массыг хасах бол хамгийн хэрэггүй бөгөөд ашиггүй зүйл байдаг. Хэрэв та дасгалаа хийхэд урьдынхаасаа илүү хурдан ядарч байвал, урьд нь өргөж чаддаг байсан жингээ өргөж чадахгүй алдаад байвал таны булчингийн масс багассан байна гэсэн үг.

Өглөө бүр бие зассаныхаа дараа жингээ үзэж байх хэрэгтэй/нарийвчлалтай, электрон жин/.

Хэрвээ таны жин хэвээрээ, эсвэл бага зэргээр нэмэгдсэн байвал битгий шантар – энэ бол байдаг асуудал. Дасгал хийхэд өөх булчингаар солигдож байгаа шүү дээ, булчин өөхнөөс хүнд жинтэй, харин овор хэмжээгээр бага учраас та нарийсч л байгаа гэсэн үг.

Хэрэв 3 долоо хоног дараалан жин огт буурахгүй, гэдэсний чинь тойрог багасахгүй байвал хоолоо танах хэрэгтэй байна гэсэн үг.

Хэрэв жин хэтэрч буугаад байвал хоолоо бага багаар ихэсгэх хэрэгтэй.

Хүний бие организм 3 долоо хоногийн дотор шинэ хооллох дэглэмд бүрэн дасч “хуучнаа санагалзан” элдэв юм нэхэхээ больдог гэж тогтоосон байдаг, энэ яах аргагүй үнэн юм билээ, тиймээс хооллох дэглэмээ өөрчилж зөв хооллолтонд шилжихээр шийдсэн бол 21-хэн хоног тэвч. Тэгэхэд аяндаа “буруу юм” идэх хүсэл дарагдаж та одоо идэж байгаадаа яг л урьдах шигээ жаргалтай кайфтай байдаг болно, үнэн шүү!!!

За тэгээд сэтгэлээ эргэлт буцалтгүй болгож бэлдэх хэрэгтэй. Энэ их энгийн. Зүгээр л өөрөөсөө асуу: идэхийн жаргал – эцэс төгсгөлгүй таргалалт – зүрх судасны өвчин, даралт ихдэлт - чихрийн шижин – эмчилгээний зардал уу эсвэл эрүүл чийрэг, чилийсэн сайхан бие үү? Алийг нь сонгох вэ? Үүнийг ухамсарлан турахаар шийдсэн бол зөв хооллолт, дасгал хөдөлгөөн зэрэг танд төвөгтэй санагдахгүй. Өдөр тутмын хийх ёстой зүйлд тооцогдоод ирнэ.

Б. Оргил www.orosshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
Uugii
0 #1 Uugii 2011-08-01 04:31
Like
Quote
 
 
Тарган
0 #2 Тарган 2011-08-12 04:00
Энэ нийтлэлийг уншаад санаа авч илүүдэл жингээ амжилттай хасаж байгаа нэгэн. Эхлэхэд л хүнд байдаг юм байна. Хоол их идмээр. 20 орчим хоногийн дотор 174 см өндөрт ойролцоогоор 95 кг-аас 83 кг хүрлээ. Одоо 82-83 кг хэлбэлзээд л байна. Санаа өгсөнд баярлав. гэхдээ жоохон тамирдах шинж байна шүү.
Quote
 
 
Administrator
0 #3 Administrator 2011-08-12 05:06
Баяр хүргэе. Чи дэндүү хурдтай турсан байна шүү дээ, тэгээд булчингийнхаа масснаас бас алдсан байна,/тамирдан а гэдэг чинь/.Одоо тэгэхээр уурагт хоол сайн ид, мах сайн идэнгээ дасгалаа үргэлжлүүлээд байхад сайхан болох байх. Оргил юу гэх юм байгаан, нэг юм зөвлөх биз :o
Quote
 
 
Orgil007
0 #4 Orgil007 2011-08-13 05:26
Gol ni sain uurag ideh heregtei (uuhgui mah, suu, undug, byaslag). Harin Uuh tos, chiherleg zuils, gurilan buteegdehuun zereg zuilsiig er ni hoolnoosoo bur musun haschihsan ni zuv, hunii bied heregtei yum yu ch bhgui. Jaahan bhad tomchuud namaig uuh idehgui dandaa uldeedeg gej zagnadag baij bilee, odoo bodohod tednii l yum meddeggui baisnii shinj.
Medeej deerees ni dasgalaa sain urgeljluulj hiine. 20 honogiin dotor 12 kg turna gedeg heterhii hurdan bna, medeej turj ehleh ued bied hurmtlagdsan us gadagshildag uchir bie-iin jin ih hasagddag l daa, gehdee l heterhii hurdan bna. Tiim uchraas ideh uuragnii hemjeeg nemegduuleh heregtei. Gol zorilgo bol ali boloh bulchingaa avch uldej uuh-uu hailuulah yavdal.
Quote
 
 
boldoo
0 #5 boldoo 2011-08-26 06:43
adminaa ta oiriin neg jil barag mash muu ajillaa odor bolgon l tanai sited orloo yuch nemegdehgui bna . tanii ter setgel zuin zovolgoo irina hakamad geed geh metchilen zaluu humuust yag amidrald heregtei zuiluud ih heregtie ter bolgon hun zaagaad bdaggui zuil shuudee yalanguya ter hakamad guai ni zovolgoonuud ih sain
Quote
 
 
Administrator
0 #6 Administrator 2011-08-26 09:36
Харин сэдэв олдохгүй байна шдээ, амьдралд тохиолддог нэлээн л сэдвээр тавьлаа. Юу хэрэгтэй байгаагаа хүмүүс бичихгүй юу. Өнөөдөр нэг юм бодож олоод тохирох нийтлэл олчихоод л сууж байна,орчуулна даа...
Quote
 
 
boldoo
0 #7 boldoo 2011-08-27 12:28
ter bas hetsuu bhaa shine sedev olj avsan bayartai bna amjilt husie tand
Quote
 
 
Банди
0 #8 Банди 2011-09-03 07:49
Админ болон админ ий хүү туслана гэж найдаж байна :o Би 14н настай өдөржингөө компютэр дээр суудаг тоглоно янз бүрийн юм хийндэ тэгээд ихэнх шөнө тоглоод унтдаггүй надаа өшөө хийх зүйл байхгүй л дээ хичээлээ хийчихээд л тоглоно доо, бас ах дүү байхгүй бүр уйтгар юмдаа. Тэгээд би 14тэй гэхэд их намхан одоо 10-дгаар анги юмаа тэгээд бас оройн ангийн оюутан гэхэд болноо , тэгээд булчин шөрмөс гэж бас юу байхав дээ =) тэгээд орой ирээд л их хоол идээд тоглоно хөдөлөхгүй учраас жоохон гүзээтэй
тэгээд надаа бага шуга зөвлөгөө хэрэгтэй байна аа тэгээд би одооноос компютэр тоглоом энэ тэр ээ багасгах бас зөв хооллох гэж төлөвлөж байгаалдаа тэгээд мэдлэг дутаад байнаа заавал коммэнт үлдээгээрээ эсвэл мэдээ нэмж өгж тус болно уу.Баярлалаа
Quote
 
 
BBN
0 #9 BBN 2011-09-05 01:58
Hi adminaa, tanai site uneheer taalagddag.

Jiremsleh gej oroldood amjilt olohgui baigaa busguichuuded zoriulsan zuvulguu taviach. tegvel mash ih bayarlana shu.

BBN
Quote
 
 
ak
0 #10 ak 2011-11-16 12:51
14 nastai huuhed ondor bolohoo bodohgui bol dandaa hodolgoongui PC-nii ard suuj bolohgui, osoltiin nasan deer bgaa bolohoor ali boloh vitamin ihtei sain olon torliin nogootoi hool jims idej bh, suu tarag zaaval uuj bh. deerees n naizuudtaigaa sain sags togloj sungaltiin dasgaluud hiij ondor bolohoo hicheeh heregtei. Chi huuhed bolohoor osoltiin nasand bolohoor hamaagui hoolnii changa deglem barij bolohgui, Tuunii orond sain dasgal hiij tursan n deer. fitnessd yav. Ih iddeg bol neg l ayag tavag-iig neg udaa hollohdoo idej sur, esvel 1 tavag iddeg bol 3/4-iig iddeg bol. tsagaar hoollo. odort 3 udaa esvel jijgeer odort 5 udaa hoollo. Ilchleg bagatai vitamin uurag ihtei hoollo.
Quote
 
 
ak
0 #11 ak 2011-11-16 12:53
jiremsleh geed bgaa humuus n emchid eregteigee daguulj ochij hoyulaa shinjilgee ogood hend n asuudal bgaag oloh heregtei, Zaaval emegteid n bh albagui, eregtei n ur togtooh chadvargui bj bolno.
Quote
 
 
boldoo
0 #12 boldoo 2011-12-20 06:27
ene bichsen niitlel sain medeelel ugsun bn.ed bi uuriinhuu yaj 30kg tursan talaar setgelee huvaaltsahaar shiidlee nadad tiim hetsuu bsangui hamgiin gol ni stressgui yamar neg zuild setgel zpvnihgui bh chuhal er ni uneheer turah gej bgaa bol ajlaasaa chuluu avah heregtei 3sar ch yumuu gol setgel samaanii beltgel ih ajliin hajuugaar hetsuu yum bnlee jojo effect uuseh geed 3 sar chuluu avsan amralttgaigaa 4 sar gesen ug gertee guideg zam avsan tegeed hoolnii deglem yas barisan ehnii neg sar shuud 10 kg tursan gehdee bulchingaa bas aldsan bsan doloo honog bur zurgaa 4 talaas ni avaad hatitsuulj uzsen getel gedesnii uuhun davraa sulraad unjsan shinjtei haragdsan bahaddan ch gesen tiim bolohoor uuragaa nemegduulaen ugluurees yu haragdsan geech nuguu unjaad bsan gefes aytaihan tatagdaad tseejnii toirog hevendee gedes bagasaad aytaihan bolood irsen ingeed 2sariin daraa 18 kg tursan bsan gehdee oroi 6 tsgaas hoish hool eruu

za ta buhend amjilt husie het nurshsan bol sorry shuu
Quote
 
 
zaluu
0 #13 zaluu 2012-01-20 13:36
за турах хамгийн сайн арга бол хөдөлгөөн сайн юм хий. би өнгөрсөн жил 88 кг байсан энэ жил 70 болсон би дэлгүүр ажиллуулаад завгүй байдаг. нуруу энэ тэр өвддөг байсан одоо эрүүл өвдөх зүйлгүй болсон. Дасгал дэмий мартаад байдгийн.
Quote
 
 
Big man
0 #14 Big man 2012-04-01 10:07
Turlaa turlaa nowsh gj turhaar shiidlee nadad ene ug hurts ug hutga sanagdlaa. Idhiin jargal-etses tugsgulgui targalalt. Good luck guys
Quote
 

Сэтгэгдэл нэмэх