PDF Хэвлэх И-мэйл
Хамгийн гол эрхтэн бол - нуруу нугас
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 

Москвад амьдардаг Сергей гэдэг залуу нуруугаа гэмтээснээс хойш хөл дээрээ ч тогтож чадахгүй болсон байсан юм. Хоол нь огт шингэхээ болиод, байнгын дусал залгаастай... Шинжилгээний үзүүлэлтүүд нь улам дордсоор байсан тэр өчнөөн эмчид үзүүлж эмчлүүлээд тусыг эс олсны эцэст Иван Крапивка гэдэг бариач дээр ирээд эв эрүүл болжээ. 6 удаа бариа засал хийлгэсний дараа залуугийн шинжилгээ нормондоо орсон байна.

Иван Крапивка: “Сергейгийн нурууны үенүүдийг зассанаар түүний өвчнүүдийн шалтгааныг арилгасан юм. Шалтгаан арилахаар организм өөрөө бүх ажиллагаагаа сэргээгээд ирдэг. Хүний нуруу нугас бол маш чухал эрхтэн байхгүй юу. Түүний 24 хөдөлгөөнт үед өчүүхэн төдий хазайлт гарахад л нугас ямар нэгэн хэмжээнд хавчигдан шахагдаж, нугасны шингэний эргэлтийг өөрчилдөг. Энэ нь янз бүрийн өвчний шалтгаан болдог юм. Магадгүй хорт хавдар ч ийм шалтгаантай байх.  Организм өөртөө болж байгаа процессуудыг бүрэн хянаж чадахгүй болохоор хорт хавдрын эсүүд үржилд ороод ирдэг.  Организмын өөрөө өөртөө тохиргоо хийх механизм нь нугасанд өөрчлөлт орсноос болж алдагддаг, энэ нь төрөл бүрийн өвчнөөр илэрдэг гэсэн үг.

Эмч нар өвчин “хаанаас ирснийг”  тайлбарладаггүй. Төрөлхийн өвчин, олдмол өвчин гэж хуваагаад л болчихдог. Тиймээс, эрүүл хүн гэж бараг байхгүй болчихоод байна. 100 гэр бүлийн 10 нь хүүхэдтэй болж чадахгүй, арван хүний нэг нь чихрийн шижинтэй, таван хүний нэг нь зүрх судасны проблемтой. Хүүхдүүд “хөгшчүүдийн өвчнөөр” өвчилдөг боллоо”.

Крапивка эмч хүний нурууны үе болгоныг нь тэмтэрч үзэх замаар тухайн хүний бүх өвчинг хэлдэг. “Байранд нь оруулахгүй бол өвчнөөс салахгүй. Жишээ нь, цусны даралт нь 200/140 – гаас буухгүй байна гээд орж ирсэн хүн 3 минутын барианы дараа 150/90 болоод явдаг юм шүү дээ. Ходоодны ажиллагаа нь алдагдсан хүний нурууны 5, 6, 7 –р үеийн завсар хөндүүр болсон байх жишээтэй. Жирэмслэж чадахгүй байна гэдэг бол организмын ажиллагаанд маш их гэмтэл гарсан байна гэсэн үг. Үүний бүх ужиг нь нурууны доод үенүүдэд нуугдаж байдаг.

Бариа заслаар нүдний хараа, астм, үргүйдэл, энурез /шээсээ барьж чадахгүй болох/ зэрэг өвчнүүдийг ч эмчилнэ. Жишээ нь, хүзүүний доод үе, цээжний эхний 4 үеийг засах бариа хийснээр хүүхдийн астмыг арилгаж болдог. Надад эмчлүүлсэн хүүхдүүдийн 80-90% нь ингэж эдгэсэн.  Нүдний солир харалтыг засах бариаг Оросын хараа заслын томоохон төвүүд ч хүлээн зөвшөөрөөд байгаа. Харамсалтай нь, бариач бидний энэ энгийн аргууд өргөнөөр нэвтрэхгүй юм. Хүмүүсийг аль болох өвчтэй байлгах сонирхолтой бизнес олон байна л даа... Эм зүйч нар эмээ зохиохгүй  бол болохгүй, эмийн үйлдвэрүүд ашгаа олох хэрэгтэй, эмч нар бас ажлаа хийх хэрэгтэй шүү дээ. Хүмүүс ч гэсэн, бариа засал гэхээсээ илүү эм уугаад өвчнөө дараад явахаа бодох юм даа.

Бариа засал хэмжээ хязгаартай байх хэрэгтэй, тэгэхгүй бол нуруу өөрөө ажиллаж чадахаа болино гэж эмч нар үздэг. Тэр ч тийм. Би хүний физиологид нийцсэн хөдөлгөөнүүдийг хийж засдаг. Бариа хийлгэхдээ нурууны үенүүдийн шажигнахаас айж хэрэггүй, харин ч баярлах хэрэгтэй. Өөрийнхөө хотоос сайн бариач хайж олоод нуруу нугасаа засуулчихад ер буруутахгүй шүү, хэн хүнгүй. Эрүүл байхыг хүсч байгаа хүмүүс өдөр бүр нуруу нугасандаа тодорхой хэмжээний ачаалал өгч байгаарай. Өглөөд сэрэнгүүт сайтар суниагаад, доош бөхийгөөд, ганц хоёр удаа суухад л болоод явчихна, илүү их ачаалал өгөөд хэрэггүй. Харин үдээс хойш ачаалал өгөхөд сайн. Гэртээ нэг ханандаа турник хадаад үе үе түүнээсээ зүүгдэн нурууны үенүүдээ тэнийлгэж, өвдөгөө дээш татаж байвал сайн.

Дараахь хэдхэн дасгалыг хаана ч хийж байж болно. Цагт нэг удаа 2 минут зарцуулаад хийгээд байвал нас тань нэмэгдэнэ.

Энэ дасгалуудыг цаг тутам нэг нэг удаа хийнэ. Ганц хоёр минутыг зарцуулснаар олон жилийн нас олж авах юм шүү!!!

Бүх дасгалын үндсэн зогсолт – хөлдөө мөрний хэмжээний зай авна. Дасгал болгоны төгсгөлд нуруу дуугарч байвал зөв хийж байна гэсэн үг.

1–р дасгал


Бүх булчингаа суллана. Гэдсээ аль болох татаад, амьсгалаа түгжээд урагшаагаа бөхийнэ. Нурууны гол хэсгээр дуугараагүй бол дараагийн удаа арай хурдан бөхийгөөрэй. Энэ дасгал радикулит, түрүү булчирхайны өвчин, түнхний үе, гар хөлний өвчин зэргээс хамгаална.

2–р дасгал


Маш гүнзгий амьсгаа аваад, гэдсээ татна. Мөрөө аяарханаар дээш татаад, толгойгоо аль болох тонгойлгоно. Тэгээд ташаагаа урагш түлхэж нуруугаа дугуйруулна. Энэ дасгал нурууны бүх үенд сайнаар нөлөөлдөг бөгөөд ялангуяа эрчүүдэд их тустай.

3–р дасгал


Гараа доош унжуулан алгуурхнаар бөхийнө. Дараа нь өөрийгөө тэврэх байдлаар хоёр далаа барина.

4–р дасгал


Хоёр гараа ардаа бариад, өгзөг болон гар хуруугаа чангалаад нуруугаа хотойлгоно. Ингэхдээ хоёр гараа салгах гэж байгаа юм шиг татна.

5–р дасгал


Бүх булчингаа 10 – 15 секундын хугацаанд суллаад, дараа нь зурагт үзүүснээр хойш хотойно. Ингэхдээ нуруу, гэдэс, өгзөгний булчингуудаа чангалах бөгөөд хоёр тохойгоо ардаа савах хөдөлгөөнөөр нийлүүлэх гэж оролдоно.

“АиФ” – аас орчуулав. Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

 

Comments 

 
0 #1 Би 2009-11-18 16:54
“АиФ” – аас орчуулав. Ё. Одончимэг

Сайт уу? сонин уу? сэтгүүл үү? эх үүсвэр нь
Quote
 
 
0 #2 Би 2009-11-18 16:55
Их хэрэгтэй сонин, сэтгүүл, сайт байна даа
Quote
 
 
0 #3 Administrator 2009-11-18 17:38
Аргументы и Факты сонин. Оросын хамгийн олон хувиар хэвлэгддэг, хамгийн нэр хүндтэй, элдэв шар мэдээ бичдэггүй сонин. Нэг дугаарын хэвлэлтийн тоогоороо "Гиннесийн номонд" ордог.
Quote
 
 
0 #4 Би 2009-11-18 17:50
Quoting Administrator:
Аргументы и Факты сонин. Оросын хамгийн олон хувиар хэвлэгддэг, хамгийн нэр хүндтэй, элдэв шар мэдээ бичдэггүй сонин. Нэг дугаарын хэвлэлтийн тоогоороо "Гиннесийн номонд" ордог.

Гайхалтай. Уйгагүй ингэж орчуулга хийж байгааг чинь хараад би ч бас өөрөө хэн нэгэнд болон өөрт хэрэгтэй ямар нэг зүйл орчуулах хүсэл төрчихлөө. Баярлалаа.
Quote
 
 
0 #5 Administrator 2009-11-18 18:18
Чамд ч их баярлалаа. Гоё юм орчуулаад энд тавихгүй юу? Би их баярлах болно.
Quote
 
 
0 #6 Би 2009-11-18 21:04
Quoting Administrator:
Чамд ч их баярлалаа. Гоё юм орчуулаад энд тавихгүй юу? Би их баярлах болно.




Удахгүй ээ. Эхлээд надад болон бусдад юу хэрэгтэй байж болох талаарх сонголтоо хийх нь чухал байх. Сайн бодох нь зүйтэй байх. Би орчуулбал зөвхөн англиас л орчуулна. Орос хэл үзэж байсан хэдий ч орчуулга хийх хэмжээнд биш байх.
Quote
 
 
0 #7 bagii 2009-11-19 02:41
:-) mash saihan zyil bichsen bn chamdaa bayrlalaa. odoonoos ene heden dasgaliig hiij surna. bi ih buduun tul hiij chadah bolvuu.
Quote
 
 
0 #8 bagii 2009-11-19 02:46
:-) manai end nuruu baridag hun bain u?
tegvel mash heregtei zyul olj avsan a heregjuulmeer bn. tuslaach e?
Quote
 
 
0 #9 Administrator 2009-11-19 07:49
bagii
Бариач байдаг л байх даа... Тарган хүн энэ дасгалыг хийж болохгүй гэж хэлээгүй байгааг бодоход болох л байлгүй дээ. Чадах хэмжээгээрээ л хийж байхгүй юу. Би хийж байгаа, над шиг өдөржин компьютер дээр суудаг хүнд их зүгээр юм байна лээ, хамаг чилээс гараад сайхан болоод ирж байна. Дандаа хийж байя гээд л бодоод байна. :lol:
Quote
 
 
0 #10 Би 2009-11-19 17:32
Өрөөсөн гаргүй хүн хийж чадахгүй л юм байна даа. :-|
Quote
 
 
0 #11 A 2010-02-22 02:14
hi! nuruunii dood hesegt honduurleed boldgui ee, bohiigood yum hiij bsan chini gent evgui boltsihson, ternees hoish baingiin zoviurtai bolchood boldgui ene talaar bolon yaj emchilj boloh talaar zuvulguu uguuch saihan setgelt humuusee? bi 23t er
Quote
 

Add comment


Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.