PDF Хэвлэх И-мэйл
Хайртаасаа битгий татгалз!
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 

Настя бид хоёр хар багаасаа хамт тоглож өссөн юм. Би түүнд хайртай, түүний төлөө бүхнийг хийхэд бэлэн байдаг байлаа. Гэвч, Настя өөр хүнтэй суугаад хүүхэд гаргачихав. Амьдрал ингэж таарсан юм.  Би байх суух газраа олж ядан, амьдрал маань утгаа алдаж, амиа хороомоор санагдах үе ч байлаа. Түүнтэй уулзалгүй олон сар болсон, уулзая ч гэж би хүсээгүй.

Гэтэл нэгэн удаа бид хоёр санамсаргүй тааралдав. Түүнийг харангуут надад Настягаас өөр хэн ч хэрэггүй, түүнд насанд туршдаа хайртай гэдгээ нэгмөсөн ойлгосон л доо. Нөхрөөсөө салсан гэдгээ Настя надад хэлсэн боловч би бардам зандаа хөтлөгдөөд түүнд наалдсангүй. Өөр хүүхнүүдтэй зугаалж, бүр нэгэнтэй нь хамт амьдарч ч үзэв: надаас хэд дүү, надад ухаангүй хайртай охин байсан юм. Би өөрөө ч түүнд хайртай юм шиг санагдаж байсан л даа. Гэвч, өдөр хоног өнгөрөх тусам би Настягаа л улам санаад байдаг байв. Хамт амьдарч байгаа хүүхэнтэйгээ орондоо орохдоо Настяг л бодно... Эцсийн эцэст, ингэж амьдарч бүтэхгүй юм байна гэдгээ ойлгов.

Бардам зангаа татан байж Настя дээр очсон, түүнийг өөртөө эргүүлж чадсан. Одоо би ямар аз жаргалтай байдаг гэж санана? Бид суугаад бараг жил болох гэж байна, бидэн шиг жаргалтай гэр бүл алга! Урьд нь би хүний хүүхдийг яасан ч хүлээж авч чадахгүй гэж боддог байсан минь юу вэ - энэ хөөрхөн амьтанд одоо үхдэг гээд бод. Настягаа хараад хараад ханахгүй л байна. “Чамгүйгээрээ би яаж амьдарч байсан юм бэ? Яаж чамайгаа өөр хүнээр орлуулах гэж тэнэгтэж чадаж байв аа” гэж одоо гайхдаг. Хаа байгаа газраасаа гэр рүүгээ яаран гүйдэг. Настя бид хоёр харцаараа л ойлгоцдог доо. Гүрийж байж цаг хугацаа алдсандаа л их харамсдаг.

Над шиг иймэрхүү байдалд орсон эрчүүдэд хандах гэж л сонинд захиа бичиж байна: “Хайртынхаа төлөө тэмц! Хайртаасаа битгий татгалз! Дараа нь бүх насаараа харамсах болно шүү! Жинхэнэ хайр амьдралд ганц удаа л заядаг гэдгийг санаарай! Бардам зангаасаа болж насан туршдаа шархтай зүрхтэй явж хэрэггүй ээ! ”

Александр.

 

Сэтгэгдлүүд  

 
B.Svrenjav
0 #1 B.Svrenjav 2011-02-06 16:22
saihan yum bn da.gehdee nastyag bodson chini joohon muuhai yum a tvvniig hayaj hvntee suuj hvvhed garagchihaad argaa baraad butsaz suuj de huurhii nastya. zadalj helvel 100n shaltag bn da zaluus mini.yamartai Alekcandr setgel ni sharahllagui az jargaltai bga ni yamaida
Quote
 
 
uyangaa
0 #2 uyangaa 2011-04-07 07:39
bi eroosoo ooriigoo oilgohgui bna gongoj say nz zaluugaasaa zalchihlaa odoo bi yah u nadad tuslaach
Quote
 

Сэтгэгдэл нэмэх