|
Нөхөр маань өөр хүүхэнтэй явалдсаныг найзаасаа сонсоод би маш их сэтгэлээр унав. Дараа нь өшөөгөө авахаар шийдэв. Тэгснээ, өөрийгөө толинд харан, над шиг ийм юмыг хүн тоох юм уу, нөхөр маань өөр хүүхэнтэй явдаг нь аргагүй ч юм уу гэх мэтээр янз бүрээр бодов.
Эцсийн эцэст нэг сумаар хоёр туулай буудахаар шийдэв. Нэгдүгээрт намайг эр хүн тоох нь уу гэдгийг шалгах, хоёрдугаарт нөхрөөсөө өшөө авах... Нөхрийгөө томилолтоор явсан хойгуур шийдвэрээ хэрэгжүүлэх боломж гарав. Нэгэн аятайхан хүнээр гэртээ хүргүүлсэн юм. Замдаа танилцан ярьсаар гадаанаа буухдаа орж цай уухгүй юу хэмээн урив. Тэрээр орж ирүүт л над руу дайрав. Би ч шууд л хувцсаа тайлав, шийдсэн байсан юм чинь... Харин цаашаа ёстой алуулах дөхөв. Тэр ёстой жинхэнэ донтон байж ээ: яагаад ч нэмэргүй, маш зэрлэгээр намайг хүчиндсэн юм. Энд тэндээс минь базан өвтгөж тамлан зүй бусаар харьцан, бүтэн цагийн турш тамлав. Би дэмий л уйлж байв, ямар цагдаа дуудалтай нь биш? Өөрөө эхэлчихээд? Дур хүслээ хангаж аваад тэрээр хурдан шиг хувцсаа өмсөөд арилаад өгөв. Нөхөр маань ирэхэд би гэж хөх няц болсон амьтан байв. Орой явж байгаад хүчиндүүлэх дөхөөд арай гэж мултарсан гэж нөхөртөө худал хэллээ. Нөхөр маань намайг өрөвдөн хайрлаж, миний бүх хөх няцыг илэн үнсэж, цагдаад хэлэхгүй яасан юм бэ гэж байв. Би дотроо ямар их гэмшсэн гэж санана? Ийм сайн нөхрийгөө ингэж хуурч байдаг... Аягүй бол нөхөр маань ямар ч буруугүй байсан байх даа гэж бодож байна, одоо бол. Дахиж элдвийн ярианд хэзээ ч итгэхгүй дэг. |
Сэтгэгдлүүд