|
||||
| Гитартай залуу |
|
Тэр өдөр сэтгэл санаа минь туйлын муухай байлаа. Ажил дээр бөөн проблем, хувийн амьдралд маань ч гийх юм үгүй... Шөнө болж байсан боловч навс архи уумаар санагдаад ТҮЦ – ээс архи авахаар гарлаа.ТҮЦ – ийн худалдагч бүсгүй нүд нь бүлцийтэл уйлчихсан сууж байв. Бас нэг над шиг сэтгэл нь тавгүйтсэн амьтан байна даа, хөөрхий гэж бодоод түүнтэй яриа өдөв. Катя гэдэг гэнэ. Хэцүүхэн амьдралаа надад ярив: нөхөр нь бага гарын “хулгайч”, бусад “гарууддаа” өртэй болчихоод байрыг нь бүтэн жилээр хүнд хөлсөлчихөөд алга болчихсон, тэгээд охинтойгооо гудамжинд гарчихаад байгаа гэнэ. Төрсөн эх дээрээ очиход оруулаагүй аж. Одоо охинтойгоо найз нөхдийнхөөрөө хоног төөрүүлж байна гэх зэргээр зовлонгоо ярив. Түүний сэтгэлийг жаахан ч гэсэн засах гээд би гэр рүүгээ гүйгээд гитараа авч ирээд шөнөжингөө түүнд дуу дуулж өгөв. Катя цааш нь ярихдаа: “ээжийнхээ ятгалгаар хайргүй хүнтэй суусан юм, хайртай залуудаа хаягдчихсан байсан болохоор л ятгалганд нь орчихсон юм, гэтэл хайр сэтгэлгүй хүнтэй амьдарна гэдэг шиг аймшигтай зүйл байдаггүй юм байна” гэв. Би тэгэхээр нь: “Үгүй тэгвэл тэрнээсээ салаад надтай суучихгүй юу” гэж хэллээ. Катя над руу сайн харснаа: “Чи тоглоогүй биз? Яадаг юм, сууя л даа чамтай” гэв.
Нөхөртэйгөө гэрлэлтээ цуцлуулах, байр хөрөнгөө хуваах гээд ямар аймшгийн юм болсон тухай ярилтгүй... Би Катяг байнга дэмжиж тусалж байсан. Бид хоёр хамт амьдраад 10 жил болжээ. Бидэн шиг аз жаргалтай хос байхгүй байх. Катя маань надад хоёр хүүхэд төрүүлж өгсөн, охин нь ч миний төрсөн охиноос өөрцгүй. Катятай сууснаас хойш ажил төрөл, каръер маань маш хурдан дээшилсэн. Ажлаа тараад гэртээ ирэхэд сайхан хоол, тохилог, сэтгэлд ээлтэй орчин намайг хүлээж байдаг. Саяхан бид хоёр шинэ гитар авсан. Одоо би “тэр шөнө би ТҮЦ – рүү архи авахаар яваагүй бол...” гэж бодохоос нуруугаар хүйт оргидог. Катятайгаа учраагүй байсан бол би яана аа...
Сергей. |




Сэтгэгдлүүд
UCHIRAH L HYVITAI BAISAN BOLOOD TER.BURHANAAS ZAASAN UCHIRAH ZAMGUI BAISAN BOL TER ZALUU TUTS RUU CH YABAHGUI,YAVSAN CH KATYA YULAHGYU GULIIGEED L SUUJ BAIH BAISAN.TEGEHEER TSAAD UTGAARAA SAIN SANAJ BUH UM BUTNE DEE.HUMUUS AMIDRALD GAIHAH UM BISHGUI L BAIDAG,TER NI BURHANII L ZAM BOLOLTOI.AZ JARGALTAI AMIDRAL HUN BURT IRNEE,HULEEJ L BAI,TSAG NI BOLOOGUI L BHGYU YU
ene dajgui hirnee het bogino tegeed ch gants bie zaluu bsiin muu bas uuh durtai orost tutsend arkhi zardagiin muu mgloos dor yum bmshd