PDF Хэвлэх И-мэйл
Амьдрал аа гэж...
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 

Эхнэр бид хоёр 26 жил амь нэгтэй юм шиг сайхан амьдарч ирсэн  юм. Охин маань нөхөрт гарч, хүү их сургуульд сурахаар яваад эхнэр бид хоёр хоёулхнаа үлдэв. Амьдрал маань нэгэн хэвийнээр үргэлжилж байтал нэг өдөр манай байгууллагад Аня гэдэг залуухан эмэгтэй ажилд орсон юм. Тэрээр Молдаваас ирсэн бөгөөд хямдыг нь бодож Москва хавьд булан хөлслөн амьдардаг болохоор ажилдаа явахдаа 2 цаг зарцуулна. Нэг удаа Анягийн гэр рүү машинаараа юмыг нь зөөж өгтөл тэрээр орж цай уу хэмээн урьлаа. Цай уух зуур Аня, Молдавт ээж нь хоёр охин дүүтэй нь байдаг, тэдэн рүүгээ мөнгө явуулдаг хэмээн амьдралаа ярив.

 Уул нь би Аняд эцэг хүний сэтгэлээр ханддаг байсан билээ. Тэрээр ахиухан цалин авахын тулд нэмэлт захиалгууд авч маш их ажилладаг байсан тул би түүнийг их өрөвддөг байсан юм. Харин Аняг богино шорт, футболктай нь хараад... Нүүр улайгаад, тэгсэн мөртөө Анягийн хөлнөөс нүдээ салгаж чадахгүй байв. Аня миний энэ байдлыг хараад намайг тэврэн авч “Чи ч гэсэн надад их таалагддаг”, - хэмээн наалдав. Бүхий л амьдрал маань нүдний өмнө жирэлзэн өнгөрсөн боловч энэ амьдралаа Анятай өнгөрүүлэх ганц шөнийн төлөө өгөхөд бэлэн байгаагаа бас ухаарч байв. Бид хоёр гайхамшигтай сайхан шөнийг хамт өнгөрүүлэв. Анягийн өвдөг тохой гээд бүхий л биеийг нь би үнсэж ханахгүй байлаа. Ийм сайхан юм байдгийг эргэн санаж сэтгэл минь хөдлөн, дахин төрсөн мэт санагдаж байв. Лав л гучин насаар залуужих шиг болсон доо. Ийнхүү Анятай байнга учирдаг болов. Учралаас учрал хүртэл би тэсч ядах агаад эхнэр Ленадаа улайм цайм худал хэлдэг байлаа. Лена бүх учрыг шууд л ойлгосон боловч нэг ч хэрүүл хийдэггүй байв. Анятай байж байгаад оройтож ирэхэд нүд нь бүлцийн улайсан амьтан угтах боловч хэрүүл хийхгүй, гагцхүү: “Би тэр хүүхнийг чинь таньдаг үгүйг л хэлчих?”, - гэж гуйна. “Тийм юм байхгүй ээ, юу гэж дээ, балай юм бодох юм” гэхээс өөрийг би хэлэхгүй.

 

sin

Нэг өдөр Аня надад жирэмсэн болсноо хэлээд, хүүхдээ төрүүлнэ гэв. Би ч эсэргүүцсэнгүй: явж хүүхдээ ал гэлтэй нь биш? Аня төрөх цагаа болохоор ээж рүүгээ явна, тэгээд хүүхдээ жаахан том болохоор нь ээждээ үлдээгээд ирнэ гэдэг байв. Харин хүү маань цагаасаа өмнө төрчихөв. Хэдий дутуу төрсөн боловч дажгүй, аюул байхгүй гэж эмч нар хэлсэн юм. Би бөөн баяр хөөр болсон амьтан гэртээ ирэхэд Лена уйлчихсан амьтан сууж байв. “Худал хэлээд хэрэггүй ээ, би бүхнийг мэдсэн, хүүхдээ загалмайлахдаа уриарай даа, ядаж”, - гэв. Ажлынханаас маань л мэдсэн бололтой... Аня хүү хоёр эмнэлээс гарав. Ийм нялх амьтантай хаашаа явах вэ дээ? Гэрээсээ холгүйд хажуу өрөө хөлсөлж өгөөд /байр хөлслөх бэл бэнчингүй/ Лена Аня хоёрын хооронд шогших болов. Нялх хүүхдэд хэрэг болох юм мундах биш, цалингаа бүгдийг нь тийш зарцуулж байлаа. Аняг хүүтэй маань гэрийн эзэд нь ад үзнэ, Лена гэртээ уйлаастай, би дунд нь яахаа мэдэхгүй гүйх. Сэтгэл санаа зовсоор бүр турж гүйцэв. Нэгэн өдөр Лена хэлдэг юм байна: “Би сайн бодлоо. Тэр хоёрыгоо аваад ир, хамтдаа амьдаръя. Хоёр гэрийн хооронд гүйхээ боль, тэгээд ч хүүхдэд өсч торниход нь хэвийн нөхцөл хэрэгтэй.”  Би эхлээд их эргэлзэж байв. Лена Аня хоёр хамт байж чадах уу? Хэрүүл уруул, хардалт гээд... Ер нь яаж ингэж амьдарч болох юм бэ?... Өөр арга байхгүй байсан болохоор үзээд алдъя гээд Аняг хүүтэйгээ аваад ирэв. Эхлээд Аня Ленаг байгаа үед айгаад өрөөнөөсөө гарч ирдэггүй байв. Нэг л мэдсэн чинь тэр хоёр маань найзууд шиг болчихсон, хүү маань хоёр ээжтэй юм шиг л байх болсон юм. Лена маань хүүд үнэн санаанаасаа хайртай. Би Ленаг байхгүйд л Аня руугаа “мөлхөнө”. Нэг удаа Лена минь санаа алдан: “Чиний хүү бидний ач хүү байсан ч болоосой. Тийм байсан бол ямар сайхан бэ?” гэж билээ...

 

Сэтгэгдлүүд  

 
Aleksandra
+1 #1 Aleksandra 2010-03-13 01:44
Erchuud shar semjildeg,ehner uud nasan turshdaa tevchdeg.Koshma r kakoi-to :sad:
Quote
 
 
MUJIK
-6 #2 MUJIK 2010-05-28 07:14
Quoting Aleksandra:
Erchuud shar semjildeg,ehneruud nasan turshdaa tevchdeg.Koshmar kakoito :sad:

HUDLAA SHAAGAAD BGAARAI. HEZEE HUUHNUUD TEVCHDEG BSN YUM BE? HELED UG! YAMARCH TEVCHEERGUI ULUGCHINGUUD.
Quote
 
 
Boloro
+2 #3 Boloro 2010-05-28 11:12
Anh udaa l iim muuhai setgegdel harlaa ene sitend. Bolomjtoi bol arai uur tohiromjtoi ugeer setgegdlee ilerhiilj bolmoor ym.
Quote
 
 
Administrator
+2 #4 Administrator 2010-05-28 12:54
Хм, дээрх бүдүүлэг сэтгэгдэл бичсэн хүн МУЖИК яав ч биш байна. Мужик хүн ийм юм бичдэггүй л байхгүй юу. ;stop Тэгээд бас ямар муухай үг хэрэглэдэг юм бэ дээ? Нээрээ л ийм муухай үг хэллэг хэрэглэж сэтгэгдэл бичиж байсан хүн манай сайтын түүхэнд гараагүй л байсан юм. ;medkuu
Quote
 
 
hun
0 #5 hun 2010-10-16 09:36
yer n bol iim yumiig tevchih albagui sh dee..hamag saihan zaluu nas buh yumaa zoriulchaad, ene harin ch tevcheertei emegtei baij, huurhii....
Quote
 
 
uyangaa
0 #6 uyangaa 2011-04-07 07:50
ymar balai ym be herwee my nohor tegwel bi shuud l salna
tegehdee ehner ni augaa saihan setgeltei yum ygaasaa amidral iim l baidag shde
Quote
 
 
oOo
0 #7 oOo 2012-02-03 20:23
Quoting MUJIK:
Quoting Aleksandra:
Erchuud shar semjildeg,ehneruud nasan turshdaa tevchdeg.Koshmar kakoito :sad:

HUDLAA SHAAGAAD BGAARAI. HEZEE HUUHNUUD TEVCHDEG BSN YUM BE? HELED UG! YAMARCH TEVCHEERGUI ULUGCHINGUUD.

EEJGUI YUM SHIG L BHIIMAA
Quote
 
 
바트
0 #8 바트 2012-02-04 00:49
za sonin tuuh bn yasan tevcheertei ehner ve erchuud mini ene shig nudnii bulai bolvoo zaluu huuhnuudees zaigaa barij yavahad zugeer uduud bsanch
Quote
 

Сэтгэгдэл нэмэх