PDF Хэвлэх И-мэйл
Гайтай өв хөрөнгө
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 

gaitai uv

Нөхөр бид хоёр охидуудаа дунд сургуулийн сурагч байхад нь салсан юм. Би хоёр охиноороо үргэлж бахархдаг байлаа. Миний охид хичээл сурлагандаа ч сайн, гэрийн ажилд ч ээждээ байнга туслана. Хоорондоо их эвтэй, нэг нэгэндээ “амь” байв. Одоо хоёулаа сайхан ханьтай болсон, маш сайхан амьдралтай.

Саяхан охидын маань эцэг нас барсан юм. Тэрээр өв залгамжлах гэрээслэл үлдээсэн юм байж. Том охиндоо байраа, бага охиндоо машинаа гэрээслэсэн байв. Гэтэл бага охин маань үүнтэй санал нийлсэнгүй. Тэгэхээр нь би байр машин хоёроо зараад мөнгийг нь хуваагаад ав гэж санал болготол том охин маань уурлан загнаж, та дүүд л илүү хайртай байдаг болохоор ингэж байна хэмээн гомдов. Бид гурав урьд нь хэзээ ч хэрүүл уруул болдоггүй байсан бол одоо өдөр бүр хэрүүл шуугиан болдог боллоо. Утсаар ярьж хэрэлдэнэ, хоёулаа ирээд уйлаан майлаан болон хоолойгоо сөөтөл хэрэлдэнэ. Бүх насаараа нэг нэгэндээ амь эгч дүүс байсан чинь одоо энэ хараал идсэн өвөөс болоод нэг нэгийгээ алахад ч бэлэн болоод хувирчихав. Тэр хоёрыг тайвшруулахын тулд би: “ За тэгвэл та хоёр ингэж хэрэлдэж байхаар ээждээ өгчих, ээж нь байраа болон зуслангийн муу байшингаа засч өөд нь татъя” – гээд хэлчихсэн чинь бүр аймаар юм болов. Хоёулаа над руу дайраад, хэлэх хэлэхгүй үгээр гомдоон зүрхийг минь шимшрүүлэв. Гэтэл, хэрүүл удсан энэ өвийг банк хураагаад авчихав: охидын эцэг байраа банкны зээлийн барьцаанд тавьсан, машиныхаа лизингийн төлбөрийг бас дуусгаагүй байсан аж. Одоо тэр хараал идсэн өв болох хэрүүлийн бай байхгүй болсон боловч бид гурав эвлэрч чадахгүй байна. Хэзээ эвлэрэх юм, бүү мэд.

 

Сэтгэгдлүүд  

 
уншигч
0 #1 уншигч 2009-11-30 03:13
Ийм тохиолдол газар сайгүй байгаа шүү дээ. Эд хөрөнгийн өьлүүлэх асуудал дээр гомдолгүй байна ч гэж байхгүй шүү дээ. Таалийгаачийн ясыг л өндөлзүүлэхээс илүү үр дүнгүй л байх аа. Бодууштай л зүйл
Quote
 
 
bagii
0 #2 bagii 2009-11-30 11:30
:-) буруу хувиарлалт хийсэн тул ийм байдалд орно . Өв хөрөнгө үргэлж гай авчирна
Quote
 
 
naiz
0 #3 naiz 2011-05-14 09:44
Ìîíãîë÷óóä ºâ õºðºí㺠çàëãàìæëóóëàõ ãýðýýñëýë õèéõ çýðãèéã ñàéí ñóðàõ õýðýãòýé áîëñîí þì øèãýý.Òýãýõã¿é áîë íýã ìýäýõýä áèå íü ìóóäààä ºíãºðººä ºãäºã õààíà þó áàéãàà òýðèéã íü ÿàõ òàëààð õ¿¿õä¿¿ä íü ìàðãàëäàæ ìóóäàëöäàãâ
Quote
 

Сэтгэгдэл нэмэх